Өнгөрсөн оны технологийн салбарын хамгийн том сэдвүүдийн нэг нь яах аргагүй олон төрлөөр ашиглаж болох USB-C залгуур болон оролт байв. Хоёр талаараа холбогддог, цахилгаан үүсгүүр болон их хэмжээний мэдээлэл нэгэн зэрэг дамжуулах чадвартай энэ залгуур үнэхээр дэвшилтэт технологи.
Үүний ачаар бид тун удахгүй цахилгаан эрчим хүч ашигладаг бүх л зүйлийг ганцхан залгуураар холбодог болно. Тийм ч учраас Apple, Google зэрэг томоохон компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээ энэ залгуурыг дэмжих оролттой үйлдвэрлэх болжээ.
Хэрэглэгчид хямд үнэтэй, найдваргүй залгуур худалдан авахгүй байх
Гэвч нэг асуудал гарав. Тэр нь хямд үнэтэй USB-C залгуур утас, компьютер эвдлэх болсонтой холбоотой. Хэрвээ хэрэглэгч буруу залгуур худалдаж авбал өөрийн компьютероо хормын дотор шатааж орхино.
Google-ийн инженер Бенсон Люнг өөрийнхөө Chromebook Pixel-ийг хямд үнэтэй USB-C залгуураар шатаасан тухайгаа олон нийтэд мэдэгджээ. Ердөө залгахын төдийд компьютер нь шатаж, ашиглах аргагүй болсон байна.
Өөр нэгэн хэрэглэгч Nexus 6P утсаа мөн л хямд үнэтэй, найдваргүй USB-C залгуур ашиглаж байгаад шатаачихсан аж. Үүний гол шалтгаан нь USB залгуурыг залгахад эхлээд эрчим хүч цуглуулж эхэлдэгтэй холбоотой.
Ингээд дөнгөж худалдаанд гараад удаагүй байгаа USB-С залгуурыг дуурайлган бүтээгчид стандарт хангасан бүтээгдэхүүн хийж чадахгүй байгаа учраас асуудал үүсэж байна.
Тэгэхээр одоо хэрэглэгчид болон үйлдвэрлэгч, борлуулагч гэсэн хоёр талын аль алиных нь оролцоо тун чухал гэдгийг ойлгуулах шаардлагатай. Хэрэглэгчид хямд үнэтэй, найдваргүй залгуур худалдан авахгүй байх. Үйлдвэрлэгчид болон борлуулагчид стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг зах зээлээс гаргах тал дээр хамтран ажиллах шаардлагатай.
Үгүй бол дэвшилтэт технологи ашиглах гээд “Орос Рулет” тоглох хүмүүсийн тоо энэ хэвээрээ яагаад ч буурахгүй.