Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг өнөөдөр Улсын их хурлын нэгдсэн чуулганаар баталлаа.
Дээрх хуулиудыг баталснаар
- Монгол улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хангах үндэсний тогтолцоо бий болно.
- Аливаа хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэрхэн хамгаалах вэ, мөн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах вэ зэрэг харилцааг зохицуулна,
- Монгол улсад хүүхдийн эрх, хамгааллын талаар эрх зүйн цоо шинэ орчин бий болж байна хэмээн хууль санаачлагчид онцолжээ.
Хүүхдийн эрх зөрчигдөх үед түүний эрхийг хэрхэн сэргээх вэ, учруулсан хохирлыг нь хэрхэн барагдуулах вэ зэрэг асуудал Эрүүгийн болон бусад хуулиар зохицуулагдаж байдаг ч хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, ялангуяа сэтгэлзүйд учирсан хохирлыг арилгах, тухайн хүүхдийн сэтгэлзүйг хэвийн байдалд оруулахад процессын хууль зайлшгүй хэрэгтэй байна гэж хууль санаачлагчид үзжээ.
Хүүхдийн эрхийн талаар тунхагласан суурь хуулийн зэрэгцээ процессын хуультай болсноор цаашид Монгол Улсад хүүхдийн эрхийг дээдлэх талаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц болно.