СЗХ-ны Бүртгэл, зөвшөөрлийн газрын дарга Э.Мөнхбаяртай ярилцлаа. Тус газар энэ оноос эхлэн зөвшөөрлийн цахим системийг нэвтрүүлж, уг системээр дамжуулан зөвшөөрлийн хүсэлт хүлээн авч эхэлжээ.
-Та бүхэн зөвшөөрлийн цахим системийг хэзээнээс нэвтрүүлж эхэлсэн бэ?
-Энэ сарын 4-нөөс эхлэн бид банк бус санхүүгийн байгууллага, ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэллээ. Бидэнд шинээр банк бус санхүүгийн байгууллагын арав, хадгаламж, зээлийн хоршооны дөрвөн хүсэлт ирсэн. Ер нь бол энэ зах зээлд ажиллах хүсэлтэй 30 гаруй ААН-ийн хүсэлтийг бид зөвшөөрлийн цахим системээр хүлээн авч бүртгээд байна.
Ял шийтгэлтэй эсэх лавлагаагаа иргэн өөрөө очоод 500 төгрөг өгч авдаг байв. Уг нь иргэдийн бүх мэдээлэл Үндэсний дата төвд бий. Иймд бид тэр системд холбогдон, иргэн Б ял шийтгэлтэй эсэхийг эндээсээ хянана.
-Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөлболон бүртгэх, эрх олгох, сунгах үйл явцыг цахимжуулах санаачлага анх хэзээ гарсан юм бэ?
-З.Нарантуяа дарга СЗХ-ны даргаар томилогдсоны дараа бүртгэлийн тогтолцоо ойлгомжгүй төвөгтэй байгааг цэгцлэн, цахим бүртгэлд шилжих нь зөв гэж үзсэн. Ингээд бид байгууллагынхаа бүтэц, чиг үүрэгт өөрчлөлт оруулан Зах зээлийн үйлчилгээний хэлтэс гэж байсныг Бүртгэл, зөвшөөрлийн газар болгон тусад нь гаргасан юм.
Тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийн ажлыг цахимжуулах төслийг Дэлхийн банк санхүүжүүлэн, тендер зарлаж,“Интерактив” компани өнгөрсөн есдүгээр сараас эхлэн энэ ажлыг гүйцэтгэж байна. Бэлтгэл ажлуудаа хангаад, энэ оны нэгдүгээр сараас зөвшөөрлийн цахим системийг амжилттай нэвтрүүлж эхэллээ. Санхүүгийн зохицуулах хорооны www.frc.gov.mn веб сайтын нүүр хуудасны “Зөвшөөрлийн цахим систем” хэсэгт нэвтэрч, зааврын дагуу цахим үйлчилгээг авах боломжтой болсон.
-Цахим систем нэвтрүүлэх ажлын эхлэл хэрхэн өрнөж байна вэ?
-Бид анх удаа цахимаар тусгай зөвшөөрлийг хүлээн авч, хянаж байна. Бүхнийг цоо шинээр эхэлж байгаа болохоор алдаа гарч байна. Тэр болгоныг дор нь засдаг. Системийн хөгжүүлэлт нэг жил үргэлжилнэ. “Интерактив” компанийн зургаан ажилтан манай газарт ирж байрлан, бид хамтдаа ажиллаж байна. Мөн тусгай зөвшөөрөл авах, сунгуулах хүсэлтэй иргэдэд зориулсан компьютер, хэвлэгч машин гарган, тэдэнд газар дээр нь зааж, зөвлөж байна. Интернэтгүй, сканнергүй бол энд ирээд өргөдлөө бөглөж болно.
-Бүртгэлийн систем цахимжсанаар та бүхэнд болон ААН-үүдэд ямар давуу тал бий болох вэ?
-Өмнө нь ААН-үүд тусгай зөвшөөрөл авах, сунгуулах бол олон төрлийн лавлагаа авдаг байсан. Татварын байгууллагаас өргүй гэдгээ батлах лавлагаа авна, улсын бүртгэлээс үл хөдлөх хөрөнгийн лавлагаа зэргийг авдаг байв. Харин одоо бид Татварын алба, Авто тээврийн үндэсний төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, ЦЕГ-тай гэрээ байгуулахаар ажиллаж байна. Нийт найман байгууллагатай гэрээний төсөл дээр хамтран ажиллаж байна. Ингэснээр бид мэдээллийн баазаа харилцан солилцоно.
Жишээ нь, ял шийтгэлтэй эсэх лавлагаагаа иргэн өөрөө очоод 500 төгрөг өгч авдаг байв. Уг нь иргэдийн бүх мэдээлэл Үндэсний дата төвд бий. Иймд бид тэр системд холбогдон, иргэн Б ял шийтгэлтэй эсэхийг эндээсээ хянана гэсэн үг. Ийм байдлаар ААН-үүдийн ажлыг хөнгөвчилнө. Энэ оноос эхлэн гааль, татварын байгууллагууд нэгдсэн тул бүтэц, зохион байгуулалт нь эцэслэн шийдэгдээгүй гэдэг үндэслэлээр тус газартай хийх гэрээ хойшилж байна. Улсын бүртгэлийн газар нь Үндэсний статистикийн хороотой мөн л нэгдсэн. Гэхдээ бусад байгууллагуудтай хийх гэрээний ажил хэвийн үргэлжилж байгаа. Үүний сацуу бид харилцагчдад зориулсан гарын авлага, видео хичээл боловсруулж цахим хуудсанд байршуулсан. Сургалтууд үе шаттайгаар зохион байгуулагдана.
- Цахим бүртгэл жигдэрснээр ямар үр дүнд хүрэх вэ?
-Цахим бүртгэл жигдэрснээр бид маш том мэдээллийн баазтай болно. Мэдээллийн хуучин сан бий. Гэхдээ Даатгалын зохицуулалтын газарт нь даатгалын компаниудынх, Үнэт цаасны газарт нь мөн тухайн салбарынх нь мэдээлэл тус тусдаа байсан юм. Тараад байршсан мэдээллийг бид одоо нэгтгэж байна. Нэгдсэн мэдээллийн сан үүсгэж байна. СЗХ-ны ажилтнууд энэ системд нэвтрэн, шаардлагатай мэдээллээ авна. Энэ сан Үндэсний дата төвд байршиж байгаа тул баталгаатай, нууцлал сайтай, аюулгүй байдлыг нь бүрэн хангасан.
-Цахимжсанаар тусгай зөвшөөрөл хүсэх ААН-үүдийн төлөх төлбөрт өөрчлөлт орох уу?
-Ер нь бол СЗХ-ноос авдаг төлбөрийн хэмжээг бууруулсан. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулиар заан авдаг тул бид оролцох эрхгүй.
-Эдийн засгийн хүндрэл үргэлжилж байгаа энэ өдрүүдэд санхүүгийн зах зээлд оролцогчдын тоонд өөрчлөлт орж байна уу?
-Санхүүгийн зах зээлийг сонирхогчдын тоо огт буураагүй. Даатгал, үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах бол ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэх мэт судалгааг ААН-үүд их хийдэг .Хадгаламж зээлийн хоршооны (ХЗХ) хувьд бид нийслэлтэй хамтран хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Дүүрэг бүрт нэг ХЗХ байгууллаа.
Ингэснээр иргэн бүр санхүүгийн үйлчилгээг чирэгдэлгүй авах боломжтой. Банк бус санхүүгийн байгууллагууд эдийн засгийн хүндрэлийн эсрэг ихээхэн нөлөө үзүүлж байна. Тэд иргэдэд жижиг, хэрэглээний зээл олгосоор байна. 2015 онд л гэхэд бид 80 ААН-д банк бус санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, 98 ААН-д ХЗХ байгуулах, нэг компанид даатгалын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон. Даатгалын хохирол үнэлэх үйлчилгээг үзүүлэхээр 7, даатгалын зуучлал хийх есөн шинэ компани байгуулагдсан.
-СЗХ ирэх арван жилд дагаж мөрдөх үндэсний хөтөлбөрөө батлан, удахгүй УИХ-ын даргад өргөн барих гэж байна. Энэ хөтөлбөрт бүртгэл, зөвшөөрөлтэй холбоотой ямар зорилтууд байгаа вэ?
-Цахим системд нэвтэрлээ гээд хүмүүсээс цаас авахгүй байж бас болохгүй. Олон улсын туршлагыг харвал цахим систем рүү шилжиж байгаа ч систем гаднын нөлөөгөөр доголдох эрсдэл бага боловч бий. Манай улсад цахим гарын үсгийн хуулийг баталсан ч одоог хүртэл мөрдөж эхлээгүй байна. Иймд бид энэ ондоо тусгай зөвшөөрөл хүсэгчдийн материалыг цаасаар болон файлаар нэгэн зэрэг авна.
Ирэх арван жилийн төлөвлөгөөндөө бид иргэд, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод хүргэх, мөн тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олгох, бүртгэлийн үйл ажиллагаанд цахим үйлчилгээний оновчтой тогтолцоог бий болгож, хяналт шалгалтыг сайжруулан бүртгэл мэдээллийннэгдсэн цахим санг үүсгэх боломж бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.
-ААН-үүд цахим системийг хэрхэн хүлээж авч байна?
-Ажлыг нь хялбарчлан, цагийг нь хэмнэж байгаа болохоор таатай хүлээж авч байна.
-Танд баярлалаа.