Орон нутаг дахь банкны актив, пассивын үзүүлэлтээр Орхон аймаг тэргүүлж байна. Банкуудын нийлбэр дүнгээр Орхон аймагт 229.3 тэрбум төгрөгийн актив, 215.1 тэрбум төгрөгийн пассив бүртгэгджээ.
Нийт орон нутгийн хэмжээнд банкууд дахь активын хэмжээ 2.7 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Хамгийн их зээл олгогдсон аймгуудад Орхон, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Өвөрхангай аймгууд багтаж байгаа аж. 2015 оны эцсийн байдлаар Орхон аймагт 205.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байнаа бол Говьсүмбэр аймагт хамгийн бага хэмжээний зээл олгогджээ.
Хадгаламжийн хэмжээгээр ч мөн Орхон аймаг тэргүүллээ. Тухайлбал нийт 138.4 тэрбум төгрөгийн хадгаламж банкуудад байршсан байна. Зөвхөн Дархан-Уул, Орхон аймаг дахь нийт хадгаламж 100 тэрбум төгрөгөөс давсан бол бусад аймгуудаас хамгийн ихдээ Өмнөговь аймагт 74.9 тэрбум төгрөгийн хадгаламжийг арилжааны банкуудад татан төвлөрүүлсэн байна.
Үүнээс гадна орон нутгийн хэмжээнд нийт 1.1 их наяд төгрөгийн хадгаламжийг арилжааны банкууд татан төвлөрүүлжээ. Энэ нь нийт хадгаламжийн долооны нэг орчим хувьтай тэнцэж байгаа үзүүлэлт юм. Хадгаламж эзэмшигчдийн тоог харвал 1.4 сая хүн орон нутагт хадгаламжийн данстай байна.
Үүнээс Орхон аймагт 104 мянган хүн хадгаламж эзэмшиж байгаа ажээ. Банкны системийн хэмжээнд орон нутагт 644 мянган зээлдэгчид 2.5 их наяд төгрөгийн зээл олгосон байна.