Цагаалга гэдэг нь аарц идээн дээр таван тарианы үрийг юм уу эсвэл үзэм, тутарга будаа оруулаад хачирласан амтлаг хоолыг хэлдэг.
Одоо цагт бол тутарга буюу цагаан будааг оруулж болно л доо. Гэхдээ хамгийн чухал зүйл нь малын сүү шимээр хийсэн аарц цагаа байдаг. Үүн дээр, өрөм, шар тос, сүү, гурил, чихэр, давс нэмээд цагаалга болдог. Яагаад гэвэл энэ нь хар юмыг цайлгаж, эерүүлж байгаа гэсэн утгатай юм.
Энэ бол цагаан сарын шинийн хамгийн гол идээ. Цагааг буцалгаж гэр хотлоороо амссан цагт "цагаалган болж" байна гэж үздэг.
Цайгаа чанаж уучихаад, цагаалгаа амсаж байж цагаалга болдог. Аарц нь олон жижиг мөхлөгөөс бүтдэг тул аливаа зүйлийн өсч үржиж, олшрохыг бэлгэддэг.