-Дундговь аймгаас мэдээлж байна-
Монгол улсын жишиг сум Дундговь аймгийн Гурвансайхан суманд хөрөнгө оруулсан ажилтайгаа танилцаж яваа ТИКА-гийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Экрэм Калантай ярилцлаа.
Олон улсын зээл тусламжаар 2.5 км авто зам, 6000 мянган метр квадрат явган зам, гэрэлтүүлэг, цэвэр бохир, халуун усны систем зэрэг дэд бүтцийн ажил энэ суманд хийгджээ.
Иргэд нь оролцоо өндөртэй Гурвансайханд ТИКА, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ЖиПиЭф уурхай болон нутгийн иргэдийн хандив тусламжаар “SSS complex” нэртэй соёл, спортын цогцолборыг барьжээ. Хөрөнгө оруулсан ажлаа заавал шалгаж хүлээж авдаг учраас ТИКА-гийн Монгол дахь удирдлагууд болон инженер нь цогцолборын барилгатай танилцаж хүлээж авсан юм.
-Та ТИКА-гийн тухай товч танилцуулаач?
-Манай байгууллага 1992 онд анх Бүгд Найрамдах Турк улсын Гадаад хэргийн яамны харьяанд байгуулагдсан. 1996 оноос Ерөнхий сайдын дэргэдэх байгууллага болсон. Одоогийн байдлаар 50 улсад төлөөлөгчийн газартай, 147 онд үйл ажиллагаа явуулж байна.
Эрүүл мэнд, боловсрол, соёл, дэд бүтцийн чиглэлээр буцалтгүй тусламж үзүүлдэг. Монголд 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа, 2002 онд төлөөлөгчийн газраа нээсэн. Миний хувьд зургаа дахь төлөөлөгч, энд таван жил ажиллаж байна.
Монголд ойролцоогоор 30 сая ам.долларын өртөгтэй 450 гаруй төсөл хэрэгжүүлсэн. Түүний нэг нь Дундговийн Гурвансайхан сумын соёл спортын цогцолбор. Өнөөдөр барилгын техникийн хяналтын ажлаар Монгол улсын жишиг суманд ирээд байна.
-ТИКА-гийн зорилго юу вэ. Яах гэж ийм олон оронд үйл ажиллагаа явуулж байна?
-Манай Турк улс сүүлийн 13 жил маш хурдан хөгжсөн. Ялангуяа улс төрийн нөхцөл байдал маш тогтвортой болсон. Манай ард түмний зан ааш хүнд туслах дуртай. Бидний хувьд монголчуудтай ах дүүсийн харилцаатай. Түүх соёл нэгтэй. Нэг нь сайхан амьдарч байхад нөгөө нь таруухан амьдарч болохгүй. Бие бие нь дээ туслах хэрэгтэй гэж боддог. Ийм л шалтгаанаар бид Монголд үйл ажиллагаа явуулж байна.
-Буцалтгүй тусламж үзүүлэхэд тодорхой үндэслэлтэй шаардлагатай байдаг уу. Зүгээр байж байгаа хүнд тусламж үзүүлэх нь тийм ч зохистой биш байх?
-Хамгийн их дэмжлэг үзүүлэх шаардлагатай салбаруудад төсөл хэрэгжүүлдэг. Тодорхой шаардлага тавьдаггүй. Манай байгууллагын бусад ижил төстэй байгууллагаас ялгарах хамгийн том онцлог нь буцалгүй тусламж. Ямар ч хариу нэхэх ёсгүй.
Монгол Япон, Монгол Солонгос улсын эдийн засгийн харилцаатай харьцуулахад Монгол Турк улсын эдийн засгийн харилцаа маш бага байна. Тэгсэн ч гэсэн бид монголчуудыг дэмжсээр байх болно. Яагаад гэвэл энэ бидний өвөг дээдсийн нутаг, монголчуудтай ах дүүсийн харилцаатай, түүх соёл нэгтэй.
Жишээ нь Туркийн түүхээс Монголыг салгавал Туркийн түүхийн бараг тэн хагас нь үгүй болно. Ийм дотно харилцаатай учраас бид ямар нэгэн үндэслэл шаардлага тавилгүйгээр монголчуудад туслахыг хүсдэг.
-Гурвансайхан сумынхан “SSS complex”-т тусламж үзүүлээч гэсэн санал тавьсан уу?
-Надад санал очсон. Санал ирсний дараа буюу өнгөрсөн зун Турк улсаас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Мурат Карагустай хамт Гурвансайхан суманд ирж үзсэн. Газар дээр танилцаад саналаа боловсруулж төв байгууллага уруугаа явуулсан. Төв байгууллага зөвшөөрч, Гурвансайхан сумынхан соёл, спортын төвтэй болоод байна.
-Монголд 5 жил ажиллах хугацаанд хөдөө орон нутагт их ажилласан байх. Таны бодлоор Гурвансайхан сум бусад сумтай харьцуулахад ямар онцлогтой сум бэ?
-Монголын газар болгон өөр өөр онцлогтой. Харин Гурвансайхан сумын иргэд сумандаа юм хийх, хөгжүүлэх чин хүсэлтэй хүмүүс. Ийм ч учраас энэ сум улсдаа жишиг болж ийм сайхан тохилог болсон байх гэж бодож байна.
Орон сууц, зам талбай, гэрэлтүүлэг, бидний ярилцаад сууж байгаа сургуулийн байр /хэдхэн хоногийн өмнө шинэ сургуулийн байр нээлттэй хийжээ/ гээд л... Хотод ч ийм сайхан сургууль ховор байдгийг та бид мэднэ. Гэтэл бусад суманд байдал маш муу байдаг. Иргэд нь сумынхаа төлөө, идэвх оролцоотой байх ёстой гэдгийг ухамсарладаггүй. Бүгдийг Засгийн газраас хүлээдэг.
Харин Гурвансайхан сумын иргэд бол онцгой. Өөрсдийн амьдарч байгаа орчноо өөрчлөхийн төлөө чадах бүхнээ хийж чаддаг хүмүүс. Олон улсаас тусламж авахын тулд иргэд өөрсдийн боломжоор мөнгө гаргаж, өөрсдөө хийж чадах зүйлээ хийж байна. Ийм ч учраас бид “SSS complex”-т хөрөнгө оруулахыг хүссэн юм.
-Цаашид өөр суманд иймэрхүү соёл, спортын цогцолборт хөрөнгө оруулах уу?
-Хэрэв боломж гарвал, төв байгууллага маань зөвшөөрвөл иймэрхүү төсөл хэрэгжүүлж болно. Бид Монголд хэрэгтэй зүйлийг дараалалд оруулсан байдаг. Эхний байруудад эрүүл мэнд, боловсрол ордог. Жишээ нь хотод түргэн тусламжийн машин байхгүй олон дүүрэг байна.
Эмнэлэгт тоног төхөөрөмж дутагдаж байна. Үүнээс болж хүмүүс амиа алдаж байна. Сурах сургууль, цэцэрлэггүй хүүхдүүд маш олон байна. Харин Гурвансайхан суманд сургууль, цэцэрлэг, эмнэлэг бүгд байсан. Нэг л юм дутуу байсан учраас бид энэ төслийг хэрэгжүүлсэн.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Таны амжилт хүсье.
-Баярлалаа.
Б.Сандагдорж