Ажлаа тараад харихаар яаран алхах хүн хаа нэгтээ харагдах хэдий ч гудамж, талбайд хүний хөл татарсан үе. Харин нэг газрын хаалга зогсоо зайгүй хяхтнан, хүйтэн салхи орж ирнэ. Орж ирэх хүн бүр тусламж хүсч, аврал эрдэг энэ газар бол улсдаа ганц Гэмтэл согог судлалын үндэсний төв.
Сар шинийн өмнөх өдрүүдэд энэ төвийн ачаалал жилдээ хамгийн бага байдаг ч 22.00 цаг хэдийнэ өнгөрсөн байхад энд ирэх хүмүүсийн хөл тасрахгүй байв.
22.40 минут. Баянзүрх дүүргийн эргүүлийн цагдаагаас зугатаж яваад хальтирч унасан 50 орчим насны эрэгтэйг 103-ын эмч нар авчирлаа. Биеэ ч хөдөлгөж чадахгүй ёолон байгаа түүнийг Яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч, сувилагч нар хүлээн авав. Биеийн байдал нь ямар байгаа болон нэр, нас зэрэг шаардлагатай тэмдэглэлийг хөтлөөд үзлэг хийхээр болов.
Энэ үед нялх хүүхдийн уйлах чимээ хонгилоор нэг сонсогдон, хүүхдээ тэвэрсэн эцэг, эх хоёр яаран гүйсээр ирлээ. Арван сартай охин зуухан дээр дарж унаснаас гар нь түлэгджээ. Бүртгэл хийх хооронд охин ч тасралтгүй уйлсаар. Ээж нь тайвшруулахыг хичээн хөхүүлэх гэвч, бүхнийг умартуулдаг эхийнхээ сүүнд ч ойртож үл чадан өвдөлтөндөө уйлна. Сувилагч охинд өвчин намдаах лаа хийснээр удалгүй тайвширч, уйлахаа болилоо. Яаралтай тусламжийн тасгийн эмч А.Амгаасэд охинд үзлэг хийн өнгөц түлэгдэлт байсан учраас тосон боолт хийж, зөвлөгөө өгөөд явуулсан юм.
Төд удалгүй ухаангүй олдсон гэх 40 орчим насны эмэгтэйг гэрийнхэн нь авчирлаа. Гэрийнхэн нь авчирсан учраас гаднаас хэдэн талаас нь өргөсөөр орж ирэв. Өвчтөнг үзлэгийн өрөөнд оруулан үзлэг хийсний дараа зургийг нь авахаар авч явлаа.
Мориноос унаснаас биеэ хөдөлгөж чадахгүй болсон 60 орчим насны эрэгтэй мөн л тусламж эрсээр орж ирсэн юм. Өвчтөнг бүртгэж, үзлэгт оруулаад удаагүй байтал хальтирч унаад хөлөө хугалсан хүн догонцсоор ирэв. Түүний араас сүүж нь хугарсан гэх оноштой өвчтөнг 103-ынхан дамнасаар орж ирсэн ч үзлэгийн өрөөнөөс гарч зураг авахуулахад хүндрэл учрав. Учир нь өвчтөн зөөх зориулалт бүхий каталка /өвчтөнг зөөдөг түрдэг ор/ дууссан байлаа.
Тиймээс эмч, сувилагч нар нийлэн өргөсөөр зургийн өрөө орж, шаардлагатай зургийг авсан юм. Ингээд мөн л тэндээс өргөсөөр амирлахуйн өрөө буюу өвчтөний биеийн байдлыг сайтар шинжлэх өрөөнд оруулав.
Эрэгтэйн араас хоёр давхраас унасан эмэгтэй, амиа хорлохыг завдсан, зодуулсан залуус гээд өвчтөнүүдийн цуваа тасрахгүй. Харин тэдэнд тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд нэмэр болох каталка нь хүрэлцэхгүй.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт хамгийн хэрэгцээтэй зүйлийн нэг нь каталка байдаг аж. Энгийн эмнэлгээс онцлогтой нь энд урьдчилан сэргийлэх, эмчилгээ оношлогоог биш яаралтай тусламжийг үзүүлдэг. Хөл гараас эхлээд ууц нуруу, сүүжээ хугалсан, осолд орсон, хүнд зодуулсан, ухаан алдсан, амиа хорлохыг завдсан, өндрөөс унасан гээд биеийн нэг хэсгээс эхлэн бүтнээр нь хөдөлгөж чадахгүй хүмүүс аврал эрсээр ханддаг газар бол энэ. Тиймээс тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлэхийн тулд, үзлэг оношлогоо, зураг авах гээд нааш цааш зөөх ажилд туслагч нь каталка юм байна.
“Манайх үндэсний төв гэдэг утгаараа тархи толгойны гэмтэл, мөчдийн хугарал гээд бүх төрлийн гэмтлийг авдаг. Тиймээс каталка бол зайлшгүй хэрэгтэй. Каталкагүйгээр гэмтлийн эмнэлгийг ажил явагдана гэж хэлэхэд төвөгтэй. Дээр нь хүрэлцээтэй байх хэрэгтэй байна. Өвчтөн зовиургүй байх ёстой. Үүний тулд хэвтээ байрлалд каталкаар нааш цааш үйлчилгээ авах шаардлагатай байдаг юм. Хөлний доод мөчдийн гэмтэл авсан тохиолдолд каталкаар зөөх хэрэгтэй байхад хүрэлцээгүйн улмаас шагайнаас доош гэмтлийг бол авахгүй байна. Дунд чөмөг, аарцагны хугарал, тархины гэмтэл гэх мэтэд л каталкийг ашиглаж байна. Байгаадаа л тааруулж байна гэсэн үг. Өвчтөн зовуурь багатай байхад, эмч сувилагч нар ажлаа хийхэд хүндрэл учруулахгүйн тулд каталканы хүрэлцээ хангалттай байх хэрэгтэй.
Солонгост сургуулийн дэргэдэх хувийн эмнэлэг гэхэд харьцангуй гайгүй өвчтөнүүдээ тэргэнцрээр, хүндэвтэр болон хүнд өвчтөнүүдээ каталкаар зөөдөг. Манайх шиг дүүжлэгдэж, үүрч, нааш цааш явна гэсэн ойлголт байхгүй. Гэмтсэн цагаас нь л хэвтүүлээд тэр чигээр нь бүх үйлчилгээг үзүүлдэг. Манайх бол хөлний хугарлын үед зураг авахуулаад ир гэхээр өөр арга байхгүй учраас догонцоод л гүйчихэж байгаа юм” хэмээн ЯТТТ-ийн их эмч Ш.Баасансүрэн тайлбарлав.
Гэвч улсдаа ганц тус эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт энэ төхөөрөмж зургаа байдгаас гурав нь жагсаалтаас гарч одоо ердөө гурав үлдээд байгаа аж.

Хуучны төмөр каталкийг гагнаж, дугуйг нь сольж хэрэглэж байсан ч одоо гагнаас хийж болохоор байсан бол сүүлд ирсэн каталка нь никель учраас гагнуур хийх боломжгүй.
Үлдсэн гурав нь ч дугуй нь гажсан, хэд хэдэн удаа гагнасан, хуучирч муудсан гээд хэзээ мөдгүй эвдэрч, хэрэглэгдэхээ болиход бэлэн болжээ.

Ачаалал хамгийн бага энэ өдөр л гэхэд дараалсан дөрвөн өвчтөн ирэхэд сүүлийн өвчтөн тусламж авахад хүндрэл учирсан.
Жагсаалтаас гарсан гурван каталкийг олон удаа гагнаж янзалсан ч дахин хэрэглэх боломжгүй болсон тул байгаа хэдээрээ аргалахаас өөр аргагүйг эмч, сувилагч нар учирлаж байв.
Харин ачаалал ихэссэн үед каталканы хүрэлцээгүйгээс аргаа барсан зарим нэг нь эмч нар руу дайрч, омогдох нь энүүхэнд бөгөөд өвчтөний ар гэрийнхэн каталканаас болж муудалцаж чи, би дээрээ тулах нь ч бий.
Энэ талаар тус төвийн сувилагч Т.Энхтуяа хэлэхдээ,
-Гэмтэл авсан хүмүүс аль болох хөдөлгөөнгүй байх ёстой. Гэтэл зөөх төхөөрөмж байхгүй учраас үсрээд, догонцоод ороод ирдэг. Хүлээн авахын хаалгаар орж ирсэн цагаас түрдэг тэрэг, каталкаар оруулж ирж үзлэг, шинжилгээг хийх хэрэгтэй байдаг. Ганц өрөөнд ороод асуудал шийдэгдэхгүй. Гипс тавиулах, рентгэн зураг оруулах, эмчийн өрөө, лифтээр ЭХО-д харуулах гээд олон дахин явдаг. Үүнээс болоод хүмүүс их бухимдана. Ар гэрийнхэн нь байвал үүрч, дүүрээд явна, байхгүй бол эмч сувилагч нар л зөөнө шүү дээ. Каталкан дээр дугаарлаад нэгнээсээ өрсөж авах гэж хэрэлдэнэ. Өвчтэй, зовлонтой хүмүүс түрүүлж л үзүүлэхийг бодно шүү дээ” гэлээ.
Энэ тасгаар хязгаарлагдахгүй эмнэлгийн хэмжээнд хэрэгцээтэй зүйл нь каталка байдаг аж. Хүүхдийн тасгийн эмч, сувилагч нар хүүхдүүдээ өргөхийг нь өргөж, үүрэхийг нь үүрээд хагалгааны өрөө, шинжилгээний өрөө, боолтны өрөө, рентген гээд давхар хэсч явах шаардлага гардаг байна. Бага насны хүүхдүүдийг зөрүүлж хэвтүүлээд зөөх тохиолдолд байдаг аж.
Каталка хаана үйлдвэрлэсэн, чанар, хүчин чадлаасаа шалтгаалаад 250 мянгаас 1.8 сая төгрөгийн үнэтэй. Эмнэлгийн хэмжээнд нийт 36 байгаагийн ихэнх нь хандив тусламжаар иржээ. Хамгийн сүүлд 2014 онд арван ширхгийг Эрүүл мэнд, спортын яамны хөрөнгө оруулалтаар тус эмнэлэгт өгсөн байна.
Өдөртөө тус тасагт 200-300 хүн ханддаг. Үүнээс тал орчим хувьд нь каталка хэрэг болдог.
Дор хаяж арван каталкатай болчихвол өвчтөнүүд хэл амгүй эмчилгээ, үйлчилгээгээ авч, эмч нарын ч ажлын дарамт буурна гэдгийг Яаралтай түргэн тусламжийн тасгийн бага эмч Н.Адарсүрэн хэлж байсан юм.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар
- 2013 онд 56643,
- 2014 онд 67548,
- 2015 онд 84423 хүн үйлчлүүлжээ. Өөрөөр хэлбэл энэ тасгийн ачаалал жилээс жилд нэмэгдсээр байгааг тоо баримт харуулж байгаа юм.
Харамсалтай нь улсын хэмжээнд байгаа ганц эмнэлэг ачаалал ихтэй, тоног төхөөрөмж хүрэлцээгүй. Байгаа хэд нь ч хэзээ мөдгүй “нүд анихад” бэлэн байгааг салбар яам анхааралдаа авах шаардлагатай байна.