“Гэрэг” сэтгүүлийн орлогч эрхлэгч Ж.Тэгшжаргалтай ярилцлаа. Тэрээр өдөр тутмын сониноос ажлынхаа гарааг эхэлсэн бөгөөд одоо долоо хоног тутмын сэтгүүлийн орлогч эрхлэгчээр ажиллаж байна.
Энэ сарын 4-нд болох “Контент саммит” чуулганд панелистаар оролцох юм.
Ингээд түүнтэй хэвлэл мэдээллийн чиг хандлагын талаар ярилцсанаа хүргэе.
-Хэвлэл мэдээллийн салбарт контентийг хэрхэн мөнгө болгох боломжтой юм бол?
-Мэдээ, мэдээлэл маш дэлгэрэнгүй болж, хүмүүс хаанаас ч мэдээг хүлээн авах боломжтой болчихсон. Сайтууд хүчтэй болж, дээр нь нийгмийн сүлжээ твиттер, фэйсбүүк гээд мэдээллийг улам бүр хурдтай авах боломжтой болж байна. Энгийн хүний нүдээр сэтгүүлч хэрэггүй мэт харагдахаар болсон гэхэд хилсдэхгүй.
Гэхдээ мэдээлэл хичнээн шуурхай, хурдтай хэрэглэгчдэд хүрч байгаа хэдий ч сайн мэдээний үнэ цэнэ хэзээ ч буурдаггүй. Яг бидний ажиллаж байгаа зах зээлд ийм л байна гэж бодож байна.
Олон төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аль чадахаараа өрсөлдөж байна. Миний харж байгаагаар өмнө нь бүгд ижил зүйл дээр өрсөлддөг байсан. Жишээ нь шуурхай мэдээ гэхэд л телевиз, сайт, сонин гээд л бүгд зэрэг ордог. Гэтэл төрлөөсөө хамаараад юун дээр голлох вэ гэдэг нь өөр. Сонин гэхэд л өдөр тутмын, долоо хоногийн сарын гээд л өөр болчихно. Бүгд нэг зүйлээр явж байсан бол одоо өөрсдийн чадах юмаараа л дагнаж байх шиг байна.
Жишээлбэл, өдөр тутмын сонин, сэтгүүл бол шуурхай мэдээгээр сайтыг хэзээ ч гүйцэхгүй. Уншигчид асар их мэдээлэлтэй болсон учраас илүү их зүйлийг шаардаж байна. Зарим талаараа уншигчид мэдээлэл дамжуулагч болж байгаа юм. Тиймээс манайх гэхэд шуурхай мэдээг тэр чигт нь орхиод хаана ч гараагүй, анализ хийсэн, ул суурьтай судалсан даацтай нийтлэлүүд дээр түлхүү ажиллаж байна. Бид үнэхээр чанартай, даацтай, асуудлыг олон талаас нь харсан, мэргэжлийн хүмүүсийн яриаг оруулсан, учир шалтгааныг олон талын эх сурвалжаас тодруулсан, илүү мэдээллийг өгөхөд түлхүү анхаардаг. Ингэж байж л бид өөрсдийн гэсэн орон зайтай үлдэнэ. Тэгэхээр контент илүү чанаржиж, тэр хэрээрээ илүү үнэ цэнэтэй болж байна.
-Өдөр тутмын сониноос эхлээд хэвлэл мэдээллийн салбарт багагүй хугацаанд ажилласан. Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр дэлхийн түвшинтэй харьцуулахад хаана явна вэ?
-Би есдүгээр сард нэг нийтлэл бичсэн юм. Өдөр тутмын сонин ямар байсан, ямар болсон, цаашид яах вэ гэсэн асуудлаар. Энэ дээр өдөр тутмын сонины хувь заяатай хамгийн холбоотой зүйл нь цахим орчин болсон учраас энэ чиглэлийн хүмүүстэй уулзсан. Цахим орчин, сайтууд бол сүүлийн хэдэн жил хэдэн үеийг алгасахаар хурдан хөгжиж байна. Мэдээж энэ бол цөөн сайтын хувьд. Яг үнэхээр дэлхийн түвшиний гэж хэлж болохоор сайт миний харж байгаагаар 3-4 байна. Энэ бол манайд хангалттай. Дээрх сайтууд хоорондоо ч маш зөв, сайн өрсөлдөж байна гэж боддог. Сайтуудын тухайд миний зүгээс сэтгэгдэл маш өндөр байдаг.
Сайт дөнгөж гарч ирж байхад хүмүүс бусдын зүйлийг хуулж тавьдаг л гэж хардаг байсан. Одоо харин энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн. Сайтууд сонин, телевизүүдэд бичих, нэвтрүүлэх зүйлийн санааг өгдөг болж байна. Зарим тохиолдолд сонинууд сайтаас хуулах “гэмт хэрэг” гараад байгаа шүү дээ. Энэ маш том өөрчлөлт хэр нь маш хурдан хугацаанд бий болсон. Тэгэхээр цахим сэтгүүлзүй маш сайн хөгжиж байна гэж боддог.
Харин үүнтэй харьцуулахад манай цаасан хэвлэлүүд буюу сонин сэтгүүлүүд энэ хурдтай адилаар өөрчлөгдсөн үү гэвэл эргэлзээтэй. Үүнтэй адил хурдан хөгжөөгүй, арай хоцорсон байх.
-Цахим орчны талаар судалгаа хийсэн гэж байсан. Ямар төрлийн контент энэ орчинд давуу талтай байна вэ?
-Шуурхай байдлыг бол угаасаа сайт “өмчилчихлөө”. Дээр нь сайтын өөрийнх нь онцлог байдаг төдийлөн урт биш материалтай байх. Хулганы скроллыг гурваас дөрвөн удаа доош гүйлгэх хэмжээний байдаг гэдэг. Мөн амархан нийгмийн сүлжээнд тараах, түгээх товчлуур гэх мэт шийдлүүд бий.
Сонин сэтгүүлийн хувьд яг даацтай мэдээлэл, сурвалжлагууд дээрээ хүчтэй байхгүй л бол цаашид явах явахгүйг шийднэ. Манай “Гэрэг” сэтгүүлийн хувьд гарахаасаа өмнө судалгаа сайн хийсэн. Бидний чадах юм юу вэ, чадахгүй юм юу вэ гэж тодорхойлсон. Даацтай нийтлэл, сурвалжлага, хөрөг ярилцлага гурав бол манай гол юм байх юм гэдгийг гаргаж ирсэн. Жил гаруйн хугацаанд энэ маань ч зөв байж гэдгийг ойлгож байна.
-Шар мэдээ, мэдээлэл гардаг долоо хоног тутмын сэтгүүлээс эхлээд сайтууд их болчихлоо. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Шар мэдээгээ бид өөрсдөө сайн ойлгодоггүй юм шиг санагддаг. Уг нь энэ төрөл зөвхөн Монголд байгаа юм биш. Хаа газрын шар хэвлэлүүд манайхтай адилхан асуудалд орж л байдаг. Харин манайхаас ялгаатай нь үнэн байдаг. Тэд маш сайн явж байна, гаргаж байгаа мэдээлэл бүр нь баримттай, эх сурвалжтай байдаг. Гоё хийвэл шар мэдээ бол сэтгүүлзүй дотор маш том байр суурь эзэлж болно.
Гол нь манайд баримтгүй учраас болохгүй байна. Дээр нь маш олон байгаагаас үүдээд уншигчид сэтгүүлзүйг ерөнхийд нь баримтгүй, чанаргүй гэж хараад байх шиг байна. Зарим тохиолдолд сэтгүүлч нь зураг харж байгаад зохиогоод биччихсэн байхад л хүмүүс уншаад л байна. Шар мэдээний сайтууд хандалт, сэтгүүлүүд борлуулалт ихтэй байна гэж бид хошигнож ярьдаг ч үнэний ортой. Шар мэдээнд ч гэсэн өөрийн гэсэн ёс зүй, арга барил байдаг. Үнэхээр сайн, баримттай шар мэдээ бэлдвэл эзэнгүй шахам том зах зээл байна. Илүү мэргэжлийн шар мэдээний онцлогийг гаргаад ажиллах юм бол үнэхээр том контентийн зах зээл байна.
-Контент саммитаас ямар үр дүнг хүлээж байна вэ?
-Миний хувьд сэтгүүлд ажиллаж байгаагийн хувьд долоо хоног тутмын сэтгүүл талдаа л мэргэжилтнүүдтэй түлхүү ярилцана. Контентийн чиглэлийн олон хүн цуглах учраас сэтгүүлээ олонд хүргэх, мэдээллээ түгээх аргуудын талаар мэдээлэл авна гэж хүлээж байна.
Өнөөдөр бид дэлхийн жишиг гэж ярьдаг ч дэлхий нийтэд шалгарсан туршлага гарч ирээгүй л байна. Time сэтгүүлийг харж байхад давхар сайтдаа мэдээ байршуулж байна. Харин Newyorker гээд долоо хоног тутмын хүчтэй сэтгүүл мэдээг тэр чигт нь авч хаяад сайтдаа өдөрт 10 контент л оруулж байна. Давхар сэтгүүл нь гарч л байдаг. Зарим сэтгүүлүүд даацтай, олны сонирхол татсан нийтлэлүүдээ багаханг сайтдаа байршуулаад үргэлжлэлийг сэтгүүлээс уншина уу гэх мэтчилэн холбож байна. Энэ яг шалгарсан арга биш байна л даа. Бас сайтдаа бүтнээр нь нийтлэлүүдээ тавьж байгаа газар ч байна. Янз бүрийн л аргыг туршиж байна.
Бид ч бас нийтлэлийн хураангуйг явуулах, үйл явдалтай холбоотойг нь бүтнээр нь дэлгэж байх жишээний. Гэх мэтчилэн сэтгүүлээ олонд хүргэх, мэдээллээ түгээхэд ямар шинэ аргууд байна гэдгийг л олж авахыг хүсч байна.