Шинэ оноо угтах зардлаа оросууд 63 хувиар бууруулна хэмээн судалгааны IRG агентлагаас явуулсан санал асуулгад оролцсон иргэд онцолжээ. Баярын бэлэг, ширээ засалт, амттан худалдан авах зардлаа голдуу бууруулах юм байна. Мөн баярын өдрүүдэд оросууд урт хугацаагаар амардаг учир гадаад руу аялалаар явах нь элбэг байдаг. Энэ удаа санал асуулгад оролцогчдын 28 хувь нь аяллаар явахаас татгалзах гэнэ.
Санал асуулгад 1.2 мянган хүн оролцсон бөгөөд дундаж гэр бүл 17 мянган рублийг баяраар зарцуулахаар төлөвлөж байгаа аж. Үүнээс 6.5 мянга нь бэлэг авахад зарцуулагдах юм байна.
“Deloitte” компани мөн судалгаа явуулж оросуудын 21 хувь нь бэлгээ хямд үнийн бараатай дэлгүүрээс авахыг илүүд үзэхийг онцолжээ. Тус компани мөн Европын орнуудад судалгаа явуулахад Грек, Португал, Итали зэрэг орны иргэд шинэ оныг угтах зардлаа 5.5-8.7 хувь хүртэл бууруулахаар төлөвлөсөн болохыг илрүүлсэн байна.
Харин Франц, ИХ Британи, Герман, Испанийн иргэд зардлаа нэмнэ. Их Британийн нэг гэр бүл 884 евро баярт зориулна, Данийн иргэд 617 евро, францчууд 577 евро, германчууд 423 евро тус тус зарцуулахаар төлөвлөсөн байгаа юм.
Эх сурвалж: Комерсант