“Манайх чинь 10 буудалд байдаг байхгүй юу” хэмээн инээмсэглэн өгүүлэх түүнийг Б.Болормаа гэдэг. 2002 онд мориноос унасны улмаас хэвтэрт орж 2007 оноос тэргэнцэртэй явах болсон тэрээр өнөөдөр Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоонд ажилладаг бөгөөд гэрээсээ ажилдаа ирэх зам нь тийм ч амаргүй аж.
GoGo мэдээний агентлаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудал, тэдний хөдөлмөр эрхлэлтийн талаар болон боловсролын талаар цуврал сурвалжлага бэлтгэн хүргэж байна.
“ТЭРГЭНЦЭРТЭЙ ХҮМҮҮСТ ТАКСИ ЗОГСДОГГҮЙ ШҮҮ ДЭЭ”
Хамгийн наад зах нь өглөө эрт босохоос эхэлнэ. Хэрвээ эгчтэйгээ хамт сэрээд, өглөө орцноосоо гаргуулахгүй л бол гэрээсээ өөрөө гарч чадахгүй. Тэгээд болоогүй өвлийн улиралд нийтийн тээврээр үйлчлүүлнэ гэдэг худлаа.
Налуу шат, зориулалтын ариун цэврийн өрөө зэрэг байхад л тэргэнцэртэй хүмүүст ямар ч асуудалгүй амьдрах боломж бүрдэнэ
Учир нь тэргэнцэртэй иргэд халтиргаа, гулгаатай энэ үед хүний тусламжгүй л бол замаар ганцаараа явах нөхцөл байхгүй, хотын төвд л биш бол тэднийг суулгах зориулалтын тоноглол бүхий автобус ч байхгүй.
Такси барина гэдэг бараг үл гүйцэлдэх хүсэл аж. Тэрээр нэг удаа Төв номын сангийн урдаас ажил руугаа явахаар такси барих гэж 30 минут нэг ч такси зогсоогүй бөгөөд аргаа барсандаа Энхтайвны гүүрийг тэргэнцэртэйгээ давжээ.
Гадаа бороо асгарсан, зуны жихүүн өдөр ганц ч такси зогсоогүй, усан хулгана болтлоо норсон тэрээр гүүр даваад цагдаа зогсож байхаар нь очиж үнэн учраа хэлсэн байна. Харин цагдаа дохиураа ганцхан далайхад нэг машин зогсож “Энэ хүнийг хүрэх газарт нь хүргээд өг” гэх даалгавар өгчээ.
Тиймээс Б.Болормаа өглөө бүр эгчээрээ, эсвэл машинтай танилуудаасаа гуйх зэргээр 10 буудал дахь гэрээсээ 10 километрийн зайд байрлах хуучнаар 19-ийн Цагаан хаалганы ойролцоох ажилдаа ирдэг. Энд Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо байдаг бөгөөд Б.Болормаа 2012 онд анх энд ирсэн юм байна.
Олон жил гэртээ суусан бүсгүй энд ирсний ачаар өөртөө илүү итгэлтэй болж, олон нийтийн дунд явахаасаа санаа зовохоо больжээ. Өмнө нь өөрийгөө огт хэнд ч хэрэггүй нэгэн болчихлоо, бусдын асрамжаар л амьдрахаас хойш удахгүй биз дээ, хүмүүс яагаад намайг ингэж хачин хараад байна гэх зэргээр сэтгэлийн шаналал ихтэй байсан бол өөртэй нь ижил зовлонтой хүмүүсийн дунд орж ирээд бүхнийг өөрөөр хардаг болсон гэнэ.
Гэхдээ тэрээр үүнийгээ зөвхөн ижил зовлонтой хүмүүсээр тайлбарласангүй. Харин гэрээсээ гарч, нийгмийн харилцаанд ордог болсонтой холбоотой гэсэн юм. 2014 оны судалгаагаар Монгол улсад 117 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 34 мянга орчим нь тэргэнцэртэй гэжээ.
Хамгийн харамсалтай нь тэргэнцэртэй иргэд хөдөлмөр эрхлэх боломж хомс. Наад зах нь зам талбайгаар явахад хүндрэлтэй, албан газрын үүдэнд зориулалтын налуу шат байх нь ховор, ариун цэврийн өрөө нь зориулалтын бус гэх зэргээс болоод ийм хүмүүс тэр бүр гэрээсээ гарах сонирхолгүй.
Хэдий сонирхолтой байсан ч гэсэн заавал хүний тусламж шаардлагатай болно, эсвэл нийгмийн халамжаас өгдөг тэргэнцэр нь гадуур явахад тохиромжгүй гэх мэт. Энэ бүх асуудлаас болоод ба нийгмийн харилцаанд орж чаддаггүй хүмүүс сэтгэл санааны дарамтад орох нь их аж.
Б.Болормаагийн хэлснээр “Өнгөрсөн жил манай холбооноос тэргэнцэртэй гурван хүнд ажлын байр олж өгсөн. Гэвч ажилд ороод удалгүй бүгдээрээ гарцгаачихсан байна билээ. Яагаад гэсэн олон жил гэртээ суучихсан учраас ажлын ачаалал даахад хэцүү, хамт ажилладаг хүмүүс нь өөрийнх нь тухай муугаар ярьж байгаа болов уу, гэж эмзэглэдэг, ажил гэр хоёрын хооронд явахад хүндрэлтэй гэх мэт асуудлаас болсон” гэсэн юм.
Тиймээс дэд бүтцээ сайтар хөгжүүлж байж тэдгээр хүмүүсийг ажлын байраар хангах нөхцөл бүрдэх аж. Б.Болормаагийн хувьд одоо Глобал Удирдагч дээд сургуульд Нягтлан бодогчийн ангид суралцаж байгаа бөгөөд налуу шат, зориулалтын ариун цэврийн өрөө зэрэг байхад л тэргэнцэртэй хүмүүст ямар ч асуудалгүй амьдрах боломж бүрдэнэ гэсэн юм.
ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ГУРВАН ХУВЬ НЬ Л ХӨДӨЛМӨР ЭРХЭЛДЭГ
Түрүүн дурдсанчлан Монгол улсад нийт 117 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 34 хувь нь төрөлхийн, 64 хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй. Тэдний 16 мянга орчим нь харааны бэрхшээлтэй.
Tаяг бариагүй сул хараатай иргэдийн асуултад нь хүмүүс хариулахгүй байх гэх мэт асуудал бас бий
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Дэлгэрмаа “Хүн нүдээрээ өдөрт 90 мянга орчим мэдээллийг олж авдаг байхад чихээрээ 30 мянга гаруй мэдээллийг л авдаг” гэсэн юм.
Ийм ч учраас харааны бэрхшээлтэй, сул хараатай иргэдэд сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх гэдэг тийм ч амаргүй. Улсын хэмжээнд 16 мянган харааны бэрхшээлтэй иргэн байхад тэдний ердөө 0,1 хувь нь л тусгай программын тусламжтай компьютер ашиглаж байна.
Үлдсэн хэсэг нь компьютер ашиглаж мэдээлэл авах боломжгүй. Учир компьютер ашиглахад зориулсан тусгай уншдаг программ Монголд ердөө 20 ширхэг байдаг гэх.
Нийтийн тээврийн хувьд буудлаа зарладаг автобус тэр бүр байдаггүйгээс болоод харааны бэрхшээлтэй иргэд буудал андуурч буух, автобус буудлаасаа өмнө хаалгаа онгойлгочихвол нэг буудал гэж эндүүрч тоолох, таяг бариагүй сул хараатай иргэдийн асуултад нь хүмүүс хариулахгүй байх гэх мэт асуудал бас бий.
Анх Монгол улсад 1964 оноос эхлэн хараагүйчүүд хөдөлмөр эрхлэх болжээ. Тор сүлжих, эмийн хайрцаг сав хийх гэх мэтээр явсаар цаасан бор уут хийдэг болж 2007 оноос хойш массажын чиглэлээр түлхүү ажиллах болсон байна.
Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд “Best массаж” төвийн 26 салбар ажиллаж байгаа бөгөөд анхаарал төвлөрөх тал дээр тун сайн байдаг учраас дэлхий даяар энэ төрлийн ажил, хөдөлмөр эрхлэх нь түгээмэл байдаг.
Гэвч харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд хөдөлмөр эрхлэхэд мөн л дэд бүтцийн болон боловсролын асуудал бий. Явган хүний зам дээрх хараагүй хүмүүст зориулсан зам нь хүртэл хангалттай байдаггүй, байгаа зарим нь халтирч унахаар гялгар хавтантай, бүр яг голд нь шонгийн мод байрлуулсан гэх мэт асуудлын улмаас бүрэн хараагүй иргэд ганцаараа явахад тун төвөгтэй. Тийм ч учраас дөнгөж гуравхан хувь нь л хөдөлмөр эрхэлж байна.
Түүнчлэн Ч.Дэлгэрмаагийн хэлснээр “Олдмол харааны бэрхшээлтэй хүмүүс гэхээс биш төрөлхийн харааны бэрхшээлтэй хүмүүс боловсролтой болоход тун хэцүү. Багаас нь сургах багш, сурган хүмүүжүүлэгчийг хангалттай бэлтгэдэггүй. Тусгай зориулалтын ганцхан сургууль нь 116 дугаар сургууль. Жилдээ 7-9 хүүхэд л шинээр элсүүлэх чадалтай учраас хүртээмж нь муу байдаг. Гэхдээ энэ сургууль тун сайн боловсрол олгож чаддаг” гэсэн юм.
Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 30,000 гаруй хүүхэд байгаагийн ердөө 1600 орчим нь л тусгай сургуульд суралцдаг аж. Тусгай сургуульд хүүхдүүд хэрхэн суралцдаг, нийгэмтэй хэрхэн харилцдаг талаар дараагийн нийтлэлээр хүргэх болно.