МАН-ын бүлгийн саналын дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх баасан гаригт Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалтыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлнэ.
Энэ талаар МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Хүн болгоны сар бүр төлдөг шимтгэлээр Нийгмийн даатгалын санд нэг их наяд төгрөг хуримтлуулсан. Энэ нь улсын төсвийн 20 орчим хувьтай тэнцэхүйц мөнгө. Нэг их наяд төгрөгийн 40 орчим хувь нь байнгын эргэлтэд буюу харилцах хэлбэрээр, 60 орчим хувь нь арилжааны банкуудад бага хүүтэй байршдаг. Хямралын үед, ард иргэдийн дийлэнх нь өр зээлтэй байгаа үед Нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкуудад байршуулахдаа харилцан тохиролцох замаар тэтгэврийн болон цалингийн, малчны зээлийн хүүг бууруулах, иргэдэд учирч буй санхүүгийн дарамтыг багасгах асуудлаар Ерөнхий сайдын мэдээллийн үеэр ойлголцолд хүрэх болов уу гэж найдаж байна. "Сайдын цаг" мэдээллийн үеэр С.Эрдэнэ сайд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах саналыг судалж байгаа гэсэн. Энэ ажлын явцын талаар мэдээлэл сонсоно" гэв.