Батлан хамгаалах салбарын хувьд энэ онд барилга гүйцэтгэгч хувийн компаниас хамааралтайгаар 5-6 жил сунжирч байгаа зарим барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл 2011 оноос эхлэн сунжирч түр хугацаанд царцаад байсан цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц ашиглалтад ороход бэлэн болж өнөөдөр нээлтээ хийх гэж байна.
Барилга гүйцэтгэгч компанийн зүгээс зогсонги байдалд оруулсан уг барилгыг, инженерийн цэргийн ангиуд өөрсдийн хүч, хөдөлмөрөөр барьж ашиглалтад оруулж буй нь энэ юм.
Нээлт өнөөдөр 11.30 цагт Монгол цэргийн музейн хажууд болно.