Энэ сарын 29-нд Тайландын нийслэл Бангкок хотод Дэлхийн аварга шалгаруулах бодибилдинг, фитнессийн VII тэмцээн болсон. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик физик ангилалд “Улаанбаатар фитнесс”- ийн тамирчин Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.
Мөн эмэгтэйчүүдийн атлетик физик ангилалд Г.Гансаруул хүрэл медаль, модель бие бялдар ангилалд Ч.Мянганбилэг шагналт IV байр, эрэгтэйчүүдийн мастер бодибилдингийн ангилалд Л.Баянхүү мөнгөн медаль хүртлээ. Манай тамирчид нөгөөдөр эх орондоо ирнэ.
Г.Угалзцэцэг 2014 болон энэ онд Хотын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, өнгөрсөн есдүгээр сард Узбекстан улсын Ташкент хотод болсон Азийн аварга шалгаруулах бодибилдинг, фитнессийн тэмцээнээс хүрэл медаль авч байсан юм.
Эл спортоор дэлхийн аваргын титмийг бүсгүйчүүдээс Монголдоо анх авчирсан түүнтэй цахимаар холбогдож, ярилцлаа.
-Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртсэнд баяр хүргэе. Шагнал аваад зогсож байх мөчид юу бодогдов?
-Маш сайхан байлаа. Олон улсын тэмцээний дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлж, далбаагаа мандуулсандаа баяртай байсан. Би тэр мөчид маш их жаргалтай байлаа. Манай тамирчид бүгд амжилттай оролцлоо.
-Таны хувьд өмнө үзүүлсэн амжилтаа ахиуллаа. Мөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцлоо шүү дээ. Өөртөө хэр итгэлтэй байв?
-Тэглээ. Өнгөрсөн есдүгээр сард Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан юм. Тэр амжилтаа ахиулсандаа үнэхээр баярлаж байна. Эхний таван байрт багтана, тэр дундаа хүрэл медаль авчих болов уу гэсэн итгэлтэй байсан.
Яагаад ч юм тэмцээндээ түрүүлчихээд, шагналаа авч байхдаа өөртөө итгэж чадахгүй байсан шүү. Их догдолж байв.
-Энэ удаагийн тэмцээнд оролцохын тулд хэр хугацаанд бэлтгэлээ базаасан бэ?
-Зөвхөн энэ тэмцээнд оролцохын тулд нэг жил бэлдсэн. Бүтэн жилийн турш хоолны дэглэм барьж, өдөрт хоёр удаа бэлтгэл хийж байлаа.
-Таны тус тэмцээнд оролцсон ангилал тамирчны юуг голчлон үзүүлдэг төрөл юм бол?
-Атлетик физик буюу спортлог биеийн төрөл. Энэ төрөлд тамирчны биеийн галбирыг илүү хардаг.
-Хэдэн оноос бодибилдингээр хичээллэсэн бэ. Анхны багш, клубийнхээ талаар яриач?
-Сүүлийн гурван жил тасралтгүй энэ спортоор уйгагүй хичээллэж байна. Гурван жилийн өмнө “California” фитнесс клубт очиж байлаа. Үнэнийг хэлэхэд, надад нэрийг нь цохоод хэлчих багш байхгүй.Интернэтээс бичлэг үзэж, өөрийгөө хөгжүүлэхээр хичээж ирсэн. Одоо “Улаанбаатар фитнесс”- т бэлтгэл сургуулилалтаа базааж байгаа.
Ярилцлагын үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.