Олон Улсын хөлбөмбөгийн холбооны оны шилдэг хөлбөмбөгчинд олгодог Алтан бөмбөг буюу Баллон д’Ор шагналын төлөө өрсөлдөх гурван хөлбөмбөгчний нэр тодорлоо.
Энэхүү шагналын төлөөх өрсөлдөөний эхний шатанд 23 тоглогч нэр дэвшээд байсан бол өчигдөр буюу өнгөрсөн сарын 30-ны өдөр ФИФА эцсийн шатанд үлдсэн 3 тоглогчийг зарласан.
Ингээд тус шагналын төлөө Лионель Месси (Аргентин/Барселона), Неймар (Бразил/Барселона), Кристиану Роналду (Португаль/Реал Мадрид) нар өрсөлдөх бөгөөд ОУХХ-ны гишүүн улсуудын шигшээ багийн ахлагч, дасгалжуулагч, албан ёсны хэвлэлийн төлөөлөгч нарын саналаар 2015 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин тодорно.
Мөн энэ үеэр шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин, шилдэг эрэгтэй болон эмэгтэй багийн дасгалжуулагч нарын эцсийн шатанд үлдсэн нэр дэвшигчдийг зарласан.
Шилдэг эмэгтэй хөлбөмбөгчиний төлөө
Карли Ллойд (АНУ/Хьюстон Дэш)
Мияма Ая (Япон/Окаяма Юного Белле)
Селиа Сашич (Герман/ФФЦ Франкфурт)
Шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагчийн төлөө
Пеп Гуардиола (Испани/Байерн Мюнхен)
Луис Энрике Мартинес (Испани/Барселона)
Хорхе Сампаоли (Аргентин/Чилийн шигшээ баг)
Шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагчийн төлөө
Жилл Эллис (АНУ/АНУ-ын шигшээ баг)
Марк Сэмпсон (Уэльс/Английн шигшээ баг)
Сасаки Норио (Япон/Японы шигшээ баг)
Шагнал гардуулах гала үйл ажиллагаа ирэх оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Швейцарийн Цюрих хотноо болох юм.
Эх сурвалж: FIFA