Саудын Араб Сири дэх "Исламын улс" алан хядах бүлэглэлийн эсрэг хуурай замын цэргийн ажиллагаа явуулахад бэлэн байгаа аж.
"Исламын улс" бүлэглэлийн эсрэг АНУ-аар ахлуулсан олон улсын эвслийн бүрэлдэхүүнтэй хамтран Сирид хуурай замын цэргийн ажиллагаа явуулахад бэлэн" хэмээн Саудын Арабын Батлан хамгаалахын сайдын зөвлөх, генерал Ахмед Асири хэлсэн юм.
Сирийн мөргөлдөөнийг шийдвэрлэхээр энэ сарын 2-4-ний хооронд Швейцарын Женев хотод АНУ, ОХУ, Европын холбооны төлөөлөгчид хэлэлцээ хийсэн юм. Талууд ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй бөгөөд улмаар хэлэлцээг энэ сарын 25 хүртэл түр зогсоосон.
Эх сурвалж: ИТАР ТАСС