НӨАТ-ын урамшууллын хоёр дахь удаагийн сугалаанд оролцож 20 сая төгрөгийн азтанаар нийслэлийн ХУД-ийн иргэн А.Урангуа тодорчээ. Тэрбээр өнөөдөр Гааль, Татварын Ерөнхий газраас батламжаа гардан авлаа.
- Азтан болсонд баяр хүргэе. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Нэгдүгээр сарын 18-нд гэрийнхээ хажуугийн супермаркетаас охиндоо памперс, нухаш, сүү зэргийг авсан. Энэ маань аз таарч азтан боллоо.
- Азтан болсноо яаж мэдсэн бэ?
-Өчигдөр л мэдсэн дээ. Бид өөрсдөө шалгаагүй еbarimt.mn–ын ажилчид утасдаж шалгаарай гэж хэлсэн юм. Тэрний дагуу шалгаад азтан болсноо мэдсэн. Анх хараад нүдэндээ итгээгүй “Үнэн юм уу” гэж буцаад утасдаж асуусан чинь таарсан байсан.
- Ам бүл хэдүүлээ вэ?
-Ам бүл тавуулаа, гурван хүүхэдтэй. Энэ жил охинтой болсон. Охин маань ээж аавдаа 20 сая төгрөгийн баримт авч ирлээ дээ.
- Хэрэв нууц биш бол хонжвороо хэрхэн зарцуулах вэ?
-Хүүхдүүдээ л баярлуулна даа. Бас цагаан сар болох гэж байна.
- Дараа дараагийн сугалаанд оролцож байгаа хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?
-Үнэхээр аз гэж байдаг юм байна. Сугалаа бол үнэн шударгаар явагддаг юм байна. Тэгээд баримтаа сайн шивж оруулаарай л гэж хэлье. Манайх бол нэгдүгээр сарын 1-ээс эхлүүлээд л нэг ширхэг талх авсан ч баримтаа шивж оруулаад байсан л даа. Тийм болохоор та бүхэн минь ч бас идэвхитэй байгаарай.
Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга :
Сугалаа цахимаар явагдаж байна. Нэгдүгээр сарын 31-д болсон сугалаанд маань 3300 азтан тодорсноос 800 азтан маань баримтаа еbarimt.mn-д шивж оруулаад азтан болсон. Цаана нь 2500 гаруй баримт иргэдийн гар дээр байсаар байна. Энэ хүмүүс маань системд баримтаа бүртгүүлээд л азтан болсноо мэдэх хэрэгтэй.
Хэрэв 500 000 төгрөгөөс дээш мөнгөний ялагч болсон бол өөрийн биеэр ирж авах хэрэгтэй. Бусад тохиолдолд бол таны бүртгүүлсэн данс руу даваа гараг болгон Гааль, Татварын ерөнхий газраас шилжүүлж байгаа.
20 саяын азтаны тухайд магадлал маш багатай байсан хэдий ч үнэхээр аз нь тохиож долоон орон таарч азтан боллоо.