Египетийн эрх баригчид хоригт өртсөн Туркийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д нийлүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн байна.
Үүний утлд Туркээс ОХУ руу оруулж ирэхийг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гарган өгөхийг Египетийн тал хүсэж байгаа аж.
Оросын Су-24 онгоцны сүйрлийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркт эдийн засгийн хориг арга хэмжээ авах тухай зарлигт гарын үсэг зурсан юм. Туркээс ОХУ руу оруулахыг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалт гарсан. Үүнд хөргөсөн, хөлдөөсөн мах, үхэр, тахиа шувууны мах, дайвар бүтээгдэхүүнүүд, давсалсан, хатаасан утсан мах, бүхий төрлийн загас, далайн гаралтай бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэхийг хориглосон байна.
Түүнчлэн жимс, ногоо, самар, аарц, бяслаг зэрэг сүүн бүтээгдэхүүн хоригт багтжээ.
Сануулахад өнгөрсөн сард Египетийн Синайн хойгт Оросын зорчигч тээврийн онгоц осолдсоны дараа оросууд тус улс руу аялахаас татгалзсан юм. Үүний улмаас Египетийн аялал жуулчлал алдагдалд ороод байгаа аж. Тэгвэл Египетийн тал Оросын худалдааны зах зээлд орж ирэх боломжтой боллоо.
Эх сурвалж: Lenta.ru