“Дэлхийн мисс 2015” наадмын ялагчаар Испани улсын гоо бүсгүй Мирейя Лалагуна шалгарч титмээ зүүлээ. Харин гуравдугаар байранд Индонези, хоёрдугаар байранд ОХУ-ын гоо бүсгүй шалгарлаа.
Энэ жилийн мисс Испани улсын гоо бүсгүйн тэргүүнд өнгөрөгч жилийн мисс, Өмнөд Африкын Роленэ Страусс шилжин явах титмээ зүүж өгсөн юм.
Энэхүү наадам БНХАУ-ын Хайнань арлын Саньяа хотын "Crown of Beauty Theatre" цэнгэлдэхэд хүрээлэнд болсон юм.
65 дахь удаагийн "Дэлхийн мисс" тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гоо бүсгүйчүүл авъяас билэг, уран ухаан, гоо сайхнаа уралдуулж буй. Урлагийн авъяас, шилдэг загвар өмсөгч, спортлог гээд олон төрлөөр нийт 121 орны гоо бүсгүйчүүд өрсөлдлөө.
Шилдэг тавд Испани, ОХУ, Индонези, Ливан, Ямайка улсын гоо бүсгүйчүүд тус тус шалгарч шүүгчдийн зүгээс бэлдсэн “Та 2015 оны дэлхийн мисс болох шалтгаан юу вэ” гэсэн асуултад тус бүр хариулсан юм.
Манай улс 2005 оноос эхлэн үндэсний шилдэг оролцогчоо энэхүү тэмцээнд амжилттай оролцуулсаар ирсэн юм. Харин энэ жил Монгол улсыг төлөөлөн мисс Намширын Ану оролцлоо.
Энэ жилийн наадмыг нэрт хөтлөгч Анжела Чоу, Тим Винсент болон 2013 оны Дэлхийн мисс Меган Янг нар хөтөллөө.
Та "Дэлхийн мисс 2015" тэмцээний фото мэдээг ЭНД дарж үзнэ үү.