Энэ оны III улирлын байдлаар нийт зээлийн 44.6 хувийг иргэдийн зээл бүрдүүлсэн тухай Монголбанкнаас мэдээллээ.
Иргэдийн зээлийн хэмжээг өнгөрсөн оны III улиралтай харьцуулбал 7.9 хувиар буурсан дүнтэй байна. Зөвхөн иргэдийн зээл гэлтгүй бусад аж ахуйн нэгжид олгож байгаа зээлийн хэмжээ ч мөн буурах хандлагатай байгаа аж.
III улирлын байдлаар 11.9 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл хадгаламжийн байгууллагуудад бүртгэгдээд байна. Иргэдийн зээлийн бүтцийг салбараар нь ангилан харвал 31.1 хувийг буюу хамгийн өндөр хувийг ипотекийн зээл эзэлж байгаа бол 26.6 хувийг цалингийн зээл, 16.2 хувийг жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл бүрдүүлж байгаа ажээ.
Иргэдийн зээлийн дийлэнх хувийг бүрдүүлж байгаа ипотекийн зээлд 10 дугаар сарын байдлаар 75.8 мянган иргэн хамрагдаад байгаа талаар Монголбанкнаас мэдээллээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн эргэлтийг сайжруулж, салбарыг дэмжихийн тулд өнгөрсөн долдугаар сард "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг УИХ батлаад байгаа бөгөөд өөрөөр хэлбэл хуульд заасны дагуу эдийн бус хөрөнгө нь зээлийн барьцааны зүйл байх боломжтой болж байгаа юм.
Эдгээрт хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүх төрлийн бүтээл, барааны тэмдэг зэрэг орох юм байна. Хууль 2016 оны есдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.