Японы төдийгүй дэлхийн домог болсон Каори Ичо, Саори Ёшида нарын цуврал ялалтыг зогсоох хүн байна уу гэсэн асуултыг бөх сонирхогчид олимп, ДАШТ-ий дараа зүй ёсоор тавьдаг.
2015 оны ДАШТ-ээр арав дахь түрүүгээ 2016 оны олимпийн эрхийн хамт өвөртөлсөн Каори Ичог бага дэлхийн аваргад Монгол охин 10:0-ээр ялсан билээ. Түүний хувьд 2013 оноос эхлэн энэ их гялалзсан амжилтын үүд нь нээгдсэн ч дэлхийн томчуудтай өрсөлдөх боломж хараахан олдохгүй байсан юм.
ОУХМ Пүрэвдоржийн Орхонтой ярилцснаа та бүхэнд хүргэж байна.
-Ирээд л бэлтгэлдээ оржээ?
-Тийм ээ. Өглөө нь бэлтгэлээ хийгээд үдээс хойш амарч байна. Сэргэлтийн бэлтгэл хийж байгаа.
-Ц.Хосбаяр багш болон хайртай хүмүүстэйгээ уулзахаар их яарав уу?
-Тэгсэн. Хосоо багш залуучуудын улсын аварга гээд надтай манатай байна. Гэхдээ шавь нартаа би итгэдэг болчихсон гэж байсан. /инээв.сур/ Гэрийнхэн бол одоо л итгэцгээж байгаа. Ээж минь Каори Ичогоос ганц оноо авчихаасай гэж бодсон гэсэн. Манай том ах хөдөө явж таараад ээж утсаар мэдээ дамжуулсан гэсэн. “5:0-оор эхний үе дууслаа” гэхэд “Арай үгүй байлгүй дээ” гээд итгээгүй гэсэн. Түрүүлчихээд орой нь гэрийнхэнтэйгээ интернэтээр холбогдтол бүлцийтлээ уйлчихсан хүмүүс байсан. /инээв.сур/
Манай аавыг Пүрэвдорж, ээжийг минь Пүрэвдулам гэдэг. Ах дүү долуулаа. Өнөөдрийг хүртэл амжилтын минь ард гэр бүлийнхэн минь байж дэмжсээр ирсэн. Манай ээж тамирчдын судалгааг их нарийн хийнэ, алдаан дээр минь ажиллаж зөвлөгөө өгдөг болчихсон. Гадагшаа тэмцээн уралдаанд явахад мөнгө төгрөг зохицуулна, хүүтэй мөнгө зээлээд ч хамаагүй намайг тэмцээнд явуулсаар ирсэн. Хоёр багшдаа, "Алдар" спорт хороо, чөлөөт бөхийн холбоо, найз нөхөд гээд олон хүнд баярлаж явдаг даа.
-Монголоос явахдаа бага дэлхийн аваргад Каори Ичог очиж байгааг мэдсэн үү?
-Тэмцээнд явахаар гэрээс гарахын өмнө ээж “Каори Ичо очихоор болж” гэхэд нь юу ч бодолгүй “Надад хожигдох гэж очих нь дээ” гэчихээд л явсан. Замдаа вагоноор урт зам туулсан ч ерөөсөө Ичогийн талаар барилдааны талаар бодоогүй. Тамирчидтайгаа хөгжилтэй байсаар байгаад л очсон. Ичотой таарна гэж тооцоолж барилдааныг нь судалж очоогүй л дээ.
-Шигшээ хүртэл Каори Ичо, П.Орхон хоёрыг хэн ч зогсоогоогүй. Барилдаан эхлэх хүртэл ямар үйл явдал өрнөв. Ц.Цогтбаяр багш юу гэж захиж зөвлөв?
-Шигшээд барилдахын өмнө Чимэдээ /С.Цэрэнчимэд гавьяат/ миний бие халаалтыг хамт хийсэн. Цогоо багш, Мандахаа ах /Г.Мандахнаран гавьяат/ хоёр барилдахаар гарахын өмнө “Яаж барилдах гэж байна” гээд асуусан. Тэгэхээр нь “Угаасаа хожно” гэхэд багш нэг чимээгүй болчихсон. Ер нь барилдааны өмнө Цогоо багш заавал тактик боловсруулж зөвлөгөө өгч гаргадаг. Тэгсэн сая “Өөрөө яаж барилдмаар байна. Чиний тактик юу байна” гээд байснаас харахад надад итгэсэн байх. Би ч өөрөө итгэлтэй л байсан болохоор хурдан барилдах юмсан л гэж яараад.
-Каори Ичотой дэвжээнд нэг ч таараагүй байж яагаад ийм итгэлтэй байсан юм?
-Оны өмнө ОХУ-д түрүүлээд, 2016 оны улсын аварга болоод л миний бэлтгэл өндөр түвшинд байсан болохоор ялна л гэж бодсон.
-С.Цэрэнчимэд эхний тойрогтоо Ичотой таарч нэг ч оноо салгаж чадахгүй ялагдсан. Юу гэж захив?
-“Би эхнээсээ хүлээж барилдсан нь дэмий байлаа. Том хүнтэй эхнээсээ ажиллаад барилдмаар юм байна лээ шүү. Хожоод сурчихсан хүн учраас хүлээж барилдвал алдаа болно” гэж хэлсэн.
-Ц.Хосбаяр багш барилдахын өмнө утсаар зөвлөгөө өгсөн гэсэн?
-Ээжээр дамжуулаад утсаар ярьсан. “Каори Ичогийн Чимэдээ, Гантуяатай хийсэн барилдааныг харлаа. Толгой уургалаанаас хөл аваад байна. Тэрнийг нь сайн анхаар. Өөрийн барилдаанаа сугадаануудаа сайн хийгээрэй” гэж захисан. Миний золгож зүүн талдаа сугадаад байгаа мэхийг Хосоо багш минь зааж өгсөн.
-Дэвжээнд гарч ирэхдээ л итгэлтэй их тайван байгаа нь харагдсан?
-Тэгсэн. Тайван л байгаад байсан. Ичотой барилдах гээд гарч ирээд хоёр багшийн голд дэвжээ рүү алхаж байтал Цогоо багш тактикаа боловсруулсан уу гээд дахиад асуусан. Өөрийн эрхгүй цаанаасаа л инээд хүрээд байхаар инээчихсэн. “Хүн тактикаа боловсруулсан уу гээд асууж байхад урдаас инээгээд байх юм" гээд загнуулж аваад л дэвжээндээ гарсан. Батбаяр багш "Чи их тайван байсан юм аа инээгээд" гээд тэмцээний дараа хэлж байсан.
-Барилдааны эхнээс л 1:50 секунд хүртэл Ичог шилдсэн, толгойг нь уургалсан, сугадах зэргээр идэвхтэй байсаар торгуулийн оноог салгаж чадсан?
-Барилдааны эхнээс л илүүрхэх юм шиг санагдаад шууд л явж барилдсан. Ичо оноо алдахаар шатдаг гэдгийг мэдэж байсан. Багш ч хэлж гарсан. Тийм болохоор эхний оноо үнэхээр чухал.
Ядаж оноо авах юмсан гэж бодсон болохоор нэг оноондоо их урамшсан. Гэтэл Японы дасгалжуулагч буруу газраа челленж шидсэн нь бүр аз болж гурав болоод. Цагийн төгсгөлд Ичог дутуу суухад нь дагаж цээжээ эргүүлээд хоёр оноо салгаж чадсан. 5:0 болж эхний үе ч дууссан.
-Хоёрдугаар үед бүр ч илүү зоригтой барилдаад эхэлсэн?
-Цогоо багш “Чиний барилдаан яг болж байна. Одоо цаадах чинь бүр эвгүйтнэ. Бүр шатна. Шатангуут нь яг эхний үе шигээ л барилдаарай. Хамгийн гол нь тайван байгаарай” гэсэн. Цогоо багшийн нэг онцлог байдаг. Буланд суучихаад л араас их тайвшруулна. Барилдаж байхад олон зүйл хэлж сандаргаад байдаггүй, тайван бай гээд л дарж өгдөг. Багаасаа хамт байгаад сурчихсан болохоор хоёр багштайгаа тэмцээнд явахаар их нөмөр нөөлөгтэй тайван итгэлтэй барилддаг. 5:0 болчихсон болохоор урам зориг оролгүй яахав.
-Оноо 9:0 болоход аваргыг ялах нь гээд догдолж эхэлсэн үү. Эсвэл оноо алдахгүйгээр дутуу гаргах талаар бодов уу?
-Мэдээж 10:0 болгох юмсан гэж бодсон. Өөрөө довтлоё гэтэл Ичо өрсөөд илүү довтолж эхэлсэн. Тайван барилдахгүй оноо авах гэж яарч зоо руу явж байгаад хөлөө алдаж оноо алдах дөхсөн. Сүүлийн оноог алдчихлаа даа 9:1 болчихлоо гээд босоход шүүгч надад заасан. Япончууд заргалдах байхдаа гэтэл яалт ч үгүй оноо байсан юм билээ. Тэгээд л өөрийн эрхгүй баярласан.
-Барилдаанаас харахад Ичог бярдаад байх шиг санагдсан. Биеийн хөгжлийн хувьд ч илүү харагдсан. Шигшээ барилдаанд Ичо ядарсан байсан гэж хүмүүс яриад байгаа?
-Намайг багш нар цээж, гарандаа бяртай л гээд байдаг ч өөрөө тэгтлээ мэдэрч байгаагүй. Гэтэл Ичотой барилдахдаа үүнийгээ мэдэрсэн. Бярдаад байгаа юм шиг санагдсан. Анх бариад авахад л илүү гарч болох нь гэж мэдрэнгүүт өөртэй итгэлтэй болчихсон.
-Танхимд цугласан олон амьсгаа даран та хоёрын барилдааныг шимтэн үзсэн. Барилдаан дууссаны дараа л манайхан хашгиралдаад үзэгчид алга ташиж эхэлсэн?
-Тэгсэн. Үзэгчид чимээгүй байсан болохоор хоёр багшийн яриа сонсогдоод амар байсан. Манайхан баярлаад орилолдоод л байсан. Дэвжээнээс буухад хүн болгон сонирхож хараад байсан. Багшдаа үнсүүлэхээр гүйгээд очтол “Ийм мундаг аваргыг арав нольдож болдоггүй байхгүй юу” гээд л инээлгэсэн. Манай хоёр багш охидуудаа их эрхлүүлдэг. Би ерөөсөө Япон бөх хожиж үзээгүй. Дандаа хожигддог. Оноо авч болоод байдаг мөртлөө цагийн төгсгөлд ялагдчихаад байдаг. Анхны хожсон Япон бөх Каори Ичо болж байх шиг байна бараг.
-Каори Ичог олимпийн өмнө хожиж хөзрөө дэлгэчихлээ гэж хүн байна. Гэхдээ П.Орхонд олимпийн эрх авах цаашлаад Бразил явах хүртэл бас олон даваа бий шүү дээ?
-Тийм ээ. Мандах ах /Мандахнаран гавьяат/ амжилт гаргах амархан, давтах нь хэцүү гэж үргэлж бидэнд хэлдэг. Мандах ах Лхамгармаа /найз залуу нь/ бид хоёрт маш их зааж зөвлөдөг. Би эхлээд олимпийн эрхээ авах ёстой. 58кг хамгийн өрсөлдөөнтэй жин. Хоёр гавьяаттай, дэлхийн аварга, залуучуудын дэлхийн аварга, дэлхийн хошой медальтнууд манай жинд бий. “Алдар” спорт хорооны хүчний бэлтгэлийн багш Төрөө “Өрсөлдөөнтэй жинд байгаа хүн амжилт гаргадаг юм шүү. Чи 58 кг-д орно шүү” гэж намаржингаа л намайг шахсан.
Батбаяр багш шигшээгийн хурлаар 2016 оны УАШТ, Иван Яригыны тэмцээнийг харж байж олимпийн эрх олгох тэмцээнд явах хүнээ сонгоно гэж хэлсэн. УАШТ түрүүлж 50 хувиа биелүүлсэн бол Иван Яригынд түрүүлснээр 100 хувь болгож баталгаажуулсан байх. Олимпийн эрх авлаа ч өрсөлдөөнтэй жин учраас эцсийн мөчид хэн явах нь тодорхой болох биз. Бэлтгэл сургуулилт бүх хүч чадлаа л дайчилна даа.
-Каори Ичотой хамтарсан бэлтгэлийн үеэр барилдаж байсан гэсэн. Тэр нь хэзээ вэ?
-2013 онд Япон улсад хамтарсан бэлтгэл хийсэн. Тэр үед би 55кг-д барилддаг байсан. Баагий эгч /С.Батцэцэг гавьяат/ очоод хийх үү гэхээр Каори Ичо үгүй гэдэг байсан. Би Саори Ёшидатай нэг жин болохоор бэлтгэл дээр хэд, хэд барилдахад би оноо авч болоод байсан. Надад Саори Ёшидагаас илүү Каори Ичогийн барилдаан гоё санагдаад байдаг юм. Тэгэхээр нь би очоод бэлтгэл хийх үү гэхээр тэгье гэдэг байсан. Хөлийг хэд, хэд авч үзээд. Каори Ичо надад өөрөө мэх заасан шүү дээ. Каори Ичогийн крест их эвгүй учраас бас заалгаж авсан юм.
Шатар, тэшүүр эцсийн сонголт чөлөөт бөх
П.Орхон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн. I ангид ороод шатрын дугуйланд явж оюуны спортоор гараагаа эхэлжээ. IV ангид хотод шилжиж ирээд 111 дүгээр сургуульд ороход биеийн тамирын багш нь тэшүүрийн спортын хүн байсан учир өвлийн спортоор хичээллэжээ. Тэшүүрийн спортоор зургаа, долоон сар хичээллэсэн ч тэгтлээ сонирхлыг татаагүй байна.
“Цайз”-д гэр нь нүүж очсоноор олимп, дэлхийн аваргууд төрөн гарсан 79 дүгээр сургуульд шилжин орсон. Олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт, дэлхийн аварга С.Цэрэнчимэд нарын шилдгүүдийн сургууль. Нагац ах нь хоёр хүүхдийнхээ хамт “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Хосбаярт аваачиж өгснөөр чөлөөт бөхөөр хичээллэж эхэлжээ. Нагац ах самбо, жүдогоор хичээллэж байгаад амьдралаа авч явахын тулд спортоо орхижээ.
Энэ талаараа “Манай ах, нагац ахын хоёр хүүхэд тэр үед чөлөөт бөхөөр барилддаг, медаль хүртээд л байсан. Төрсөн ах минь 2006 онд Лу.Энхбаяр багшийн нэрэмжит тэмцээнээр хөлөө хугалаад спортоо орхисон болохоор чөлөөт бөх надад ойрхон байлаа. Нэгдүгээр ангид байхад ангийн багш Солонгоо бөхөөр барилдаарай, чи бяртай шүү гээд захидаг байсан. Намайг ийм амжилтад хүрэхэд их баярласан даа багш минь. Манай ээж бөхөд их дуртай. Эгчийг минь бяртай барилдуулна гээд жүдогийн секцэнд оруулсан чинь долоо хоног яваад сонирхохгүй орхисон. Намайг барилдана гэхэд дэмжсэн" гэв.
Шавь нараа алагчилж үзээгүй “Алдар”-ын ах дүүс
Багш нарынхаа талаар ярихдаа П.Орхон нүд нь сэргээд л явчихна. Ц.Хосбаяр багшид анх 14 настай байхдаа шавь болж очсон. Эмэгтэй хүүхэд очихоор баярладаг байсан Хосоо багш жинг нь үзээд “За бэлтгэлдээ ор” гэжээ. Хоёр багш минь бид нарыг хүүхэд шигээ л эрхлүүлнэ. Халаасанд байгаа мөнгөөрөө шавь нартаа хоол авч өгснийхөө дараа Цогоо багш “Өө хүүхдэдээ орой чихэр авч орох мөнгөгүй болчихлоо” гээд л амаа барина.
Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр багшийн онцлог гэвэл өглөөнөөс орой хүртэл хэдэн зуун хүүхэдтэй ажилладаг. Тэр олон хүүхдийг нэгийг нь ч илүү, дутуу үздэггүй. Чадах бүхнээ бүгдэд нь заадаг. Тэр дундаас өөрийгөө дайчилж чадсан нь хурдан гарч ирдэг байх. Мэдээж тэр олон хүүхдийн дунд амжилт нь ахихгүй хүүхэд гарч ирнэ. Хамгийн гоё нь хоёр багш минь хэзээ ч муу яваа шавь нарыгаа орхидоггүй. Тийм ч болохоор барилдаад амжилт гаргаагүй ч шавь нар амьдрал дээр дандаа сайн сайхан зөв явдаг.
Ц.Цогтбаяр багшийгаа мөнгөний хулгайд сэрдэгдэхэд сэтгэл нь ихэд тавгүйтсэн тухайгаа ярив. “Тухайн үед би Оросын тэмцээнд түрүүлээд 10 мянган ам.доллар авсан юм. Багшийн талаар янз бүрийн мэдээлэл гарангуут нь утасдаад “Багшаа таныг хардаад байгаа хүмүүст өчнөөн мянган долларын шагнал хүртэх олон шавь байгаа шүү гэж хэлээрэй" гэж захисан гэв.
Найзууд дэвжээнд өрсөлдөгчид болов
Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд, П.Орхон хоёр арван жилийн нэг ангийг төгссөн. 2008 оноос хойш “Алдар” спорт хороонд чөлөөт бөхөөр хүсэл мөрөөдлөө нэгтгэснээр үй зайгүй найзууд болжээ. Олимпийн жил эхлэхтэй зэрэгцэн С.Цэрэнчимэд 60кг-аас жин хасч, П.Орхон жин өгсч 58кг-д өрсөлдөх болсноор найзууд дэвжээнд өрсөлдөгчид болсон.
“Манай нагац ахын охин Цолмонгийн өмсгөл, просункийг Чимэдээ бид хоёр олон жил ээлжилж гуйж өмссөн. 2013 оноос л Чимэдээ бид хоёр өөрийн гэсэн өмсгөлтэй болсон” гэв. 2012 оны залуучуудын ДАШТ-д С.Цэрэнчимэд, П.Орхон хоёр хамтдаа явсан ч медальд хүрээгүй. Медалиас мултарсан орой нь Ц.Цогтбаяр багш П.Орхонг сургуулиасаа жилийн чөлөө авчих. Та хоёрыг багш нь нэг сайн бэлдье гэжээ. ШУТИС-ийн КТMС-ын нийгмийн ажилтны ангид суралцдаг тэрээр чөлөө авч нэг жилийг зөвхөн бэлтгэлдээ зориулжээ.
Жилийн дараа хөдөлмөрөө үнэлүүлж С.Цэрэнчимэд залуучуудын дэлхийн аварга болж П.Орхон хүрэл медаль хүртсэн түүхтэй. 2016 оны УАШТ-ий эхний тойрогт П.Орхон, С.Цэрэнчимэд нар эхний тойрогтоо учраа таарсан. Чимэдээгийн хувьд техник ур чадвар бусдаас илүү учраас хамгийн хүнд барилдаан байсан. Жингийнхээ шилдгүүдээс С.Бямбасүрэн, Т.Мөнхтуяа эгчийг ялж үзээгүй учраас бүр илүү бэлтгэлээ хийнэ гэв.
Иван Ярыгиний тэмцээний алтан медаль шигшээгийн босго давуулав
П.Орхоны хувьд залуучуудын шигшээ багт харьяалагддаг байсан. Ц.Хосбаяр багш нь “Гурван жил насанд хүрэгчдийн шигшээ багт оруулах гээд хөөцөлдөөд бараагүй. Тархи толгойны өвчтэй гээд аваагүй” талаар ярилцлага өгсөн.
Энэ талаар асуухад “2015 оны ААШТ-ээр Хятадын тамирчинд ялагдсан. Үдээс хойш нь тэмцээн лүү явж байгаад автобусанд гэнэтхэн ухаан алдаад уначихсан. Батбаяр багш эмнэлэгт хүргэсэн байсан. Ирээд Насанбат багшид үзүүлсэн чинь ядаргааных гэсэн. “Mongolian open”-түрүүлэхдээ мөрөө жаахан гэмтээчихсэн. Тэрийгээ эмчлүүлэхгүй шууд эрчимжүүлсэн бэлтгэлд ороод Азийн аварга явсан болохоор ядарсан юм шиг байна лээ. Тэрнээс болсон уу нэг ийм яриа гарчихсан юм. Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд түрүүлсэн түүнийг ирэнгүүт шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр багш хөөцөлдөж шигшээ багт оруулсан" гээд ихэд баяртай байлаа.
Зургийн эх сурвалж: https://unitedworldwrestling.org/