Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл энэ сарын 2-нд хуралдан, Ардчилсан намд ИЗНН, МҮАН-ыг нэгтгэх асуудлыг хэлэлцсэн юм. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд “ИЗНН болон МҮАН-д нэгдэх саналаа хүргүүлэх хэрэгтэй” гэдэг саналыг гаргасан. Энэ дагуу Ардчилсан намын дарга З.Энхболд ИЗНН-ын дарга С.Оюун, МҮАН-ын төлөөлөл Н.Батцэрэг нартай уулзаж, нэгдэх саналыг албан ёсоор гардуулсан.
Энэ саналд ИЗНН зөвшөөрсөн хариу өгчээ. Хоёр намын удирдлага өнөөдөр морин цагт Төрийн ордонд гарын үсэг зуран, нэгдэж буйгаа албан ёсоор зарлан, ИЗНН АН-тай нэгдэх ажлаа эхлүүлж, санамж бичиг байгууллаа. Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу нам өөр намд нэгдэх бол гишүүдийн хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр Их хурлаараа шийдвэрлэдэг. Энэ дагуу өнөөдрөөс хэлэлцүүлэг эхэлж байгаа аж.
ИЗНН болон МҮАН-ыг намдаа нэгтгэх, АН-ын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал даргалан, А.Гансүх нарийн бичгийн даргаар ажилласан. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан байна. Ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нар ажилласан бол ИЗНН-аас гарсан ажлын хэсгийг намын дарга С.Оюун ахалж, Р.Булгамаа нарийн бичгийн даргаар нь ажиллажээ.
Ажлын хэсэгт намын дарга Ц.Ганхуяг, ЕНБД Б.Хүдэр-Ян, дэд дарга М.Хүрэлсүх, М.Энхтайван болон Ч.Базар нар багтсан юм.
Ардчилсан намын дарга З.Энхболдын ИЗНН, МҮАН-д хүргүүлсэн саналд “Монгол Улсад ардчилсан, хүмүүнлэг, иргэний нийгмийг байгуулах үйл хэрэгт ИЗНН чухал үүрэг гүйцэтгэж, бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна. Ардчилсан үзэл баримтлал бүхий улс төрийн нам гэж Ардчилсан нам үнэлж, дүгнэдэг. ИЗНН нь Монгол Улсын Их Хурлын сонгуульд амжилттай оролцож, тус намын гишүүд Улсын Их Хурал болон Засгийн газарт хамтран ажиллаж ирлээ.
Ялангуяа 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд Ардчилсан намтай хамтран Засгийн газар байгуулж, улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх чухал шийдвэрүүдийг хамтран гаргаж, бүтээн байгуулалтын чухал төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна" гэдгийг дурдсан юм.