Монголын цорын ганц бүргэдчин Н.Айшолпан охины тухай өгүүлэх “The Eagle Huntress” буюу "Бүргэдтэй анчин охин" киног Хойд Америк, Латин Америк, Герман, Австрали, Шинэ Зеланд, Скандинави, Азийн зах зээлд гаргах эрхийг Sony Pictures Classics компани худалдаж авчээ.
Sony Pictures Classics компани нь “Бүргэдтэй анчин охин” киноноос гадна Жон Красинскийн “The Hollars” хэмээх киног нийт хоёр сая ам.долларын гэрээ хийжээ.
Найруулагч Отто Белийн хийсэн тус баримтат кино өнгөрсөн долоо хоногт АНУ-д болсон Sundance кино наадмын үеэр нээлтээ хийсэн даруйдаа л дэлхий нийтийн анхаарлыг татаж, кино наадмуудад өрсөлдөж эхлээд байгаа юм.
Сануулахад 87 минут үргэлжлэх тус кинонд Монголын баруун бүс, Алтайн нуруунд 2000 гаруй жил амьдарч буй Казах ард түмэн болон бүргэдээр ан хийдэг аавынхаа амьдралд тусалсаар ан хийж сурсан Н.Айшолпан охины тухай өгүүлэх аж. Мөн эмэгтэй хүн ан хийж чаддаг болохыг харуулахын тулд 70 эрэгтэй анчинтай өрсөлдөн, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж буйг харуулсан юм байна.
Киноны дууг Австралийн дуучин Сиа дуулжээ.
Эх сурвалж: Deadline.com