Монголын сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Б.Дамба нар ээлжит бус чуулганаа хуралдуулахаар болсноо мэдэгдлээ.
Сагсан бөмбөгийн спортын мастер ахмад тамирчин Р.Цэвэгмэд “Монголын сагсан бөмбөгийн холбоо ээлжит бус их хурлаа хийхгүй 11 жил болж байна. 2005 оны ээлжит бус их хурлаар томилогдсон ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил, тэргүүлэгч гишүүд Ц.Цэвэрбал, Б.Дамба нар хүчин төгөлдөр байгаа юм. Улсын дээд шүүхэд гомдол гаргасан хүмүүс нь бид. Сүүлийн хоёр, гурав жил холбооны хууль бус удирдлагуудын асуудлаас болж сагсан бөмбөгчид хохирч эхэллээ. 2014 оны есдүгээр сард ААШТ-д эрэгтэй, эмэгтэй баг бүтэн багаараа оролцож чадсангүй” гэдгийг хэвлэлийн бага хурлын эхэнд хэлэв.
Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлага зохион байгуулалтын талаар хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаж Монгол Улсын дээд шүүх оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 22-нд 1125 тоот шийдвэрээ гаргажээ.
Холбооны бүх гишүүдийн гуравны нэгийн санаачлагаар, эсхүл Ерөнхийлөгч, Тэргүүлэгчдийн хүсэлтээр ээлжит бус чуулганыг хуралдуулж болно гэсэн заалтын дагуу ээлжит бус чуулганаа хуралдуулж хууль ёсны удирдлагаа томилохыг даалгажээ.
Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус чуулган хоёрдугаар сарын 6-нд МҮЭСТО-д болно. Монгол Улсын үндэсний шигшээ баг, эмэгтэй шигшээ баг, залуучуудын шигшээ баг, дээд лигийн найман баг, эмэгтэй зургаан баг, сонирхогчдын лигийн 30 баг, ахмад тамиричд, дасгалжуулагч, шүүгч гээд 1200 гишүүн ээлжит бус хурлыг дэмжиж гарын үсгээ зуржээ.
Ц.Цэвэрбал: Бид бусадтай адил хэвлэл мэдээллээр хэрүүл хийгээд явахыг хүсээгүй
Монголын сагсан бөмбөгийн холбоо хурлаа хийхгүй 10 гаруй жилийг өнгөрүүлж хурлаа хийхийн тулд шүүхээр нэг жил хагас явлаа.
Тэргүүлэгч гишүүд атлаа өнөөдрийг хүртэл дуугүй явсныг хүмүүс гайхаж байгаа байх.
Бид бусадтай адил хэвлэл мэдээллээр хэрүүл хийгээд явахыг хүсээгүй. Хууль ёсны дагуу л бүх зүйлээ хийхийг хүсч өнөөдрийг хүртэл чимээгүй байлаа. Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийн хүрээнд л асуудлыг шийдэхийг хүсч Дээд шүүхээс ч шийдвэр гарлаа. Юуны өмнө Ерөнхийлөгч болон тэргүүлэгчдээ сонгоно. Үүний дараагаар МСБХ, МҮСБХ нэгтгэж хамтарч ажилламаар байна. Гэхдээ албан ёсны эцсийн шийдвэр хурлын дараа гарах байх.
Б.Дамба:Тамирчин хүний амжилт үргэлж дээшээ, доошоо давалгайлж байдаг
МСБХ-ны үйл ажиллагаа доголдож өнөөдөр дасгалжуулагч, тамирчдын эрх ашиг зөрчигдөж хууль ёсны хүрээнд ажлаа хийж чадахгүй байдалд хүрлээ.
Тамирчин хүний амжилт дээшээ, доошоо давалгайлж байдаг.
Азийн наадамд эрэгтэй баг түүхэн амжилт үзүүлж шилдэг наймд шалгарсан. Гэтэл одоо Ази тивийн тэмцээн болон цаашлаад Азийн наадам гээд олон улсын тэмцээнд оролцож чадахгүйд хүрлээ. Шигшээ багийн Т.Санчир, Б.Билгүүн нарын энэ сайхан тоглогчид дөрвөн жилийн дараа нас, биемахбод, амжилтын хувьд ямар байх уу.
Б.Болормаа:Эмэгтэй сагсчдын хувь гомдолтой байгаа
Эмэгтэй сагсан бөмбөгчдөө төлөөллийн хувьд хэлэхэд есдүгээр сард ААШТ-д оролцож чадаагүйдээ сагсчид үнэхээр гомдолтой байгаа. Эмэгтэй сагсан бөмбөгчид 3x3 тэмцээнээс мөнгө, хүрэл медаль авчирч амжилт нь ахиж яваа. Сүүлийн хоёр жил МҮСБХ-той хамтарч эмэгтэй лигийн тэмцээнийг хамтран зохион байгуулж байна. Сагсан бөмбөгчдийн чадвар хурдацтай хөгжиж байгаатай зэрэгцэн холбоо үйл ажиллагаагаа сайжруулах ёстой.
Сэтгүүлчдийн асуултад дараахь хариултыг өглөө
-2005 оны ээлжит бус их хурлаар томилогдсон Ц.Мөнх-Оргилын хувьд эрх нь хүчин төгөлдөр байгаа юм байна. Тэргүүлэгч гишүүдийн зүгээс холбоотой байгаа юу. Энэ хүн хуралд оролцох уу?
-Ц.Цэвэрбал: Дээд шүүхээс дуудаж тайлбар авсан юм шиг байна лээ.Би холбоогүй гэж тайлбар өгсөн байсан.
-Ц.Мөнх-Оргил ерөнхийлөгчийн араас Ч.Ганхуяг, Б.Тамир нарын олон хүн томилогдсон нь хууль ёсных бус болж таарлаа. МСБХ-ны албан ёсны тамга, тэмдэг хэнд байгаа вэ?
-Ц.Цэвэрбал: Хууль бусны тэр хүмүүст тамга тэмдэг нь байгаа байх.
-Р.Цэвэгмэд:2-3 хүнд л байгаа байх. Хууль ёсны хурлын дараа тамга тэмдгээ авчирч өгөх байх. Хэрвээ өгөхгүй бол бид хуулийн хүрээнд хурлаа хийж УБЕГ-т хандаж тамга тэмдгээ авна.
-Өнөөдрийг хүртэлх хугацаанд Олон улсын сагсан бөмбөгийн холбоотой хэн төлөөлж хамтарч ажиллаж байсан юм бэ?
-Р.Цэвэгмэд: Бидний зүгээс Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд ээлжит бус их хуралд оролцох хүсэлт тавьсан. Төлөөлөл ирж оролцоно гэж найдаж байна. МҮОХ, ЭМСЯ-наас төлөөлөл их хуралд оролцохоор болсон.
-Сагсан бөмбөгчдийн эрх ашгийн үүднээс Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх хүсэлт тавибал Ц.Цэвэрбал, Б.Дамба дасгалжуулагчдын нэр дэвшээч гэвэл зөвшөөрөх үү?
- Ц.Цэвэрбал: Татгалзаад байх ч зүйл алга.
-Б.Болормаа: Эмэгтэй сагсан бөмбөгчдийн хувьд сагстай амьдралаа холбож тогоонд нь олон жил амьдарсан хүнийг дэмжинэ гэсэн байр суурьтай байгаа.
-МСБХ-ны Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх хүмүүсийн нэр тодорсон уу?
-Р.Цэвэгмэд: Ц.Цэвэрбал, Б.Дамба дасгалжуулагч лигийн шилдэг тоглогч Т.Түвшинбаяр, М.Отгонбаяр нарын яригдаж байгаа. МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнийг МСБХ-г авах гээд байна гэж ярьдаг. С.Эрдэнийн хувьд ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөхгүй, холбооны үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн гэдгийг давхар хэлмээр байна.