Сонгуулийн шинэ хуульд сонгуулийн сурталчилгааг 14 хоног байхаар заах төлөвтэй. Ийм богино хугацаанд сонгогчид хүнээ таних нь байтугай хүн, хонь хоёроо ялгаж чадахгүй байлгүй дээ.
Сонгуулийн сурталчилгаа гэдэг ямар учиртай, ямар үнэ цэнтэй, хүний эрхийн ямар чухал хэсэг болох, яагаад сурталчилгаа хийдэг, огт хийхгүй бол яахав зэргээр бодож үзсэн хүн хууль санаачлагчид дотор байгаа болов уу.
Ер нь нэг бодож үзвэл яасан юм бэ. Сонгууль гэдэг бол товчхондоо иргэд өөрсдийн итгэж таньсан хүмүүсээ төр удирдуулахаар шигшин сонгож, төрийн ордондоо суулгахыг хэлнэ. Сонгуулийн сурталчилгааны хэд хоног бол ард түмэн нийтээрээ төр засгаа шинээр эмхлэн цэгцэлж байгаа алтан хором мөн.
Хуй салхи шиг хуйрнан шуугиж ирээд гурав хоногт барьж байгуулчихдаг төр засаг, парламент гэж хаана ч байдаггүйг дэлхийн бүх хүмүүс мэднэ. Энэ үйл явц бол тухайн ард түмний амин чухал ажил шүү. Яагаад гэвэл орчин үеийн төр засаг гэдэг нь ард түмний өдөр тутмын амьдралынх нь идэх хоол, авах цалин, амьдрах орон байранд шууд нөлөөлдөг болсон.
Ард түмний сонгосон төр дэх төлөөллүүд нь нэг өдөр хууль гаргаад ард түмнийхээ амьдралыг доройтуулж, эрх чөлөөг нь хасч чадна, эсвэл хууль гаргаад ард түмнийхээ амьдралыг диваажин болгож ч чадна. Төр дэх төлөөллүүдээ хэр зэрэг таньж сонгосноос шалтгаалах хэрэг юм. Үүндээ орчин үеийн төр засгийн үнэ цэн, хамгийн чухал нь оршиж байна.
Үргэлжлэлийг www.dnn-ээс уншина уу.