Баянгол дүүрэгт байрлах 70-р сургуулийн хаалгаар ороход ахлах ангийн хөвгүүд үдийн цайгаа уучихаад гарч явлаа. Хүүхэд л болсон хойно бидний хэлдгээр үймүүлнэ гэж жигтэйхэн. Үймүүллээ гээд яах ч билээ. Өөрсдийнхөөрөө бол тоглож байгаа л хэрэг юм.
Жижүүр багш нь тэднийг хурдхан ангидаа орохыг үүрэгдэж, хөвгүүд ч гүйлдээд л анги руугаа орж байна. Тус сургуулийн сургалтын менежер Т.Наранчимэгтэй уулзахаар ирсэн учраас хэлээд жижүүр багшаар өрөөг нь заалгалаа.
Энд сурах ёстой гоё. Олон найзтай болсон
Сургууль хэдийгээр гурван давхар ч сургууль бүрт байтугай ихэнх албан газарт ч байдаггүй налуу зам, цахилгаан шаттай аж. Учир нь энэ сургууль улсын хэмжээнд зургаахан байдаг тусгай боловсролын сургуулийн нэг юм.
Оюуны болон хавсарсан бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг Баянгол дүүргийн 70-р сургуульд 293 хүүхэд суралцаж байна гэсээр Т.Наранчимэг яриагаа эхлэв. Жилдээ 30 гаруй хүүхэд элсүүлдэг энэ сургуульд 53 багш, ажилтан байгаагийн 27 нь үндсэн, тав нь туслах багш юм байна.
Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй эрүүл хүүхдүүд хүртэл боловсрол эзэмшээгүй бол ажлын байран дээр гарна гэдэг хэцүүг хүн бүр мэднэ. Тийм ч учраас бүрэн дунд боловсрол эзэмшээд дараа нь ихэнх нь их сургуульд элсэн суралцахыг хүсдэг.
Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд боловсрол олж авах тун чухал болж таарна. ДЭМБ-ийн судалгаагаар 150 сая орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дэлхий дээр амьдарч байгаагийн 80 орчим хувь нь боловсролд огт хамрагдаж чаддаггүй гэжээ.
70-р сургуулийн сургалтын менежер Т.Наранчимэгийн хамт тус сургуулийн нэгдүгээр ангийн хүүхдүүд хөгжмийн хичээл үзэж байхад ангид нь орлоо. Анги дүүргэлт 10-12 байдаг учраас багш нар хүүхэдбүртэй тулж ажиллах нөхцөл бүрджээ.
Хамгийн арын эгнээнд сууж буй бяцхан охин “Энд сурах ёстой гоё. Олон найзтай болсон. Гэхдээ ээжтэйгээ хамт сурдаг бол мөн гоё оо, эсвэл утсаар яриад л” гэсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон жил гэртээ сууж, эцэг эхтэйгээ хамт байсаар байгаад нийгэмшихдээ удаан.
Тиймээс төрсөн цагаасаа хамт байсан эцэг эхтэйгээ байнга хамт байх, үгүй ядахдаа холбоотой байхыг хүсдэг. Гэвч амьдралын боломж тааруу эцэг эх нь хүүхдээ хоногийн хоолтой байлгахын тулд ажил хийдэг учраас хамт байх нь бүү хэл холбоо тогтоох утас ч авч өгч чадахгүй.
Түүнчлэн зарим хүүхдүүд нас хэтэрч орж ирдэг, хэдий насандаа орж ирсэн ч автобусны мөнгөгүй учраас байнга ирэх боломжгүй зэрэг олон асуудал байдаг аж. Жишээлбэл нас хэтэрч ирсэн 13 настай хүүхэд энэ сургуулийн нэгдүгээр ангид суралцаж байна.
Тусгай боловсролын сургууль харьяалал харгалзахгүй элсүүлдэг учраас хэдэн километр алхаж ирдэг хүүхдүүд ч байдаг. Т.Наранчимэг “Манай сургуульд Тахилтаас /Тахилтын автобусны буудлаас 70-р сургууль хүртэл 11 км/ ирдэг хүүхэд хүртэл бий. Сургууль ганцхан автобустай болохоор бүх хүүхдэд хүрэлцдэггүй. Энэ хэд маань тэр бүр өөрсдөө яваад ирэх боломжгүй, эцэг эх нь хүргэж өгч чадахгүй, хэцүү амьдралтай хүүхэд олон ” гэсэн юм.
АСУУДАЛ ИЙМ БАЙНА
Амьдралын боломж тааруу учраас хөгжлийн бэрхшээлтэй зарим хүүхэд сургуульд хамрагдаж чаддаггүй. Эцэг эхчүүд ийм сургууль байдаг талаар хангалттай мэдээлэлгүй, мэдсэн ч явуулахаас санаа нь зовдог. Олон нийтийн дунд ороод явж чадахгүй, боловсрол чухал биш гэж үздэг, бүр хүүхдүүдээ сурч чадахгүй гэж боддог эцэг эх хүртэл бий.
Зургаан настай эрүүл хүүхдээ сургуульд оруулсан эцэг эхчүүд ч гэсэн араас нь санаа нь зовдог
Мөн зарим нь хүүхдээ энгийн сургуульд сургах сонирхолтой байдгаас болоод тэр бүр тусгай боловсролын сургуульд ханддаггүй аж. Гэтэл энгийн сургуульд зориулалтын шатнаас эхлээд мэргэшсэн багш байхгүй. Анги дүүргэлт 30-40 байдгаас болоод багш нь тэр хүүхэдтэйгээ тулж харилцах боломжгүй.
Ингээд хүүхэд хаягддаг, ангийнхан нь түүнийг илүү үздэг, энэ мэт байдлаас тэд сэтгэл санааны хямралд орж, сайтар суралцаж чаддаггүй аж. Гэтэл тусгай боловсролын сургуульд мэргэшсэн багш, сурган хүмүүжүүлэгч нар ажилладаг учраас тэдгээр хүүхдүүдтэй хэрхэн харилцах аргыг сайн мэднэ.
Т.Наранчимэгийн ярьснаар тус сургуульд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг сургуульдаа элсүүлдэг бөгөөд аль болох сурч боловсрох, нийгэмших бүхий л бололцоогоор хангадаг гэсэн юм.
70-р сургуулийн нэгдүгээр ангийн бяцхан охин ээжтэйгээ л хамт байвал сайхан гэж хүсэж байна. Гэвч эцэг эх нь ажил хийх шаардлагатай. Ажил хийж байж хүүхдээ хоолтой, хувцастай байлгах учраас сургууль дээр нь хамт байж чадахгүй.
Зургаан настай эрүүл хүүхдээ сургуульд оруулсан эцэг эхчүүд ч араас нь санаа зовдог, хүүхдүүд нь гэрээ санадаг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд сургуульд ганцаараа явна гэдэг бүр ч хүнд байх нь мэдээж.