Та англи хэлтэй монгол хүн үү? Та Монгол Улсын хөгжилд ямар ч энтрепренер, эдийн засагч, улс төрчөөс илүү тусламаар байна уу? Англи хэл дээрх контентыг монгол руу орчуулахад үүнийг хийх боломжтой шүү.
Таны хамгийн давуу тал бол та ертөнцийг хоёр байдлаар хардаг. Дан монгол хэлтэй хүнд ажилгүйдэл, нийгмийн баргар дүр зураг л орчин тойрон, хэвлэл мэдээллээр хүрч байна. Харин интернэтээр, англи хэл дээр шинжлэх ухааны ололт, мэдлэгийг хүмүүс үнэгүй хуваалцаж байна. Интернэтэд хязгааргүй их баялаг мэдлэг байгаа ч хэлний бэрхшээлээс болоод олон монголчууд түүнийг нь хүртэж чадахгүй байна—харин та үүнд нь тусалж чадна.
Бид Харвардын чанартай боловсролыг үнэгүй авахын тулд заавал тийшээ явах албагүй цаг үед амьдарч байна. Учир нь бүх юм онлайнаар байна. Тэгээд. Бүгд. Үнэгүй.
ХАРВАРДЫН ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ ҮНЭГҮЙ АВНА АА?!
За за. Анхаарлыг тань татах гэж л ингэж бичсэн юм. Тэрнээс олон сургуулийн хичээл байгаа, гэхдээ манайхан бүгд Харвардыг шүтдэг учраас жишээ авав.
Танд Массыг хамарсан, Онлайн, Нээлттэй Хичээл буюу МОНХ-ын талаар жаахан юм ярьж өгье. Найман жилийн өмнө, Америкийн их сургуулийн профессорууд зарим хичээлээ интернэт дээр үнэгүй тавьбал зүгээр юм гэж шийдсэн байдаг. 2012 он гэхэд дэлхий даяар боловсролын чимээгүй хувьсгал өрнөж байлаа.
Африкт нэг өсвөр насны хүүхэд долоо хоногт нэг удаа интернэт кафед хоёр километр газар явган явж байж очиж суугаад хоёр цагийн видео лекц үзэж, гэрийн даалгаврыг нь компьютер дээрээ хийгээд өгдөг байлаа гэж бодъё. Хэрэв энэ хүүхэд таслахгүй 4 долоо хоног явахад л Станфордын их сургуулийн хичээлийг дүүргэсэн гэсэн гэрчилгээтэй болно гэсэн үг. МОНХ-ын гоё юм нь энэ. Төлбөр төлөхгүй, зүгээр л дуустал сур.
Дэлхийд МОНХ-ыг алдаршуулсан Coursera edX гэж хоёр компани байдаг. Гэхдээ тэднээс өөр зөндөө олон вебсайт гарч ирж, (бүр Монголд ч гэсэн, one.mn болон edu.golomtbank.com руу орж үзээрэй) зүсэн зүйлийн сэдвээр үнэгүй, нээлттэй хичээл заадаг болжээ.
Гүүгл дээрээс ямар ч хамаагүй мэргэжил чадварыг, ардаа “mooc” гэж бичээд хайхад тэр талаараа хичээл хайж болох юм байна.
Энэ дээр би илбэчин болох, архичин болох талаар МОНХ хайсан юм. Гайхалтай нь илбэчин дээр хичээл гарч ирж байна, харин архичин дээр угаасаа бидэнд сургалт хэрэгтэй биш дээ.
Тууштай л дуусгаж чадвал та юуг ч өндөр чанартай сурч чадна. Тэгээд бүр үнэгүй шүү.
ТИЙМ Л ГОЁ ЮМ БОЛ ХҮМҮҮС ЯАГААД СУРАХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ?
Харин энэ тууштай чанар л дутагдаад байна. Ялангуяа надад монголчуудад хоёр шалтгаан байна. Нэгт нь, Билл Гэйтсийн хэлсэнчлэн баян буюу ирээдүйд баяжих хүмүүс өөртөө байнга боловсрол хайж байдаг бол ядуу хүмүүс боловсролоос илүү зугаа хөөдөг. Би Монголчууд орой бүр дор хаяж нэг уран сайхны, нэг олон ангит кино үздэг. Энэ нь орой бүр 3 цаг, долоо хоногт 21 цаг, сард 90 цаг, жилд 1080 цаг гэсэн үг—тэгсэн мөртлөө би бид долоо хоногт гуравхан цаг лекц үзэж чаддаггүй. Хоёрт нь, хамгийн тууштай байх боломжтой, тийм хичээлээс хамгийн их ашиг хүртэх хүмүүст нь хэлний бэрхшээл тулгардаг. Жишээ нь ихэнх МОНХ одоо хятад, солонгос, япон хэл дээр хадмалтай болжээ.
ЭНЭ ҮЕД НЬ ТА ГАРЧ ИРНЭ ШДЭЭ, ХОС ХЭЛТ АНД АА!
Гэр бүл, найз нөхөд, гудамжинд тааралдаж байгаа хүмүүст чинь тэр их мэдлэг нээлттэй болно гэж төсөөл дөө. Тэд амьдрал, ажил, мэргэжлийнхээ хүрээнд ухаалаг шийдвэр гаргаж сурч, үнэт зүйл бүтээхийн тулд шаргуу амьдрахаар “програмчлагдана”. Монголчууд тэр боловсролыг хүртэх тусам, хөрөнгө оруулалтын хэмжээ геометр прогрессоор өснө.
Та үүнийг биеллээ олоход нь туслаж чадна. Тавьхан хос хэлтэн мал аж ахуй, олон улсын худалдаа, санхүү, аялал жуулчлалын нэг зуун хичээл орчуулаад тавихад энэ жижиг улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг бодоод үз дээ.
Орчуулагчдад өөрсдөд нь ч ашиг байгаа. Coursera дээрх лекцнээс орчуулсан 25,000 үг тутамд 49 долларын баталгаажсан сургалтанд суух эрх өгдөг юм. Энэ сургалтыг дуусгавал та цаад сургуулийнхаа албан ёсны, кредитэнд тооцогдох гэрчилгээтэй болно. Харвард, Станфорд, хаанахын ч сургуулийн албан ёсны дипломны нэг хэсэг гэсэн үг шүү дээ. Хятад сайн дурын оюутнууд орчуулга хийгээд сертификат аваад маш өндөр чанартай боловсрол авч байна.
Coursera-гийн хичээлээс орчуулах – Одоогоор Монгол хэлний орчуулгын явцад менежер хайж байгаа, би бол өргөдлөө өгсөн л байгаа, авбал тэгээд орчуулга хийж болдог болно.
edX-ийн хичээлээс орчуулах – Энд бол хэзээ ч эхэлж болно. Бас Харвард хичээлээ энд тавьдаг.
ГЭХДЭЭ ИНГЭЭД БОЛЧИХГҮЙ ЭЭ!
Монголчуудын ихэнхэд нь хүрэхгүй байгаа хувь хүний хөгжил, шинжлэх ухаан, бизнесийн гэх мэт маш олон чухал мэдлэг байгаа. Заримтай нь танилцъя.
ТАЙЛБАРЛАГЧ КОНТЕНТУУД
“Тайлбарлагч” гэдэг нь шинээр гарч ирсэн ойлголтын талаар бүх талаас нь тайлбарласан контентыг хэлдэг. Жишээ нь Эбола вирус гэж юу вэ?, Парисын халдлагын талаар мэдэх хэрэгтэй бүх зүйлс гэх мэт. Видео сувгууд энэ форматаар илүү амжилттай байдаг, учир нь үзэгч бүх зүйлийг идэвхигүй хүлээж авахаас гадна тайлбарлагч маань дуу, дүрс, анимэйшний олон зүйл ашиглана. Youtube дээр алдаршсан зарим тайлбарлагчдыг дурьдвал:
ASAP Science – шинжлэх ухааны талаарх сонирхолтой асуултанд хариулдаг.
Vsauce – ангайлгамаар фактуудаас бүрдсэн видео эссе
Үүнээс гадна Kurzgesagt--In a Nutshell, This School of Life, TED videos, TED-Ed videos гэх мэт маш олон сувгууд байгаа.
Дараа нь бас нийтлэлүүдийг орчуулвал зүгээр. WaitButWhy гэж урт мөртлөө их сонирхолтой нийтлэлүүдийн сайт байдаг, тэрний нэгийг нь саяхан монгол руу их гоё орчуулсан байсан. Энэ вебсайт бас хятад хэлээр орчуулагдсан хувилбартай.
Интернэтэд гарч ирсэн бас нэг салбар бол “буруу-ойлголтыг-залруулах” сэдэвтэй контентууд юм. (Одооноос БОЗ гээд явчихъя.) Жишээ нь Cracked.com онлайн сэтгүүл (энд би хэдэн нийтлэл бичсэн), мөн “Adam Ruins Everything”, “Mythbusters” телевизийн шоунууд юм. БОЗ контентийг баримттай, туршилтын үр дүнд гаргадаг тул үзэх, унших тутамд шинэ юм сурч, нэгэн төрлийн донтолт хобби болдог.
Youtube дээр хадмал орчуулга хийх амархан. Дээрх зураган дээрх гурван алхмыг дагаад л эхлэнэ. 1. Видеоны баруун доод буланд байгаа арааны дүрсэн дээр дар, 2. “Subtitles/CC” дээр дар, 3. “Add subtitles/CC” дээр дар. Тэгэнгуут шууд бичлэгэнд хадмал орчуулга оруулах хуудас руу шилжиж орно. Гэхдээ зарим видеонд ийм сонголт байдаггүй тул зохиогч руу нь имэйл явуулж нээлгэх хэрэгтэй байх.
КОДЧЛОЛ ЗААХ ВЭБСАЙТУУД
Дэлхий даяараа роботуудтай байлдах юмуу урвуулж авах нууц дайнд бэлдэж байхад монголчууд жаахан хоцроод байна. Орчин үед бүх юм компьютержоод, программын хэл сурах нь вебсайт, машин, ухаалаг утас, цахилгаан бараа, хөдөө аж ахуй, бизнес гээд бүх л юманд хэрэглэгдэх боломжтой болж байна.
Code.org нь бага ангийн хүүхдүүдэд (бас багш нарт нь) тоглоом тоглонгоо программын хэл сурах боломж олгодог. Тэд нар жишээ нь Монгол орчуулагч хайж байна. Энэ ажилд орохын тулд имэйлээр нэр, дипломны хуулбар явуулахад л хангалттай. Долоо хоногт 2-3 цаг орчуулаад байхад ажлын намтар чинь амь ороод л, Фэйсбүүк дээр дор хаяж 100 лайк аваад л явчихна. Ямар ч байсан саяхан хэсэг хүмүүс Монголд хүүхдүүдэд код заах ТББ гэж байгуулсан, тэдэнд бас туслаж болно.
Би CodeCombat тоглоомын 30 хувийг орчуулчихсан байгаа. Энэ болохоор програмын хэлийг өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд “World of Warcraft” шиг фантази төрлийн тоглоом тоглонгоо сурах боломж олгодог юм.
Code.org-ийн хичээлийг орчуулах
CodeCombat тоглоомыг орчуулахад туслах
GOOGLE ОРЧУУЛАГЧ
Энэ бол жавхлант орныхоо төлөө хийж болох хамгийн том ажил юм. Монголчууд Google Translate-ийг их ойлгомжгүй ажилладаг гээд мяалаад байсан, гэхдээ энийг чинь хувийн компани хийж өгсөнийг битгий мартаарай. Улс болгонд ийм боломж олдоогүй, жишээ нь Киргизстанд сайн дурынхан тэр ажлыг хийж байгаа.
Монгол орчуулгын систем энд зогсож болохгүй. Орчуулга нь хиймэл оюун ухаанаар явагддаг тул хүмүүс засч өгөөд байх тусам сайжирдаг. Жишээ нь Хятадын орчуулга их сайн байдаг. Бид Google Орчуулагчийг төгсжүүлвэл манай нийгмийн ямар ч хүн маш бага хэлний бэрхшээлтэйгээр Интернэтийг чөлөөтэй ашиглах боломжтой болно.
Дээрээс нь Google Translate-ийг сайжруулах их амархан болчихсон, ганцхан богино хэллэгээр нь орчуулдаг болсон байналээ. Бага багаар орчуулаад байх тусам үе ахиад, үе ахих тусам баяр хүргэдэг, бүр дээд оноотой хүмүүст нь ухаалаг гар утас бэлэглэдэг тэмцээн хааяа зохиогддог юм билээ.
Google Translate-ийг сайжруулах
ЭНЭ БҮХЭН ЧИНЬ САЙХАН ЮМ, ГЭХДЭЭ БИ ҮНЭГҮЙ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ. ЦАЛИН УРАМШУУЛАЛ ХЭРЭГТЭЙ!
Юуны түрүүнд орчуулга хийх нь хэлний чадвараа сайжруулахад их чухал. Мөн бусдад туслаж байгаа үедээ авах мэдрэмжийг юугаар ч солихын аргагүй. Дээрээс нь хүмүүсээс ирэх лайк, шэйрийг, хүндлэл, ажилд ороход ирээдүйн карьерт чинь туслах зүйлсийг бодоорой. Орчуулсан зүйлээ ч та маш гүнзгий ойлгож авна гэсэн үг.
Бүүр мөнгө хэрэгтэй хүмүүст:
Одоогийн байдлаар орчуулгын ажлыг ивээн тэтгэнэ гэсэн баячууд, улс төрчид гарч ирээгүй байна. (Хэрэв тийм хүн үүнийг уншиж байгаа бол ийшээ мэйл явуулах хэрэгтэй), гэхдээ тийм нөхцөл байдал олдсон үед би танд мэдэгдмээр байна. Энд имэйлээ үлдээчих.
Уг нь англиар ойлгохгүй мөртлөө тэр мэдлэг, боловсролыг сурч авах хүсэлтэй, түүнийхээ төлөө мөнгө төлөхөд бэлэн хүмүүс зөндөө бий. Одоогоор энэ хоёр бүлгийн дунд зуучилдаг загвар туршиж байна, нэг талд нь хүмүүс мөнгө хандивлаад ямар хичээл орчуулуулмаар байгаагаа хэлээд нөгөө талд нь тань шиг хос хэлтэй хүмүүс цалин аваад, орчуулаад байдаг. Ингэвэл та мөнгө ч олоод, боловсролыг ч бусад бүх монголчуудад нээлттэй олгох боломжтой. Энэ л нөгөө улс эх орныхоо төлөө хийж байгаа агуу зүйл чинь шүү дээ.
За, энд мэйлээ үлдээчих.
Жич: Хэрэв та дээрх нийтлэлийг Англи хувилбараар угшихыг хүсвэл ЭНД дарна уу.