"34 хувийг эзэмшдэг байлаа гээд зээлийн 34 хувь Засгийн газарт ноогдохгүй”
Зэс болон алтны дэлхийн зах зээл маш хүнд байдалд байгааг бид бүгд мэднэ. Гэсэн ч Оюутолгой компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд бэлэн мөнгөний чөлөөт урсгал эерэг үзүүлэлттэй байгааг “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхийлөгч Эндрью Вүүдлэй онцлов.
Тус компани аюулгүй ажиллагаагаараа манай улсад тэргүүлдэг. Энэ үзүүлэлтээрээ олон улсын, уул уурхайн компаниудыг тэргүүлж байгаа аж. Өчигдөр Оюутолгой болон Монгол улсын хувьд чухал шийдвэр гарсан нь Оюутолгой компанийн далд уурхайг хөгжүүлэхэд шаардлагатай 4.4 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоо 20 банк баталгаажуулсан явдал байлаа. Энэ уурхай 100 орчим жилийн настай гэж үздэг юм.
Рио Тинто компани болон би улс төрийн үйл ажиллагааны талаар санаа оноогоо илэрхийлэх нь буруу.
Ингээд Рио Тинто группийн Монгол Улсыг хариуцсан захирал С.Мөнхсүхтэй ярилцсанаа хүргэе.
-Далд уурхайн санхүүжилтийг босгоход Рио Тинто ямар үүрэг гүйцэтгэн ажилласан бэ?
-4.4 тэрбум ам.доллар нь зээлийн хэлбэрээр олгож буй төслийн санхүүжилт юм. Энэ санхүүжилтийг авсан нь далд уурхайн бүтээн байгуулалт хурдсах хамгийн том алхам боллоо. Далд уурхайг барихад шаардлагатай хөрөнгөнийхөө дийлэнхийг босгочихлоо. Ирэх оны эхний хагаст амжаад бүтээн байгуулалтын ажлаа эхлэх төлөвлөгөөтэй байна. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ унасан, дэлхий даяар санхүүгийн хүндрэлтэй нүүр тулсан энэ үед бид зээл босгож чадлаа. Монгол шиг хөгжиж буй орон 4.4 тэрбум ам.долларын зээл авсан тохиолдол дэлхийн уул уурхайн түүхэнд байхгүй. Энэ бол хамгийн том зээл.
Ийм хэмжээний зээлийг уул уурхайн компани тэр бүр босгодоггүй. Үүнийг би юуны илрэл гэж харж байна гэхээр зээлдэгчид “Оюутолгой” компанийн ирээдүйд итгэлтэй байна. Мөн энэ компани болон Монголын Засгийн газар хоорондын харилцааг тэд эерэгээр харж байна. Үүгээр зогсохгүй дэлхийн санхүүгийн зах зээл Монгол Улсад ямар үнэлгээ өгч, итгэж, найдаж байгааг эндээс харж болно. 4.4 тэрбум ам.долларыг өнөөдрийн нөхцөлд босгоход маш хүнд. Гэхдээ дэлхийн томоохон санхүүгийн байгууллагууд “Оюутолгой” төслийг сонирхож байна.
Далд уурхайн санхүүжилтийг Рио Тинто удирдаж байна. Төслийн санхүүжилтийн бас нэг өгөгдөхүүн нь Рио Тинто баталгааг нь гаргасан явдал.
-4.4 тэрбум ам.долларыг зөвхөн далд уурхайн санхүүжилтэд зарцуулах уу?
-Тэгнэ. Далд уурхайд нийт 6 тэрбум ам.доллар хэрэгтэй.
-Үлдсэн 1.6 тэрбум ам.долларын санхүүжилтийг босгох ажил эхэлчихсэн үү?
-Хараахан эхлээгүй байна. Далд уурхайг барихад 5-7 жил шаардана. Энэ хугацаанд зэсийн үнэ ямар байхаас шалтгаалан дараагийн санхүүжилтээ яаж хийхийг шийднэ. Хэрэв зэсийн үнэ наана нь сэргэчихвэл үйл ажиллагааны орлогоороо үлдэгдэл санхүүжилтээ хийнэ. Гэхдээ одоо энэ талаар ярих арай эрт байна.
-Одоогийн байдлаар далд уурхайн нийт ажлын хэдэн хувийг гүйцэтгэсэн бэ?
-Хувиар хэлэхэд хэцүү ч 5-10 хувь гэж ойлгож болно. Нийт таван босоо ам барина. Үүний нэгийг нь барьж дууссан. Хоёр дахь нь талдаа орж байна. Хөндлөн малталт 15 км урттай байна. Дахин 200 км хөндлөн малталт хийнэ. Чухал ажлуудаа эхэлчихсэн. Дор хаяж таван жилийн дараа бүтээн байгуулалт дуусна.
-Зардлын хэтрэлтээс үүдэлтэй маргаан хоёр жил үргэлжиллээ. Нэг эсвэл хоёр жилийн дараа дахин ийм маргаан үүсэх юм биш биз?
-4.4 тэрбум ам.доллар бол нийт зардлын нэг хэсэг нь. Зэсийн үнэ, барилгын материал, геологийн онцлог, цаг хугацаа гэх мэт олон зүйлээс шалтгаалж байдал өөрчлөгдөж болно. Нэг зүйлийг онцлоход бүх хувь нийлүүлэгчид болох Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто, Туркойз Хилл болон дээрээс нь нэмэгдсэн 20 банк бүгд л зардлыг багасгах, уурхайг маш бага өртгөөр илүү ашигтай ажиллуулах сонирхолтой. Товчхон хэлбэл бид бүгд нэг завин дээр суучихсан шүү дээ.
-Тэгэхээр олон улсын санхүүгийн 20 байгууллага далд уурхайн үйл ажиллагаанд хяналт тавих нь ээ?
-Тэгнэ.
-4.4 тэрбум ам.долларын 34 хувь нь манай Засгийн газарт ноогдох зээл үү. Энэ нь ирэх жилүүдийн төсөвт ачаалал үүсгэх болов уу?
-Ингэж тооцож болохгүй. Яагаад гэвэл энэ бол “Оюутолгой” ХХК-ийн зээл. Засгийн газрын зээл биш. 34 хувийг эзэмшдэг байлаа гээд зээлийн 34 хувь Засгийн газарт ноогдохгүй. Зээлийн хариуцлага “Оюутолгой”-гоор дуусна. Монголын Засгийн газарт эрсдэл үүрүүлэхгүй. Зээлийн баталгааг Туркойз Хилл, Рио Тинто давхар гаргасан.
-Дубайн гэрээг байгуулсан гэдэг үндэслэлээр УИХ-ын зарим гишүүн Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзэн, гарын үсэг цуглуулж эхэлсэн. Өнөөдөр та бүхэн далд уурхайд санхүүжилт татсанаа баталгаажуулах ёслолыг Засгийн газрын төлөөллүүдтэй хамтран зохион байгуулах гэж байна. Таны бодлоор Дубайн гэрээ Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл болох уу. Энэ үнэхээр улстөржих сэдэв мөн үү?
-Дубайд зурсан төлөвлөгөөг Монгол Улсын хууль, Хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн хоорондоо байгуулсан гэрээний дагуу л хийсэн. Бүх хуулиа олон талаас нь судалсан. Рио Тинто компани болон би улс төрийн үйл ажиллагааны талаар санаа оноогоо илэрхийлэх нь буруу.
Бид бол ашгийн төлөө ажилладаг, Монгол компанийн хөрөнгө оруулагчид. Бид бүх гэрээг хуулийн дагуу хийсэн учир Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байна уу, өөр хүн байна уу хамаагүй. Хамгийн гол нь одоо байгаа Засгийн газартайгаа ажиллах нь чухал. Цаашид гэрээний асуудлаар улстөр хийх хэрэггүй.
Төлөвлөгөө явдгаараа явна. Бид Засгийн газрыг хүндэлж, гэрээ хэлэлцээ хийхдээ хоёр талаас хамтран ажилласан. Бүтээн байгуулалтаа эрчимжүүлэн, хурдан ажиллан, үр бүтээлтэй ажиллахыг л гол зорилгоо болгон ажиллаж байна.