Шороон үхэр нь: Амаа ангайн, сүүлээ зүүн тийш шарвасан, толгой нь улаан; омруу нь шар, ходоод нь улаан, эвэр, сүүл, чих нь улаан; дөрвөн шийр нь шар, цагаан биетэй үхэр.
Үхэр хариулаач нь шар нүүртэй, ногоон дээлтэй, цагаан бүстэй, хоёр гутлаа барьсан, үсээ овоолон боосон, унгасан шилбүүртэй хүүхэд үхрийнхээ өмнө яаран гүйж явах юм.
Үхрийн зүсэнд улаан өнгө их бол гантай бөгөөд догшин мөндөр буун, халуун өвчин гарна.
Толгой нь улаан тул их хүмүүний балгадад муу. Хавар болон улирлуудын эхээр хургүй. Эвэр, сүүл, чих нь улаан тул гантай. Омруу шар бол хаврын адаг, зуны эхээр ногоо сайтай. Биеийн зүс цагаан тул жилийн дундуур мөндөртэй.
Дөрвөн шийр нь шар тул жилийн сүүлээр өвстэй байна.
Үхэр хариулаач хүүхэд тул нялхас буюу ард иргэдэд амгалантай, өвгөд буюу өндөр суудалтнаа ширүүн, залуус буюу дунд зэрэг дэвийнхэнд маш ширүүн болой. Унгасан шилбүүртэй тул ард зон амгалантай, хаад түшмэд өөр зуураа хямралдана. Үсээ овоолон боосон тул ард олноо дээд амгалантай.
Энэ жилийн хувьд наран Загас, Хонь, Хамтатгах, Жинлүүр, Хумхын ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн. Үхэр, Мэлхий, Арслан, Охин, Хилэнц, Нум ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул ажил үйлдээ анхааралтай байж, элдэв өвчнөөс болгоомжлууштай. Харин Матарын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул сэргэмжтэй байгууштай.
Дашрамдуулахад, Урьд Монголын хүрээ хийдүүд тухайн жилийн “Шороон үхэр”-ийг монгол зургийн аргаар уламжлалт зургийн тигтэй уран зураачаар зуруулж, гол сүмийнхээ үүдэнд хадаж, тахил өргөл өргөх уламжлалтай байсан гэдэг. Бас хийд орны ахлаач лам нар, хошуу ноёд, сурвалжит хүмүүс “Шороон үхэр”-ийн зургийг гэр өргөөндөө залан тахьдаг уламжлал ч байсан гэдэг. Тийнхүү тахихын учир нь жилийн засал болдог хэмээн үздэгтэй холбоотой ажээ.
Зурхайч Л.Тэрбиш