Энэ баасан гарагт “Санхүүгийн зах зээлийн хөгжил-үндэсний форум 2016”-г Төрийн ордонд анх удаа зохион байгуулах гэж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны Даатгал зохицуулалтын газрын дарга Ц.Нацагдоржтой удахгүй болох форумыг яагаад зохион байгуулах болсон, ямар асуудлууд хэлэлцэх талаар ярилцлаа.
БАНКУУД 95 ХУВИЙГ ЭЗЭЛСЭН, СОЛГОЙ ХӨЛТЭЙ, ОДООГИЙН САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ЯАЖ ХӨГЖҮҮЛЭН, БУСАД САЛБАРУУДАА БАНК ЯАЖ ДЭМЖИХ ВЭ ГЭВЭЛ...
-Санхүүгийн зах зээл маш өргөн талбар. Олон дэд салбарыг нэгтгэдэг. Харин энэ салбарын хөгжлийн асуудлыг бүхэлд нь хэлэлцэх хурлыг та бүхэн анх удаа зохион байгуулах гэж байгаа юм байна.
-Тийм ээ, СЗХ-ноос санаачлан, Сангийн яам, Монголбанк хамтран санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн төслийг боловсруулсан. Бид өнөөг хүртэл богино хугацааны зорилго тавин, түүнийг дагаж баримталсаар ирсэн. Харин энэ удаад 10 жилийн хугацаатай, макро төлөвлөгөө баталлаа. Үүнд Сангийн яамны төсвийн бодлого, Монголбанкны мөнгө, валютын бодлого, СЗХ-ны банкнаас бусад салбарын бодлого багтсан. Нэр дурдсан гурван байгууллага Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг бүрдүүлдэг. Тэгэхээр 2025 хүртэлх төлөвлөгөөг энэ зөвлөлөөс баталсан гэж ойлгож болно.
Ийм ийм ажил хийнэ гэхээс илүүтэй эдгээр салбарын уялдааг хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр түлхүү ажилласан.
Төлөвлөгөөнд бичил санхүүгийн байгууллагуудыг хэрхэн сайжруулах, даатгал, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхдээ юунд анхаарах вэ зэргийг тусгасан. Гэхдээ ийм ийм ажил хийнэ гэхээс илүүтэй эдгээр салбарын уялдааг хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр түлхүү ажилласан. Өөрөөр хэлбэл зөвхөн Хөрөнгийн биржид арилжаалах биш, энд арилжаалснаар бусад салбарт хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг анхаарсан юм.
Даатгалын салбарын хувьд манай улсын дөрвөн хүн тутмын нэг нь даатгалтай. Энэ нь их өндөр үзүүлэлт. Авто машин эзэмшигчдийн хувь өндөр болж, түүнийг дагаад албан журмаар тээврийн хэрэгслээ даатгуулах нь нэмэгдсэн тул манай улсад даатгалд хамрагдсан иргэдийн тоо өндөр гардаг. Гэтэл үүнээс бусад төрлийн даатгалд хамрагдсан байдал нь хангалтгүй. Ирэх 10 жилд дагаж баримтлах хөтөлбөрөө баримтлахдаа бид орон нутгийн иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэхэд түлхүү анхаарлаа.
-Баасан гарагт болох форумаар энэ хөтөлбөрийг дэлгэрэнгүй хэлэлцэх үү?
-Тийм. Энэ хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг холбоод гэх мэт мэргэжлийн байгууллагын хүрээнд хийчихсэн. Бид цаасаар саналаа хүргүүлэн, цаасаар саналыг нь авсан. Бид ийм хөтөлбөр боловсрууллаа гэдгээ нийтэд ил тод мэдээлэх нь форумын гол зорилго. Мэргэжлийн шинжээчид саналаа хэлэх боломжтой. Тэдгээрээс шаардлагатайг нь хөтөлбөртөө шигтгэсний дараа УИХ-д өргөн барих юм. УИХ баталчихвал бид 10 жилийн мастер төлөвлөгөө, дунд хугацааны, албан ёсны хөтөлбөртэй болно.
Бас нэг зүйлийг онцлоход өмнө нь Монголбанк, Сангийн яам, СЗХ-ноос хамтран ийм хөтөлбөр боловсруулж байгаагүй. Банкууд 95 хувийг эзлэн давамгайлсан, солгой хөлтэй, одоогийн санхүүгийн зах зээлийг яаж хөгжүүлэн, бусад салбаруудаа банк нь дэмждэг болгох вэ гэдэг дээр төвлөрсөн. Санхүүгийн салбар дотроо банк хамгийн сайн хөгжсөн. Бид банкуудаа муулах биш, тэдний дэд бүтцэд тулгуурлан, бусад салбаруудаа хөгжүүлэх ёстой. Бүх сумдад салбар нь байдаг дэд бүтэц банкуудад л байна. Энэ давуу талыг нь ашиглан, яавал 90/10, дараа нь 80/20 болгох вэ гэж, арай өөр өнцгөөс харсан хөтөлбөр боловсрууллаа.
Ер нь манайх шиг газар нутаг томтой, хүн ам цөөнтэй, сул эдийн засагтай улсуудад ч банк давамгайлсан байдаг. Иймд 50/50 хувь болгох тухай ярих нь буруу. Одоо байгаа бүтцээ агуулаад яаж бусад салбарыг хөгжүүлэх, зохистой харьцаа хаана очих тухай л ярих ёстой.
Томоохон хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн тулд бид гаднаас хөрөнгө хайдаг. Гэтэл дотоодод байгаа хөрөнгийг урт хугацаанд хэрхэн санхүүжилтийн эх үүсвэр болгон хувиргах вэ гэвэл хөрөнгийн зах зээлийн асуудал болно. Банкуудын хадгаламж, зээлийн хугацаа жил дотор эргэлдэж байна. Иймд урт хугацааны төслийг санхүүжүүлэх ямар ч боломжгүй. Тэгвэл эдгээр төслүүдээ цаашид яаж санхүүжүүлэх талаар ярилцах цаг болсон.
ИРЭХ АРВАН ЖИЛД ЯМАР БОДЛОГО БАРИМТЛАХАА ЗАРЛАЛАА. ТҮҮНЭЭС ЧИ ҮҮНИЙГ ХИЙ ГЭЖ ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНД ТУЛГААГҮЙ
-Та бүхэн мэргэжлийн холбоод, төрийн байгууллагуудад хөтөлбөрөө танилцуулжээ. Баасан гарагт болох форумаар бие даасан шинжээч, судлаачдад танилцуулах юм байна. Эсэргүүцэл, шүүмжлэл хэр их ирэх бол?
-Төр буюу төрийн зохицуулагч байгууллагууд ирэх арван жилд ямар бодлого баримтлахаа зарлаж байгаа хэрэг юм. Түүнээс чи үүнийг хий гэж хувийн хэвшлийнхэнд тулгаагүй. Бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд халдаагүй. Харин төр ирэх арван жилд ийм чиглэлээр ажиллана гэдгээ тодорхой болгох нь хувийн хэвшлийг эрсдэлээс сэргийлнэ.
ААН-үүд нэгэнт баталсан, дунд хугацааны хөтөлбөрт үйл ажиллагаагаа уялдуулах нь илүү амар болно. Төрийн үйл ажиллагаа, хуулийн орчин тогтворгүй байх нь ААН-үүдэд тодорхой эрсдэл учруулдаг. Энэ эрсдэлийг бууруулах юм. Төр арван жилийн дараа энэ зах зээлийг ийм болно гэж харж байгаа юм байна, тэгвэл бид энэ үед орж ирнэ гэх мэтээр ажиллах боломжийг ААН-д олгоно.
Нэг цонхоор харахын тулд форум зохион байгуулж байгаа юм. Тэгээд ч зах зээлийг төрийн байгууллагууд дангаараа тодорхойлох боломжгүй.
Бид зохицуулагчийн нүдээр харж, хөтөлбөр боловсруулсан. Харин бизнесийн байгууллагууд өөр нүдээр харж, бидний бэрхшээл гэж үзсэнийг боломж гэж харж болно. Нэг цонхоор харахын тулд форум зохион байгуулж байгаа юм. Тэгээд ч зах зээлийг төрийн байгууллагууд дангаараа тодорхойлох боломжгүй. Уг нь тухайн зах зээлийг мэргэжлийн холбоод удирдан чиглүүлдэг. Манай улсад Хуульчдын холбоо, Мэргэжлийн нягтлан бодогчдын институт, МҮХҮАТ гэх мэт мэргэшсэн түвшний холбоод одоо л бий болж байна. Бид холбогдох холбоод, ТББ-уудаас саналыг нь авч, тусгасан болохоор хөтөлбөрийн хэрэгжилт амжилттай болно гэж бодож байна. Түүнээс бид хөтөлбөр боловсруулаад, та нар мөрдөж ажилла гэвэл өрөөсгөл.
-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа Дэлхийн банкнаас дэмжлэг авчээ. Ямар дэмжлэг юм бол?
-Дэлхийн банкнаас арга зүйн туслалцаа авч, тэдний зөвлөхүүд Монголд ирж ажилласан. Ингэхдээ бидэнтэй ижил төстэй орнуудын хөтөлбөрийг харьцуулан судалсан юм. Тэд ямар асуудлыг, яаж хөтөлбөртөө суулгаж вэ гэдгийг хамтран судаллаа.
Эхний хоёр жилд бид хөтөлбөрөө хэрэгжүүлэх суурийг тавина. Мэргэжлийн холбоод, ТББ-ууд ч зарим ажлыг хариуцан хийнэ. Мөн мэргэжлийн холбоод цаашдаа өөрийгөө зохицуулах байгууллага болж өргөжнө гэх мэт үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлэх заалтууд бий. Товчхондоо 15-нд бид өнөөдрийг хүртэл юу хийв, ямар саналууд цугларав гэдгийг танилцуулна. Даатгалын хөгжлийн асуудлыг өнөөдрийг хүртэл энэ салбарынхан хэлэлцсэн бол хөндлөнгийнхөн буюу банкныхан, макро эдийн засагчид яаж үнэлэх нь чухал.
-Хөтөлбөрөө ямар хугацаанд боловсруулсан бэ?
-Нэг жилийн хугацаанд боловсруулсан. Яг нэг жилийн өмнө З.Нарантуяа дарга СЗХ-ны даргаар томилогдож ирээд, энэ ажлыг эхлүүлсэн. Даатгалын салбарт л гэхэд Казахстан, Бангладеш, Индонез, Кенийн туршлагыг судаллаа.
-Ямар шалгуураар эдгээр улсыг онцолсон юм бэ?
-Нэгдүгээрт, пост коммунист орнуудыг судалсан. Хоёрдугаарт, газар нутаг томтой улсуудыг сонгон авсан. Газар нутаг хэдий чинээ том байна төдий чинээ зардал өсөж, санхүүгийн хүртээмж буурдаг. Үүнийг яаж хямд шийдэж байгааг олж харахыг эрмэлзсэн. Дараа нь боловсролын түвшинг нь харгалзсан. Манайх шиг санхүүгийн суурь боловсрол муутай, эдийн засгийн сул чадавхтай улсуудыг сонгосон.
Кени гэхэд л Африкт байгаа болохоос манайхтай олон талаараа ижил. Уул уурхай, хөдөө аж ахуй хөгжиж байгаа улс. Камбож мөн адил. Бидэнтэй адил асуудлуудтай. Зарим нь санхүүгийн салбараа хөгжүүлэхийн тулд биднээс түрүүлэн, таван жилийн өмнө хөтөлбөрөө батлуулсан байх жишээтэй. Тэднээс туршлага судалсан нь их нэмэр болсон. Манайд ийм бэрхшээл үүсч болзошгүй, тэгвэл ингэж алгасах гээд үзье гэх мэтээр ярилцаж, хөтөлбөрөө боловсруулсан. Нэгэнт тэнд өөр нэг улс алдсан байхад тэр сургамжийг нь бид ашиглах ёстой.
-Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр 2025 он гэхэд Монгол Улс бүс нутагтаа санхүүгийн хөгжлийн төв болох зорилт тавьжээ.
-Энэ бол мэдээж том амбийц. Цагийн бүсээр нь харвал Лондон, Торонто, Нью-Йорк хотууд өөр хоорондоо дөрөв дөрвөн цагийн зайтай оршдог. Бид Токио, Шанхайтай цагийн нэг бүсэд оршдог. Энэ талаас нь харж, эдийн засгийн эргэлт дуусахгүй байх ёстой гэж үзвэл бидэнд маш том боломж бий.
-Цагийн бүс тийм их нөлөөтэй гэж үү?
-Яагаад Шанхай, Сингапурын биржүүд том гэхээр цагийн бүсийн зөрүү нөлөөлдөг. Эдийн засаг 24 цагийн турш зогсолтгүй эргэж байдаг. АНУ-д дангаараа бүх зүйл болоод байвал тэдний унтсан, үлдсэн 12 цагт яах болж байна. Тэгэхээр Ази, Европ, Америкийн цагийн бүсийг зөрүүлэн, ажлын найм найман цагаар явахад одоогийн томоохон биржүүдийн ажиллах цагтай яг таардаг. Мөн дэлхий хавтгай болж, интернет нэвтэрчихлээ. Алслагдсан, хоёр том хөршийн дунд оршдог гэх хаалт бидэнд үгүй боллоо.
Манай улс арвин баялаг уул уурхайн ордуудтай тул бүс нутагтаа томоохон хувь нэмэр үзүүлэх боломжтой. Бид жижиг биш, том амбийц тавибал бүс нутагтаа тэргүүлэгч болдоггүй юм гэхэд бид хоёр дахь тулгуураа хөгжүүлэх боломжтой.
Мөн Монголд санхүүгийн чөлөөт бүс байгуулах талаар ярилцаж байна. Яг ийм бүс болох Дубайд Английн common law буюу Иргэний болон эрүүгийн хууль (Нийтлэг хууль ч гэдэг) үйлчилдэг. Олон улсын, бизнесийн байгууллагууд тэнд Английн хуулийн хүрээнд гэрээ хэлцлээ хийгээд явдаг. Энэ нь Дубайг олон улсын, санхүүгийн, томоохон төв болоход түлхэц үзүүлсэн юм билээ. Тэгэхээр бид юуны өмнө эрх зүйн системээ шинэчлэх ёстой. Тэгж чадвал бүс нутагтаа санхүүгийн төв болох эхний алхам болно.
ИСЛАМЫН ШАШИНТАЙ ОРОНД ЯАЖ САНХҮҮГИЙН, ОЛОН УЛСЫН ТОМООХОН ТӨВИЙГ САНААЧЛАН БАЙГУУЛСАН НЬ ИХ СОНИРХОЛТОЙ
Манайхаас хааш хаашаа дөрөв, дөрвөн цагийн зайд санхүүгийн томоохон хэлцлүүд хийж байна. Бид голд нь байна шүү дээ.
-Арван жилийн дараа манай улс бүс нутагтаа санхүүгийн төв болно гэхээр олон хүн үл итгэх байдлаар хандан, бидэнд хангалттай олон дотоод асуудал байна гэцгээдэг.
-Дубайн бүсийг Их Британийн сэр цолтой, Пол Жадж гэж хүн байгуулсан юм билээ. Одоо Дубайн шүүхэд ажилладаг, мундаг том хүн юм билээ. Бид тэр хүнийг урьж, УИХ-ын дарга болон бусад хууль тогтоогчидтой уулзуулсан. Тэр хүний зөвлөгөөг ч сонссон.
Исламын шашинтай оронд яаж санхүүгийн, олон улсын томоохон төвийг санаачлан байгуулсан нь их сонирхолтой. Харин бидэнд шашны хаалт гэх мэт бэрхшээл үгүй. Мөн манай улс Ази, Европоос зорьж ирээд уулзах, дундын уулзвар цэг болоход газар зүйн байршлын хувьд давуу. Манайхаас хааш хаашаа дөрөв, дөрвөн цагийн зайд санхүүгийн томоохон хэлцлүүд хийж байна. Бид голд нь байна шүү дээ.
-Өнгөрсөн онд УИХ Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Мөн УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хамтран Монгол Улсын 2016-2030 он хүртэлх урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын бодлогын баримт бичгийг саяхан танилцууллаа. Та бүхний боловсруулсан хөтөлбөр эдгээртэй уялдаж байгаа юу?
-Тийм. Эдгээр баримт бичгийн эдийн засгийн хэсэгтэй нь манай хөтөлбөр уялддаг. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн эдийн засагтай холбоотой хэсгийг тоо баримтаар илүү задалж байна гэж ойлгож болно. Түүнээс бид хөндлөн хөтөлбөр боловсруулаагүй. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг гэнэтхэн батлаагүй. 2014 оноос боловсруулж эхэлсэн энэ хуулийн төсөлд бид саналаа өгч, хамтран ажилласан.
-Манайд нэг нийтлэг дутагдал байдаг шүү дээ. З.Нарантуяа дарга ирээд ямар ч байсан томоохон хөтөлбөр батлуулжээ. Гэтэл дараагийн дарга нь ирээд, шал өөр зүйл ярьж, хийдэг.
-Яг энэ байдлаас салахын тулд урт хугацааны хөтөлбөр боловсруулан, үндэсний хэмжээний хөтөлбөр болгохоор ажиллаж байна. Хөтөлбөрийг УИХ тогтоол болгон баталчихвал хууль болно гэсэн үг. Тэгэхээр хэн ч бай энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа юм. Хэн дарга болсноос эс хамааран, ажил явах учиртай.
-Та түрүүн банкны өндөр хөгжсөн дэд бүтэц дээр тулгуурлан, санхүүгийн бусад салбараа хөгжүүлнэ гэлээ. Тэгвэл хөтөлбөр амжилттай хэрэгжих эсэх нь банкуудаас шууд хамаарах юм байна. Банкууд та бүхэнтэй хамтран ажиллах, банк бус, даатгал зэрэг салбаруудыг араасаа чирэх сонирхолтой байна уу. Тэд хэр нааштай хүлээж авсан бэ?
-Банкны зах зээл гэж ярихыг та ер нь сонссон уу? Санхүүгийн зах зээл л гэж ярих болсон шүү дээ. Банкууд үндсэн үйл ажиллагаагаа явуулахын сацуу бичил зээл, даатгал, банк бус гэх мэт салбар руу хүчтэй ороод ирлээ. Голомт банк гэхэд санхүүгийн боловсрол түгээх цахим хуудас нээсний сацуу жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан бас нэг сайт нээсэн.
Хөрөнгийн зах зээл дэх иргэдийн өмчийг хамгаалдаг, кастодиан гэх үйлчилгээг Голомт, Хаан банкууд үзүүлж байна. Тэгэхээр энэ зах зээлийн хөгжил банкуудыг өөрсдийг нь ч дэмжинэ. Одоогийн 95/5 гэсэн харьцаагаа хадгалж болохгүйг бүгд мэдэж байгаа. Банкуудад өөрсдөд нь санхүүжилт хэрэгтэй байна. Одоо банкууд дандаа л гаднаас өндөр хүүтэй, зээл авдаг. Тэгэхээр банк бусад салбартайгаа интеграцид орох нь салбар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлнэ.
Одоо бирж болон банкууд тус тусдаа байна. Яаж холбох вэ гэж бид ярилцсан юм. Олон улсад бол хөрөнгө оруулалтын банкууд бий. Өнөөг хүртэл манайд мэргэжлийн хөрөнгө оруулагчид дутмаг байлаа. Энэ үүргийг хэн хүлээх вэ гэвэл өнөөдөртөө банкууд л байна. Хүн төслөө боловсрууллаа. Арван тэрбум төгрөг шаардлагатай гэе. Ийм хэмжээний хөрөнгийг олон нийтээс мянга мянган төгрөгөөр босгох нь тэр бүр амжилттай болохгүй. Тэгвэл энэ төслийг үнэлээд, хөрөнгө оруулах газар нь банк. Зээл өгөхөөс гадна банкууд энэ үйл ажиллагааг хийх ёстой. Энэ загварыг л боловсруулсан юм.
САНХҮҮГИЙН СИСТЕМ ЯАГААД ИЙМ СУЛ ГЭХЭЭР ХӨРӨНГӨ ЧИНЭЭНЭЭС ИЛҮҮТЭЙ БИДНИЙ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛТОЙ ХОЛБООТОЙ
-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд төсөвт мөнгө суулгах уу?
-Ямар ч хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд санхүүжилт чухал. Төсвөөс болон холбоодоос гарах зардал бий. АХБ, Жайка төслийн багтай ч урьдчилсан тохироонууд хийж байна. Гэхдээ бүх ажлын ард мөнгө байгаагаар харж болохгүй. Эрхзүйн орчныг сайжруулах нь бидний дотоод ажил.
Ер нь манай санхүүгийн систем яагаад өнөөдөр ийм сул байна гэхээр хөрөнгө чинээнээс илүүтэй бидний санхүүгийн боловсролтой холбоотой. Иймд бид БСШУЯ-тай хамтран хөтөлбөртөө иргэдэд санхүүгийн боловсрол олгох томоохон бүлэг багтаасан. Гарын авлага хэвлэн тараах гэх мэт ажлууд бий.
-Та СЗХ-ны Даатгал зохицуулалтын газрын даргаар ажилладаг. Жишээ нь даатгалыг банктай хэрхэн холбох вэ?
-Даатгалын үйлчилгээний зуучийг банкууд хийж болно. Даатгалын компаниуд сум бүрт салбараа нээх нь зардалтай. Харин банкуудад энэ дэд бүтэц бий. Иймд зарим нэр төрлийн даатгалын гэрээг банкнаас авч болно. Энэ нь даатгал болон банкны аль алинд ашигтай. Даатгалын компанийн зардал буурч, харин банкууд үйлчилгээ үзүүлсний шимтгэл авч, тодорхой ашиг олно. Банкууд орж ирсэн харилцагчдадаа санхүүгийн өөр үйлчилгээ санал болгон, тэднийг илүү их татна.
-Энэ систем хэрэгжээд эхэлчихсэн үү?
-Байлгүй яахав. Арваад банк даатгалын зуучаар давхар ажиллаж байна.
Эдийн засгийн хүндрэл үүссэн өнөө үед банкууд гэх мэт тодорхой хөрөнгө хуримтлуулсан байгууллага, ААН-үүд эрсдэлээ бууруулахын тулд баталгаатай гэж үзсэн хувьцаагаа авч байна.
-Сүүлийн нэг сард Хөрөнгийн биржид шинэ бүтээгдэхүүнүүд гаргалаа. “Монгол шуудан”, МИК их хэмжээний хөрөнгийг татан төвлөрүүлж чадсан. Эдгээр ХК-ийн хувьцааг эзэмших эрэлт их байж, хувьцааны захиалга нь дандаа давж биелсэн. Хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн ихээхэн дутмаг байсан нь харагдлаа. Иргэд хөрөнгийн зах зээлийг ойлгодоггүй, ойшоодоггүй гэж дүгнэдэг нь буруу байжээ.
-Нэг талаасаа тийм. Нөгөө талаас МИК-ийн хувьцааг иргэд гэхээс илүүтэй томоохон хөрөнгө оруулагчид худалдан авсан. Харин “Монгол Шуудан”-гийн хувьцааг жижиг хувьцаа эзэмшигч буюу иргэдэд давуу эрхтэй олгосон. Үнэхээр шинэ бүтээгдэхүүн хэрэгтэй байна уу гэвэл тийм. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хүндрэл үүссэн өнөө үед банкууд гэх мэт тодорхой хөрөнгө хуримтлуулсан байгууллага, ААН-үүд эрсдэлээ бууруулахын тулд баталгаатай гэж үзсэн хувьцаагаа авч байна.
Банкуудыг чиглэдэг хамгийн нийтлэг шүүмжлэл болох богино хугацаа, өндөр хүүг бууруулах боломж нь хөрөнгийн зах зээл. Иймд “Үндэсний форум 2016”-аар энэ сэдвийг түлхүү ярилцана. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь том зургаар нь харвал нийт эдийн засагтаа эерэг нөлөөтэй. Банкнаас л зээл авах биш хөрөнгийн зах зээлд төслөө танилцуулаад, хөрөнгөө босгодог загвар руу явах ёстой. Бид ухаантайдаа үүнийг бодож олсон юм биш.
-Өнгөрсөн онд шийдсэн нэг сайхан мэдээ нь даатгалын компаниудад ч хөрөнгө оруулагч болох үүдийг нээсэн. Энэ нь бодит ажил хэрэг болсон уу?
-Даатгалын компаниуд дээр 20 орчим тэрбум төгрөгийн нөөц хуримтлагдаад байна. Тэд даатгасан иргэн бүрийнхээ эрсдэлийг үнэлэн, тодорхой нөөц бүрдүүлдэг. Энэ нь явсаар 20 тэрбумд хүрчээ. Даатгалын компаниуд мэргэжлийн сангуудаар дамжуулан хөрөнгийн зах зээлд хөл тавих боломжийг СЗХ-ноос олгосон. Хаана ямар чөлөөт актив (хөрөнгө) байна, түүнийг актив дутагдалтай газар руу нь эрсдэл багатайгаар шилжүүлж байна.
Гэхдээ даатгалын компаниудад заавал хөрөнгө оруул гэж тулгаагүй. Удахгүй өнгөрсөн оны тайлан гарна. Тэр үед дээр дурсан 20 тэрбумаас хэд нь бодит хөрөнгө оруулалт болж, эргэлтэд орсныг харна даа.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний зохион байгуулах форумд амжилт хүсье.