Холливудын нэрт найруулагч Жеймс Кэмероны "Аватар" киноны хоёрдугаар ангийн зураг авалт ирэх дөрөвдүгээр сард эхэлнэ.
Зураг авалт Шинэ Зеландад явагдах бөгөөд киноны нээлт хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байна.
2009 онд дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан “Аватар” киноны нэгдүгээр анги нээлтээ хийсэн билээ. Энэхүү кино Америкийн "Box office”-ийг 65 хоногийн турш тэргүүлж, нийт 2.8 тэрбум ам.долларын ашиг олж байсан юм.
Тус бүтээл нь кино ертөнцийг орвонгоор нь эргүүлж, 3D технологид хувьсал хийсэн билээ. Тэгвэл найруулагч Жеймс Кэмерон энэ удаад ямар шинэ технологи нэвтрүүлэх бол.
"Аватар" киноны дараагийн анги хамгийн их хүлээлттэй байгаа кинонуудын нэг юм.
Эх сурвалж: ВВС