Даваа гарагийн хоёр дахь тоглолт лигийн анхны хожлоо авсан Танан гарьд-Ирвэсүүд багийн хооронд өрнөлөө. Танан гарьд багийн хувьд Ихбаяр,Мөнхболд,Ууганбаяр гэсэн их гурвалдаа тулгуурлан жил бүр аваргын төлөө өрсөлдөх багийн тоонд яригддаг манай шилдэг багуудын нэг.
Энэ улиралд шинэ залуу хэд хэдэн тоглогчдоор хүчээ сэлбэсэн төдийгүй залуучуудын шигшээ багийн туслах дасгалжуулагч Ж.Отгондарийг ахлахаар томилсон. Ц.Цэвэрбал дасгалжуулагчаар удирдуулсан Ирвэсүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон хэдий ч бүгд л түүний гарын шавь нар.
Энэ улирлын хамгийн сенсаацитай шилжилтийг хийж Т.Санчирийг эгнээндээ нэгтэж Цэвэлдорж,Санчир, Дорж-Арилд гэсэн довтолгооны гурвал бий болсон.
Тоглолтын эхнээс Ирвэсүүд багийн хамгаалалт маш сайн байсан бол Танан гарьдын довтолгоо амжилтгүй болж хоёр баг оноо авахгүй удсан. Нэгдүгээр үеийн ес дэх минут хүртэл Т.Санчирын торгуулийн нэг оноог эс тооцвол хоёр багийн довтолгоо тааруухан байлаа.
Долоо дахь минутад Танан гарьд багийн алдаа дөрвөөс дээш болсноор Ирвэсүүдэд давуу тал гарч ирсэн ч О.Ууганбаярын довтолгоо боломж олгосонгүй. Эхний үед 22:22 өндөрлөхөд О.Ууганбаяр багтаа 12 оноог нь авчирсан.
Хоёрдугаар үе эхлэхэд Ц.Цэвэрбал дасгалжуулагч Т.Санчир, Г.Анар нарыг үлдээж сэлгээгээр Д.Баясгалан, Д.Чадраабал, лигеонер тоглогч Бревер нарыг гаргаж ирлээ.
Сэлгээгээр гарч ирсэн тоглогчдын хувьд дөрвөн минутын турш багтаа оноо авчирсангүй. Энэхүү сэлгээг ашиглан Дорнод Танан гарьд онооны зөрүүг 15 болгон холдуулсан. Гэтэл гуравдугаар үеийн төгсгөлд Ирвэсүүдээс Т.Санчир, Э.Цэвэлдорж нар дараалан холын зайн шидэлтийг амжилттай болгосоор 55:52 болов.
Дөрөвдүгээр үед тоглолтын тооны харьцаа ойрхон явсаар 71:67 болж Ирвэсүүд тэргүүлж эхэлсэн. Тоглолтын шийдвэрлэх мөчид тэнцсэн үед Танан Гарьд багийн төвийн тоглогч М.Дорждагва алдаатай довтолгоо амжилттай болгож багтай гурван оноо багтаа авчирснаар Дорнод Танан гарьд баг улирлын 2 хожил авсан анхны баг болсон юм.
Энэ өдөр Гарьдуудаас О.Ууганбаяр 36 оноо 12 самбараас бөмбөг авалтыг хийж энэ улирлын хамгийн өндөр онооны босгыг тогтоолоо. М.Дорждагва 15 оноо 19 самбар Г.Ихбаяр 14, Ц.Цэрэнбат 13 оноо авсан юм.
Харин эхний тоглолтондоо хожигдол хүлээсэн Ирвэсүүд багаас Т.Санчир 28 оноо, Э.Цэвэлдорж 16 оноо, Э.Дорж-Арилд 14 оноо 7 самбараас бөмбөг авалтыг хийсэн ч хожил авхад хараахан хангалтгүй байлаа.
Дорнод Танан гарьд I тойргын гурав дахь тоглолтоо SBL Хасын Хүлэгүүд багтай хийх бол Ирвэсүүд маргааш 20,00 цагаас мөн SBL Хасын хүлэгүүд багийн эсрэг тоглоно.