Өчигдөр би амьдралдаа анх удаа шоронгийн торны цаана сууж үзлээ. Мэдээж хэрэг 50 хүрэхгүй минутын дотор амжилттай оргож чадсан учраас энэ нийтлэлийг бичиж байна. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд оргоно гэдэг тийм ч хялбар даалгавар биш юм билээ.
Яагаад шоронгоос оргосон гэж яриад байгааг гайхаж болох юм. Учир нь би нийслэл хотод байрлах тун сонирхолтой газраар зочилсон гэдгээ л ингэж илэрхийлж байгаа хэрэг. Энэхүү газрыг ажиллуулдаг хүмүүс “Энд ирсэн зочдын 50 хүрэхгүй хувь нь л амжилттай оргож чаддаг” гэсэн юм.
Хамгийн сонирхолтой нь та бүхнийг өөрийн биеэр хийж, шууд утгаараа тоглоомын нэг хэсэг болно. Тоглолтын үед шоронгийн хувцас өмсөж, гав зүүсэн надад үнэхээр л шоронд орсон мэт сэтгэгдэл төрсөн болохыг нуух юун.
Тэр ч бүү хэл 15 минут тутамд аюулгүйн хонх дуугарч, дотор жихүүцүүлнэ. Хэрвээ та таавар тааж, учир битүүлэг зүйлсийн гаргалгааг гаргаж, тархиа ажиллуулахыг хүсдэг бол, тэгээд бас тун сонирхолтой зүйлээр өөрийгөө сорьж үзэхийг хүсвэл энэ тоглоом танд яг тохирно.
Энэ төрлийн тоглоомын түүхээс цухас танилцуулахад 2006 онд Цахиурын хөндий дэх хэдэн программист залуус оньс тайлж, таавар тааж, учрыг нь олох зэргээр тодорхой заасан хугацаанд өрөөнөөс оргох даалгавар бүхий газрыг байгуулж байжээ.
Тэд энэхүү тоглоомын санаагаа Агата Кристигийн зохиолоос сэдэвлэсэн бөгөөд өнөөдөр дэлхийн хэд хэдэн улсад ийм төрлийн газрууд үйл ажиллагаа явуулж, бүс нутгийн иргэд болон, жуулчдын сонирхлыг ихээр татах болсон байна.
“Оньс” өрөө танд дараах гурван төрлийн тоглоомыг санал болгох аж:
- Шорон – Хоёроос таван хүний бүрэлдэхүүнтэй найз нөхөд, хамт олон 60 минутын хугацаанд шоронгийн өрөөнөөс оргох ёстой. Та бүгд багаар ажиллаж, аливаа зүйлсийн логик дарааллыг олохын зэрэгцээ хурдтай байх шаардлагатай.
- Музей – Хэзээ нэгэн цагт та музейд байх гайхамшигт бүтээлийг хулгайлах тухай бодож байсан уу? Тэгвэл та нөхдийнхөө хамтаар энд ирээд тэр хүслээ биелүүлэхийн зэрэгцээ хулгайлсныхаа дараа “талархал” хүртэх боломж бий.
- Мөрдөнгийн өрөө – Холбооны мөрдөх товчооны талаар бишгүй л нэг сонссон биз дээ. Энэ өрөөнд орсны дараа та ХМТ-ны мөрдөгч болно. Таны даалгавар гэртээ бусдын гарт амиа алдсан Цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн даргын алуурчныг олох.