Үндэсний супер лигийн 2015-2016 оны улирлын тоглолтын цуврал ярилцлагаа эхлүүлж байна. Энэ улирлын эхний урилганы эзэн бол лигийг тэргүүлэгч “Сентоза Ирвэсүүд” багийн ахлагч Энхтайваны Цэвэлдорж.
-Юуны өмнө улирлын тоглолтын хүснэгтийг тэргүүлж буйд баяр хүргэе. Тэргүүлэгчийн байр сууриа удаан хадгалж чадлаа?
-За баярлалаа. Хүснэгтийн тэргүүнд бичигдэж яваадаа багийн хамт олны хувьд сэтгэл хангалуун байгаа.
-“Сентоза Ирвэсүүд” багийн онцлог гэвэл гарааны тоглогчид маань нэгэн жигд намхан нуруутай байгаа?
-Намхан нуруутай ч гэлээ өндөр тоглогчдын эсрэг сайн тоглож байгаа гэж бодож байна. Өндөр легионер тоглогч ирсэн нь багт их тус нэмэр болсон.
-Энэ жилийн хувьд ОУХМ Т.Санчир унаган гэж нэрлэж болохуйц багтайгаа нэгдсэн. Т.Санчир, Э.Дорж-Арилд, Э.Цэвэлдорж гэсэн гурвалын хурдан довтолгоонуудыг зогсоох хэцүү байгаа бололтой?
-Манай багийнхны хувьд Ц.Цэвэрбал багшийн удирдлага дор “Ирвэс” клубын системээр олон жил бэлтгэл сургуулилтаа хийсээр ирсэн. Т.Санчирын хувьд 2007 оноос “Ирвэс” клубт бэлтгэлээ хийж “Ёлууд” багт тоглож байсан. Т.Санчир маань маш хэрэгтэй үед дутуу байрлалыг нөхөж багтаа орж ирсэн. Шийдвэрлэх мөчид нэгийн эсрэг нэг тоглоход Т.Санчир голлох үүрэг гүйцэтгэж багтаа маш их хувь нэмрээ оруулж байна. Манай багт тоглож байсан Ананд бас нэмэгдсэн. Гэмтлийн улмаас талбайд хараахан гараагүй байгаа. Гэхдээ удахгүй багтаа хувь нэмрээ оруулж эхлэх байх.
-Дайлан Брювер, Хилл гээд легионер тоглогчдодоо сэтгэл хангалуун байгаа байх?
-Жил ирэх тусам бусад багийн легионерууд их сайжирч байгаа. Чадварлаг импортууд ирснээр Монголын сагсан бөмбөг өөр түвшинд очиж байгаа. Өөртэйгээ адилхан хүнтэй өрсөлдөөд байвал ахиц гарахгүй нь спортын хууль. Манай багийн хувьд ч энэ жилийн легионер тоглогч нартаа сэтгэл хангалуун байна. Хамгийн эхний тоглогч Дайлан Брюверт бол 100 хувь сэтгэл хангалуун байгаа.
Хиллийн хувьд гурван тоглолтонд оролцсон учраас цаашид дасаад гайгүй болох байх. Гурав дахь тоглогч ирэх пүрэв гарагт Төв ургацын эсрэг тоглолтонд оролцоно.
БАГШИЙНХАА ГАРААС Л ЗОДОГ ТАЙЛНА ГЭЖ БОДДОГ
-Ц.Цэвэрбал дасгалжуулагч хаана байна тэр багт Э.Цэвэлдорж бий?
-Тийм ээ. Багшдаа анх шавь орсон цагаас хойш 12 жил сагсан бөмбөгөөр холбогдож явна. Цаашид чадах хэмжээндээ тоглоод багшийнхаа гараас л зодог тайлна гэж боддог доо.
-Архангай аймгаас дэггүй шар хүүхэд ирээд улсын аваргад шаггүй тоглодог байсан нь өнөөдрийн Ц.Цэвэлдорж гэж сагсан бөмбөгчид ярьдаг юм билээ?
-Аравдугаар ангид байхад Бүх ард түмний спартакиад болж хотод сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор ирсэн. Тухайн үед Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн эрэгтэй, эмэгтэй баг түрүүлэхэд Ц.Цэвэрбал багшийг анх харсан. “Яасан мундаг хүн бэ” гээд л дотроо биширчихсэн. Нутагтаа буцаж очоод конкурс өгөх болсон.
Би хар багаасаа мэргэжлийн тал дээр бол цагдаа болно гээд шийдчихсэн. Харин хүсэл мөрөөдөл минь сагсан бөмбөгийн дээд лигт тоглоод үзвэл үхсэн ч яахав гэж боддог байлаа.
Цагдаа болно гэж бодсон болохоор математик, нийгмийн шалгалт өгч 800 хүүхдээс 29-д жагссан. Тухайн үед хүсэл мөрөөдөл минь дийлж Ц.Цэвэрбал багшид очихын тулд ХҮДС-д орох ёстой гэж шийдээд нягтлан бодох бүртгэлийн ангид элссэн дээ.
-ХҮДС-д орох нэг хэрэг. Ц.Цэвэрбал гавьяатын нүдэнд өртөж, шигшээ багт нь элсч , сэлгээнд сууж, гараанд гарах гээд илүү том, том даваа биз?
-Мэдээж тэгэлгүй яахав. Нэгдүгээр курст ороход Мөнхболд, Даваажав, Ананд, Баярмагнай гээд аймаг, аймгаасаа өсвөрийн улсын аваргад оролцож нэг, нэгнийгээ харж байсан хүүхдүүд л ХУҮДС-д орсон. Зүс таних учраас хоорондоо танилцаж ярилцаад Цэвэрбал багшаас бэлтгэлд нь оръё гэж гуйсан.
Багш зөвшөөрч бэлтгэлд ороод удаагүй байтал эхний тэмцээн болж Мөнхболд бид хоёр нэг их тоогдоогүй сэлгээнд голдуу суусан. Удалгүй Болдоо нэг тэмцээнээр сайн тоглоод гараанд гарч эхэлсэн. Би ч сэлгээндээ л сууж байлаа. Тэр үеэс л өөрөө хичээхгүй бол болохгүй нь гэдэг бодол толгойнд орсон.
-Тэгээд ямар алхмууд хийв?
-Тухайн үед багш бэлтгэлийн заалнаас шөнийн 11, 12 цагийн үед явдаг байлаа. Манай бэлтгэл орой 20,00 цагт дуусна. Багийнхан маань бэлтгэлээ дуусаад гараад явахад би зааландаа үлддэг байлаа. Багш заалнаас хэзээ гарна тэр болтол ганцаараа бэлтгэл хийгээд “Заавал амжилтанд хүрнэ” гээд л хөдөлмөрлөсөн. Багшид ч бас хөдөлмөрлөж байгаагаа харуулчих санаатай. Хөдөлмөрлөсний үр дүнд оюутны лиг эхлэхэд зургаа дахь тоглогч болсон. Манай багийн Цолмонхүү гараа гэмтээгээд тэгээд л би гарааны тав руу шилжсэн дээ.
-Ц.Цэвэрбал багш лигийн үеэр хожсон ч хожигдсон ч их л тайван хүн. Шавь нартаа бас зөөлөн ханддаг уу?
-Багшийн хувьд чанга хүн. Чанга байлаа гээд зодож цохиод байхгүй. Бид өөрсдөөсөө болж багшийг уурлуулна. Алдах ёсгүй юмаа алдахад л их дургүй. Багш дээгүүрээ үзэгчид рүү харж байгаад л доогуураа чимхдэг, өшиглөдөг хүн шүү дээ. Ер нь багшид нэг чимхүүлчихэд хийморийн сан тавиулсан юм шиг болдог доо.
-Багшаасаа одоо шүүмжлэл зэмлэл хүртэх үү?
-Үсрэхгүй шидээд байна гэж намайг зэмлэнэ. Хөлөөрөө түлхэж үсэрч шидэж байж сайн шиддэг гэж зэмлэдэг. Нас яваад жин нэмсэн учраас үсрэхгүй шидээд байгаа тал бий.
ЭЦСИЙН МӨЧИД БАГАА АВАРСАН ГУРВАН ТОХИОЛДОЛ БИЙ
-Э.Цэвэлдоржийн онцлог гэвэл холын зайн шидэлтийг шаардлагатай үед найдвартай гүйцэтгэгч. Энэ техникийг хэрхэн эзэмшив?
-Архангай аймагт 1998 оноос сагсан бөмбөгийн сууриа биеийн тамирын багш Насанжаргалын удирдлага дор эхлүүлсэн. 5-9 дүгээр анги хүртлээ хичээллэж байгаад өндрийн харайлтын спортын мастер Амарсанаа багшийн шавь болсон.
Шидэлтийн техник, хурдыг энэ хоёр багшаас сурсан. Оюутан болоод Цэвэрбал багш алдааг минь засч дутуу бүхнийг гүйцээж сайжруулсан даа. Тэрнээс хойш сурсан мэдснээ бүхнээр багтаа тус хүргэх юмсан гээд л өнөөдрийг хүртэл хичээж яваа.
-2015 оны "Чингис хаан" кап тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт дуусах мөчид Монгол Улсын хоёрдугаар шигшээ баг, Залуучуудын шигшээ багийн оноо 85:85 оноо тэнцсэн. Гурван секунд дутуу 3 онооны шидэлтийг амжилттай болгож таны хувьд багтаа ялалт авчирсан. Эцсийн мөчид багаа аварсан хэд дэх тохиолдол бол?
-Гурав дахь нь. 2005 онд залуучуудын УАШТ-ий зөрдөг тоглолтод "Харцага"-ын Одбаяр, талийгаач Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй ШУТИС-тай таарсан. Хожвол алтын төлөө. Хоёр оноогоор хожигдож байсан. Цаг дуусах мөчид бөмбөг надад ирж 3 онооны шидэлтийг амжилттай болгож шигшээд шалгарсан юм.
Хоёр дахь 2008 оны оюутны лигийн аваргын төлөө ШУТИС-тай тоглоход дөрөвдүгээр үеийн дунд үе хүртэл миний тоглолт гараагүй юм. Цаг дуусахтай зэрэгцэж дөрвөн удаа 3 онооны шидэлтийг амжилттай болгосноор түрүүлж маш их баярлаж билээ. 2007 онд ШУТИС-д хожигдож мөнгөн медаль авсан болохоор даагаа нэхсэн хэрэг.м
-Сүүлийн үед 3 онооны шидэлтээ амжилттай болгосны дараа нэгэн үйлдэл хийх болсон?
-Тэр ийм учиртай юм аа. Манай легионер тоглогч Дайлан Брювер их алиа хошин зантай л даа. Манай дасгалжуулагч Баяраа түүнээс "Цэвлээ NBA-гийн тоглогч нараас хэнтэй адилхан байна" гэж асуухад нэлээд бодож байснаа “Пэтти Миллс" гэж хариулсан. Тэгээд л Брювертэй маазраад л гурван онооны шидэлтээ амжилттай болгохоор Пэтти Миллсийг үйлдлийг дуурайж үзүүлдэг юм. Одоо ч бараг лого болж байх шиг байна.
САГСАН БӨМБӨГТ ДУРЛУУЛСАН ХҮН БОЛ ОУХМ М.ОТГОНБАЯР АХ
-Лигийн анхны баг “Ёлууд” уу?
-2004 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн багаараа 2005 оны лигт "Sky Hawks" багт тоглосон. 2006 онд лигийн тоглогч нар оюутны болон УАШТ оролцохгүй гэсэн дүрэм гарсан. Үүнээс шалтгаалж лигт тоглохгүйгээр насанд хүрэгчдийн УАШТ-ээс бусад бүх тэмцээнд оюутны багаараа түрүүлсэн.
2007 онд "Таван толгой транс" компанийн “Ёлууд” багт бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож дэд аварга болсон. Т.Түвшинбаяр ахаар удирдуулсан хашир туршлагатай “Хараагийн харцага” багт хожигдож дэд аварга болсон. 2008 онд хүрэл медаль аваад 2009-2012 онд Нидерланд улсад ажиллаж амьдарсан. 2012 онд эргэн ирж “Баянзүрх буллс”, “Их өргөө аравтууд”, өнгөрсөн жил “Хан талстын Ирвэсүүд” багт тоглосон. Ерөнхийдөө багшийнхаа удирдлагад л яваад байгаа.
-"Дээд лигт нэг тоглоод үзчихвэл үхсэн ч яахав" гэсэн тэр их хүсэл мөрөөдөлд хэн үлгэр дуурайлал болсон бэ. Магадгүй Архангай нутгаар овоглодог 12 жилийн лигийн тэмцээнд тоглохдоо зургаан удаа аварга, зургаан удаа дэд байр эзэлсэн Тагарвааны Түвшинбаяр байв уу?
-Түвшинбаяр ахыг бол мэдээж хүндэлж биширч явдаг. Хүүхэд байхад намайг сагсан бөмбөгт дурлуулсан хүн бол Отгонбаяр ах. Ийгл телевизээр сагс хааяа гардаг байхад л олж харсан. Тухайн үед сагсчдын плакатыг зардаг байсан. Хотод ирээд Спортын төв ордонд ороход нээх том заал. Аз таарвал лигийн тоглогч ах нар бэлтгэл хийж таарна. Тэгээд л сагсаар өвчилсөн.
-Хүндэлж биширч явсан ОУХМ М.Отгонбаяр ахтайгаа мөр зэрэгцэн тоглох мөч хэр байв?
-2005 онд анх талбайд тоглоход үнэхээр гоё санагдаж байсан.
-Лигт тоглож буй дүү нараас өөрийг тань санагдуулам тоглогч байна уу?
-Ёстой бодож үзээгүй юм байна шүү. Цаашид харнаа.
-Дүү нараасаа ирээдүйн Монгол Улсын шигшээ баг шилдэг тоглогчид гэвэл хэнийг нэрлэх үү?
-Үндэсний шигшээ багийн тамирчдын хувьд тамирчныхаа хувьд хөгшрөх тийшээгээ явж байгаа. Бидний дараагийн үе гэвэл Лидерийн Очирбатыг эхлээд нэрлэмээр байна. Төвийн байрлалд легионеруудтай адил түвшинд тоглож байгаа сайн тоглогч. Мөн Лидерийн Дөлгөөн, Батзолбоо, Дорж-Арилд нарыг нэрлэнэ дээ.
-9 дугаарыг яагаад өмчлөх болсон талаар асуумаар байна. Монголын шилдэг сагсан бөмбөгчдийг мөнхөлсөн болон эзэмшдэг дугаар шүү дээ?
-Архангайн шигшээд 12 дугаартай тоглодог байсан. 2004 онд оюутан болоход Spurs аварга болж тухайн үед Тони Паркерыг шүтэж эхэлсэн. Тэгээд л 9 дугаар өмсөх юмсан гэж бодож байсан. Оюутны багт тоглож эхлэх тэр үед одоогийн "Лидер"-ийн дасгалжуулагч Цогтоо ах сургуулиа төгсч таараад 9 дугаар нь эзэнгүй болчихсон байж таараад л авчихсан.
-Сагсан бөмбөгийн дээд лигийн мөнгө, хүрэл медальтай Э.Цэвэлдоржийн хувьд аваргын алтан медалийг энэ улиралд хүсч байгаа байх?
-Мэдээж. Надад лигийн алтан медаль, аваргын бөгж л дутуу байна. Аварга авахын төлөө багаараа зүтгэж байна. Бид хичээж чадвал хангалттай боломж бололцоо бий.