Хэдхэн цагийн өмнө Марк Цукерберг аав болж, өөрийн хөрөнгийн 99 хувийг сайн үйлсэд зориулна гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл залуу тэрбумтан гэр бүлийн шинэ гишүүндээ зориулсан захидлаас товчлон хүргэж байна.
Хайрт Макс минь,
Ээж бид хоёр чинь одоохондоо чи минь бидэнд ирээдүйд ямар итгэл найдвар авч ирэхийг тааж мэдэшгүй нь. Чиний минь олж ирсэн энэ амьдрал асар их амлалтаар дүүрэн. Бид чамайгаа аз жаргалтай, эрүүл энх байж энэ бүхнийг өөрөө олж мэднэ гэдэгт итгэж байна.
Бүх л эцэг эхчүүдийн адилаар бид чамайгаа бидний амьдарч буйгаас илүү сайхан дэлхийд амьдраасай гэж хүсэж байна.
Хэдийгээр хамгийн чухал мэдээлэл юу буруу байна гэдэгт чиглэж байгаа боловч, дэлхий олон талаараа сайхан газар болж байгаа. Эрүүл мэнд сайжирч, ядуурал буурч, мэдлэг нэмэгдэж, хүмүүс хоорондоо холбоотой байдаг боллоо.
Технологийн хөгжлөөс харахад чиний минь амьдрах амьдрал бидний өнөөдрийнхөөс хувь илүү болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Аав, ээж хоёр нь ч гэсэн илүү сайхан болгохын төлөө өөрсдийн хийж чадах зүйлсийг хийх болно.
Гэхдээ зөвхөн чамдаа хайртай болохоор биш харин бид бүгд дараа үеийн хүүхдүүдийн амьдралыг сайжруулах үүрэг хариуцлагатай болохоор тэр юм.
Чи минь Чан Цукербергийн гэр бүлийн шинэ үе болж байгаа энэ үед хүмүүсийн амьдралыг сайжруулах, хүүхэд бүр ижил тэгш амьдрах боломжийг хангах зорилготой “Chan Zuckerberg Initiative” санг байгуулж байна.
Бидний байгуулсан энэ сангийн үйл хэрэг хувь хүний боловсрол, өвчнийг анагаах болон хүмүүсийг хооронд холбох зэрэгт чиглэх юм. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд бид өөрсдийн хувьцааны 99 хувь буюу өнөөдрийн ханшаар 45 тэрбум ам. доллароор үнэлэгдэж буй хөрөнгөө сайн үйлсэд зориулна.
Мэдээж хэрэг бидний хандивлаж байгаа зүйл яг энэ зүйлсийг хийхээр ажиллаж байгаа авьяастай хүмүүсийн дэргэд тун бага. Гэхдээ бид өөрсдийн чадах бүхнээрээ туслахыг хүсэж байна.
Макс минь бид чамдаа хязгааргүй хайртай. Тийм ч учраас чамдаа болон бүх л хүүхдүүдэд илүү сайхан дэлхийг бүтээх нь бидний хариуцлага. Бид чамайгаа итгэл найдвар, баяр хөөр, хайраар дүүрэн ертөнцөд амьдраасай гэж хүсэж байна. Учир нь чи минь бид хоёртоо энэ бүгдийг өгсөн юм шүү дээ.
Хайртай шүү
Ээж, аав хоёр нь
Энэхүү захидал, мэдэгдлийн дараа Билл Гейтс болон Боно зэрэг алдартнууд залуу хосуудад баяр хүргэж, талархаж буйгаа илэрхийлжээ.
Билл, Мелинда Гейтс нар:
Чиний гаргасан энэ гайхалтай шийдвэрийг сонсоод бидний толгойд хамгийн түрүүнд “Гайхалтай” гэсэн үг орж ирлээ. Өнөөдөр гаргасан энэ шийдвэр чинь дэлхий нийтэд урам зориг болж байна. Шинэхэн охин Макс чинь болон өнөөдөр хорвоод ирж байгаа хүүхэд бүр бидний мэдэж буйгаас илүү сайхан дэлхийд амьдарна гэдэгт бид итгэлтэй байна.
“Өнөөдөр тарьсан үр ургах болно” гэж чиний хэлсэнчлэн энэ үйл хэрэг чинь олон жилийн туршид үр жимсээ өгөх болно” гэжээ.
Цукерберг Чан нар өнөөдрийн байдлаар 1,6 тэрбум ам. долларыг сайн үйлсэд зориулаад байгаа бөгөөд Ньюаркын сургуульд 100 сая ам. доллар, Эбола вирусийн тархалтыг зогсоох зорилгоор CDC-д өгсөн 25 сая ам. доллар зэргээс дурдаж болох юм.