Лондонгийн олимпоор жүдо бөхийн 60 кг-ийн жинд ОХУ-ын бөх Арсен Галстян түрүүлсэн. Түүний хувьд дэлхийн хошой аварга, Узбекстаны Ришод Собировыг хагас шигшээ барилдаанд нэмэлт цагт ялж, улмаар аваргын төлөө Японы Хироаки Хираокаг 40 секундэд цэвэр ялснаар олимпийн аварга болсон билээ. Олимпийн аваргыг Монгол Улсад ирэхэд нь уулзаж ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.
-Та 20 насандаа анх 2009 оны Роттердамын дэлхийн аваргад оролцсон. Энэ нь таны хамгийн анхны дэлхийн аварга байв уу?
-Тиймээ. Анхны дэлхийн аварга минь. Аливаа тамирчны хувьд сэтгэл зүйн бэлтгэл маш чухал. Анхны дэлхийн аваргаар би эхний өрсөлдөгчдөө ялагдсан. Гэхдээ алдаагаа засч 2010 оны дэлхийн аваргаар хүрэл медаль хүртсэн. Энэ бол дэлхийн аваргын тэмцээнээс хүртсэн миний анхны медаль минь байсан.
-Дэлхийн аваргаас анхны медалиа хүртэхэд ямар мэдрэмж төрж байв?
-Мэдээж хэрэг нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэндээ маш их баярлаж, урам зориг авсан.
-Лондонгийн олимпийн өмнөх болон дараах нэг жилийн хугацаанд та тасралтгүй ялалт байгуулсан. Ерөөсөө нэг ч хожигдол амсаагүй. Tа энийг юутай холбож үзэх вэ?
-“Их дуулга”, “Дэлхийн цом”, “World masters” зэрэг томоохон тэмцээнүүдэд бүгдэд нь ялалт байгуулсан. Ямар ч бэртэлгүй, бэлтгэл сургуулилт хамгийн сайн байсан үе. Олимпийн циклдээ орж байсан үе байх гэж бодож байна.
-Магадгүй энэ ялалтын буухиа үргэлжилсээр таныг Лондонд хэн ч зогсоож чадаагүй байх?
-Лондонгийн олимпийн аварга болдог тэр өглөө би өөртөө маш итгэлтэй байсан. Хэрэв өөртөө итгэлгүй байсан бол өөр үр дүн гарах байсан байх. Дэвжээнд гарахдаа өнөөдөр миний өдөр байх болно гэдгийг мэдэрч байсан.
-Таны анхны багш Игорь Романов гэж хүн бий. Тэр хүн таныг есөн настайгаас тань эхэлж дасгалжуулсан гэж сонссон?
-Анх жүдо бөхийн спортод хөл тавьсан өдрөөсөө эхлэн Игорь Романовын гарын доор хичээллэж эхэлсэн. Багш маань өнөөдрийг хүртэл миний хувийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Жүдо бөхийн тухай ойлголт, хамгийн анхны мэхээ багшаасаа сурсан. Багшийнхаа ачаар л ОХУ-ын жүдо бөхийн шигшээ багт багтаж чадсан. Шигшээ багийнхаа бэлтгэлээс гадна одоог хүртэл багштайгаа тусдаа бэлтгэл хийж, зөвлөгөө авдаг.
-Лондонгийн олимпод багш чинь таньтай хамт явсан уу. Финалын барилдааны өмнө танд юу гэж зөвлөсөн бэ?
-Лондонд багш маань надтай хамт ирсэн. Гэхдээ багш маань Оросын шигшээ багийн дасгалжуулагч биш учир финалын барилдааны өмнө бид хоёр уулзаж чадаагүй. Багш маань үзэгчдийн суудлаас намайг дэмжсэн.
-Олимпийн аварга болох тэр агшиныг эргэн дурсвал. Олимпийн аваргын болзол хангах мөч гоё байв уу. ОХУ-ын Ерөнхийлөгч танд баяр хүргэж, Лондоны тэнгэрт төрийн далбаагаа мандуулаад л?
-Миний хувьд олимпийн аварга болно гэдэгтээ итгэлтэй байсан. Гэхдээ финалын барилдаан маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Би өрсөлдөгчөө 41 секундэд иппон үнэлгээгээр ялсан. Үгээр илэрхийлэхийн аргагүй маш олон мэдрэмж давхацсан. Аваргын алтан медалиа гардах мөчид Оросын төрийн дуулал эгшиглэх тэр мөчид нүдэнд минь нулимс цийлгэнэсэн. Лондонгийн олимпийн эхний өдөр л Оросын төрийн дуулалыг эгшиглүүлж чадсан. Эх орноороо бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм байна лээ.
-Та Арменд төрж өссөн ч ОХУ-д олимпийн алтан медаль авчирсан?
-Армен, Орос улс хоёул миний эх орон. Армен надад амьдрал бэлэглэсэн бол ОХУ спортоор хичээллэх бүх боломж бололцоог минь хангаж өгсөн. Тийм болохоор өөр улсад авчирсан алт гэж бодохгүй байна. Намайг Арменд ч, Орост ч бүгд баяртайгаар угтаж авсан.
-Хэзээ ОХУ-ын иргэншилтэй болсон бэ?
-Би Армени улсад төрсөн. Намайг долоон настай байхад манай гэр бүл ОХУ руу нүүсэн юм. Би энэ талаараа яриад байх дургүй. 2005 онд би ОХУ-ын иргэн болсон.
-ОХУ-ын шигшээ багт хэзээ нэгдсэн бэ?
-Насанд хүрэгчдийн шигшээ багт гэвэл 2008 оны сүүл 2009 оны эхээр нэгдсэн. Харин энэ хүртэл өсвөр болон сонирхогчдын шигшээ багт багтдаг байв.
-Бээжингээс олимпоос медаль хүртээгүй Оросын жүдо бөхийн шигшээ баг Итали мэргэжилтэн Эзио Гамба гэж агуу хүний ачаар гурван олимпийн аваргатай болсон гэдэгт санал нэгдэх үү?
-Эзио маш сайн сэтгэл судлаач, нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагч. Гэхдээ хамгийн гол нь тэр гайхалтай хүн. “Нэг нь нийтийн төлөө. Нийт нь нэгний төлөө” гэсэн өвөрмөц уур амьсгалыг баг дотор бүрдүүлж чадсан. Баг дотор нэг өвөрмөц уур амьсгалыг бий болгож байгаа. Үүнээс хэдэн жилийн өмнө Бакуд болох "World Masters"-ийн тэмцээнд оролцохоор бид Азербайжанд газардав. Гэвч тус улсын хилээр намайг нэвтрүүлэхээс татгалзсан юм. Учир нь би Армен гаралтай байсан учир. /Армен, Азербайжан улсууд газар нутгийн маргаантай юм. Сур/. Багийн бусад гишүүдийг хилээр нэвтрүүлсэн хэдий ч надад татгалзсан хариу өгсөн. Асуудлыг шийдэхээр Эзио танил талаа ашигласан боловч тус болоогүй. Эцэст нь Гамба хэрэв Арсенийг хилээр нэвтрүүлэхгүй бол Оросын шигшээ баг тэмцээнд оролцохоос татгалзаж байна гэсэн шаардлага тавьсан. Үүний дараа Азербайжанчууд намайг нэвтрүүлсэн юм.
-Оросын жудочид их азтай. Яагаад гэвэл Ерөнхийлөгч нь өөрөө жүдогоор хичээллэж байсан. Энэхүү спортын төрлийг үндэсний хэмжээнд хөгжүүлэхэд маш их дэмжлэг туслалцаа үзүүлдэг?
-ОХУ-ын Ерөнхийлөгч жүдогоор хичээллэдэгт бид бүхэн их бахархдаг. Владимир Владимирович жүдогийн шигшээ багтай хэд хэдэн удаа уулзаж байсан. Лондонгийн олимпийн өмнө хамтарсан бэлтгэл хүртэл хийсэн шүү дээ. Шинэ жилийн өмнө шигшээ багаараа Ерөнхийлөгчтэй уулзаж, хамтарсан бэлтгэл хийх уламжлал сүүлийн үед тогтоод байгаа.
-Долоо хоногт хэдэн цаг бэлтгэл сургуулилт хийдэг вэ?
-Ихэнх цагаа бэлтгэлийн зааланд өнгөрөөдөг дөө. Заримдаа долоо хоногийн нэг л хоног амрах жишээтэй. Амралтын өдрөө хамгийн түрүүнд сайхан унтаж амрахыг боддог. Дараа гэр бүл, найз нөхөдтэйгээ цагаа өнгөрөөдөг дөө.
-2005 оноос хойш 10 жил -60 кг-д зодоглосны эцэст энэ жил жин нэмсэн. Шинэ жиндээ дасч байна уу?
-Арван жил -60 кг-д барилдсаныхаа дараа жингээ нэмэх шийдвэр гаргалаа. Тэмцээний өмнө илүү жингээ хасах үнэхээр хэцүү. Тэр үед тэмцээний тухай биш харин яаж жингээ хасах вэ гэсэн бодол толгойд эргэлддэг. Энэ бол сэтгэл зүйн хувьд маш хэцүү. Үүнээс хойш дахиж жин хасаж чадахгүй юм байна гэдгээ ойлгосон. Тиймээс шигшээ багийн дасгалжуулагч Эзио Гамбатай ярилцсаны дараа ийм шийдвэр гаргасан даа. Одоо энэ жиндээ дасч байна.
-66 кг-д Ришод Собиров, Георгий Зантария гэсэн таны хуучны танилуудаас гадна гар зөрүүлж үзээгүй жудочид өрсөлдөгчид олон байгаа?
-Тийм ээ. Ришод Собиров, Георгий Зантария нар миний эртний танилууд, өрсөлдөгчид. Гэхдээ тэднээс гадна -66 кг-д надад олон өрсөлдөгч бий. Зөвхөн Оросын шигшээ багт л гэхэд Камал Хан-Магомедов, Михаил Пуляев хоёр бий. Тэр хоёр энэ жинд олон жилийн өмнөөс барилдаж байгаа учир Риогийн олимпод явах магадлал өндөр. Гэхдээ надад тэмцээнүүддээ оролцоод оноогоо цуглуулах боломж бий гэж бодож байна.
-Өмнөд Солонгосын жүдоч Ан Баулд Астанагийн дэлхийн аварга болон Абу Дабигийн Их дуулгын финалд ялагдсан. Эдгээр барилдаануудын талаар та юу гэж хэлэх вэ?
-Ан Баул бол насанд хүрэгчдийн тэмцээнд хүч үзэж эхэлж буй залуу тамирчин. Шинээр гарч ирж буй хүчтэй жүдоч гэж бодож байна. Гэхдээ спортод ялалт, ялагдал ээлжилж байдаг шүү дээ.
-Таны аав мэргэжлийн хөлбөмбөгчин байсан гэж сонссон. Аавынхаа мэргэжлийг өвлөх талаар бодож байсан уу?
-Миний аав Арменийн хөлбөмбөгийн багт тоглож байсан. Тэдний баг хэд хэдэн удаа Үндэсний аварга болж байсан. Бага байхад ах нартайгаа хамт хөлбөмбөгийн тоглолт их үздэг байв. Би ч гэсэн цагтаа хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг байсан. Гэвч бид ОХУ-д бидний нүүж ирсэн газар бөхийн спорт түүн дотор жүдо бөх хөгжсөн. Сургуулийн ихэнх хүүхдүүд жүдогоор хичээллэдэг байв. Би сургуулийн хөлбөмбөгийн багт орж тоглон спортоо орхихгүй байхыг хичээсэн. Гэвч эцэст нь жүдо бөхийн спорт руу орсон доо. Гэхдээ энэ сонголтондоо хэзээ ч харамсаж байгаагүй. Харин чөлөөт цагаараа хөлбөмбөг тоглох дуртай шүү.
-Та Тигран, Арман гэсэн хоёр ахтай. Тэд бас жүдогоор хичээллэдэг гэж сонссон?
-Тиймээ ах нар маань жүдогоор хичээллэж байсан. Том ах маань бизнесийн салбарт хөл тавьсан. Харин нөгөө ах маань сургуульд жүдогийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Жүдогоор хичээллэхэд том ах маань түлхэц болсон.
-Риогийн олимпод оролцох боломж олдвол мэдээж алтан медалийн төлөө барилдана.
-Хэрэв Риогийн олимпод оролцох эрхээ авч чадвал дахин олимпийн аварга болохын төлөө бүх хүчээ дайчилна. Лондоны олимпийн тэр мэдрэмжийг дахин нэг удаа мэдэрмээр байна. Боломжгүй зүйл гэж үгүй шүү дээ. Бүх хүчээ дайчлан хичээнэ дээ. Зодог тайлах болоогүй байна. Би дэлхийн аваргын алтан медаль ч аваагүй шүү дээ. Тэмүүлэх зорилго олон бий.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.
Гэрэл зургийг Лондон-2012 олимпийн наадмын албаны ёсны гэрэл зурагчин Ч.Ганбат