Өвөл болохоор бидэнд тулгардаг бэрхшээлтэй асуудлын нэг нь дулаан граж. Хүйтний улиралд автомашины түлш зарцуулалт ихсэх, туулах чадвар багасах зэрэг асуудал тулгардаг. Тэгвэл энэ бүхнээс хэрхэн сэргийлж, суудлын унаагаа арчлах тухай “New car” төвийн механик Д.Галбадрахын зөвлөгөөг хүргэж байна.
ХӨДӨЛГҮҮРИЙН ШИНГЭНЭЭ СОЛИОРОЙ
Автомашины хөдөлгүүрийн тосыг монголчууд ихэвчлэн хавар, намарт сольдог. Хөдөлгүүрийн тосоо сольсноос хойш таван мянган км явж байж дахин солих учиртай.Тиймээс жолооч та намрын сэрүүн цагт өөрийн тав тухаа бодон, өвөлдөө бэлдэж заавал хөдөлгүүрийн тосоо солих шаардлагатай аж. Тосны сонголтыг хийхдээ автомашиндаа тохирсон, зориулалтын тосыг хэрэглэснээр хөдөлгүүрийн элэгдлийг багасгаж, бүрэн хүчээр ажиллах ба шатахуун хэмнэнэ гэж механикч Д.Галбадрах зөвлөж байна.
АККУМЛЯТОР БЭЭРЭХЭЭС СЭРГИЙЛЖ ГАДУУР НЬ ДУЛААЛГА ХИЙГЭЭРЭЙ
Хэрэв жолооч та хүйтний улиралд машинаа гадаа хонуулдаг бол дулаан хучлага хэрэглээрэй. Энэ нь эсгий байвал илүү үр дүнтэй аж. Мөн аккумлятор бээрэхээс сэргийлж гадуур нь дулаалга хий. Таны машин дизель хөдөлгүүртэй бол асаахаасаа өмнө халаагчийг нь 2-3 удаа ажиллуулна. Үүний дараа түлхүүрээ түлх. Хэрэв асахгүй бол 3-5 секундын зайтай 2-3 удаагийн давталттай эргүүлээрэй.
Өглөө машин асахгүй байх үндсэн хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, хэт хүйтэнд аккумляторын ачаалах чадвар муудаж, хангалттай хэмжээнд ажиллахгүй байх. Хоёрдугаарт, свеча муудаж, ашиглалтын хугацаа дууссан байх магадлалтай аж. Харин таны машин бензин хөдөлгүүртэй бол халаагчгүй байдгийг анхаараарай. Бусдаар бол дизель хөдөлгүүрийн машинтай адилхан зарчмаар асаах хэрэгтэй юм байна.
Ч.Гантулга