Турк "Исламын улс" алан хядах бүлэглэлээс газрын тос хууль бусаар худалдан авдаг нь үнэн хэмээн тогтоогдвол огцроход бэлэн байна хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдээллээ.
Туркийн төрийн тэргүүн Парис хотод болж буй Уур амьсгалын асуудлаарх олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа юм. Тус дээд хэмжээний уулзалтын үеэр сэтгүүлчид Туркийн эрх баригчид босогчдоос газрын тос хууль бусаар худалдан авдаг, Сири рүү зэвсэг нийлүүлсэн талаар асуусан байна.
Тэрээр Турк улс газрын тосоо зөвхөн хууль журмын дагуу худалдан авдаг гэдгээ мэдэгдлээ.
Түүнчлэн "Би илэн далангүй хэлмээр байна. Хэрэв бид “Исламын улс” бүлэглэлээс газрын тос худалдан авдаг нь баримт нотолгоогоор тогтоогдвол би албан тушаалаасаа шууд огцорно. Харин ноён Путинаас асуухад тэрээр албан тушаалаа хадгалж үлдэх үү гэж асуумаар байна” гэж хэлсэн юм.
Турк руу газрын тос нийлүүлдэг орнуудыг бүгд мэднэ. Харин ОХУ, Сирийн иргэд босогчдоос газрын тос хууль бусаар худалдан авч буй талаар АНУ-ын эрх бүхий байгууллага мэдээлсэн. Турк улсын хувьд газрын тосны хууль бус худалдаатай тэмцэж байна гэв.
Эх сурвалж: ВВС