Монгол Улсын шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Нийслэлийн Өргөө амаржих газрын удирдлагын багт хариуцлага тооцох шийдвэрийг гаргажээ.
Энэ сарын 21-ний өдөр тус эмнэлэгт төрсөн эх, хүүхэд эндсэн. Талийгаачийн ар гэрийнхэн уг хэргийг эмч нарын хүнд суртал, хариуцлагагүй байдлаас болсон хэмээж байгаа юм.
Энэ дагуу Ц.Оюунбаатар Нийслэлийн Өргөө амаржих газрын тусламж, үйлчилгээний нөхцөл, байдлыг үнэлэх ажлын хэсэг байгуулсан.
Тус ажлын хэсгийн үнэлгээний дүнг өнгөрсөн баасан гарагт танилцуулжээ. Ингээд дээрх шийдвэрийг гаргасан байна.
Үүнээс гадна эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, эмнэлзүйн удирдамж, заавар, стандарт, дотоод журмыг мөрдөх, хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатад үүрэг болгосон байна.
Талийгаачийн задлан шинжилгээний нарийвчилсан дүгнэлт хараахан гараагүй байгаа юм.