Олон улсын ДОХ-ын эсрэг өдөрт зориулан “ДОХ-д үгүй гэж хэлье” сэдэвт олон улсын онлайн хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.
Хурлыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Зан үйл, нийтийн эрүүл мэндийн тэнхимээс ОХУ-ын Байгалийн чанадын их сургуулийн багш нартай хамтран хийж байгаа аж.
Хуралд ХДХВ, ДОХ-ын талаар судалгаа хийдэг судлаач, багш, оюутнууд оролцож байна.
ХДХВ, ДОХ-ын асуудал, ДОХ-ын талаарх иргэдийн мэдлэг, урьдчилан сэргийлэх ажилд иргэний нийгмийн оролцоо, халдвартай хүмүүсийн нийгэмд дасан зохицож буй байдал болон хар тамхи, мансууруулах бодис, ХДХВ, ДОХ-той тэмцэх, урьдчилан сэргийлэх олон улсын сайн туршлагын талаарх хоёр сургуулийн багш, оюутнуудын судалгааны дүнгээс танилцуулах, харилцан туршлага солилцох зорилгын хүрээнд уг хурлыг зохион байгуулж байгаа юм.
Манай улсын хүн амын дийлэнх хэсгийг залуучууд эзэлдэг, ДОХ-ын тархалт өндөр хоёр улсын дунд байрладаг зэрэг нь эрсдэлтэй бүс нутгийн тоонд оруулдаг байна.
1988 онд НҮБ Олон улсын ДОХ-ын эсрэг өдөр болгон тунхагласан тэр үеэс эхлэн дэлхий нийтээрээ жил бүрийн энэ өдрийг ДОХ-оос урьдчилан сэргийлэх, ДОХ-оор өвдсөн өвчтөн болон ХДХВ-ын халдвартай иргэдийн ялгаварлан гадуурхалтын эсрэг өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсон билээ.