Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдрийн /2016.02.05 баасан гараг/ үдээс хойших, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцон, УИХ-ын гишүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
МАН-ын бүлгээс бүх төрлийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр ажиллах шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Харин Засгийн газар, Монголбанк хэрэглээний зээлийг дэмжвэл эдийн засаг улам муудахын зэрэгцээ буруу жишиг тогтоно. Мөн эдийн засгийн макро үзүүлэлтүүдэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзсэн юм.
Гэхдээ үйлдвэрлэл, экспортыг дэмжсэн, ажлын байр шинээр бий болгох, импорт орлосон салбаруудыг хөгжүүлэх нь зөв гэж шийдвэрлэсэн. Иймд өнгөрсөн өдрүүдэд Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайдад өгсөн, Ерөнхий сайдын даалгаварын дагуу малчдын 30 хувийн өндөр хүүтэй зээлийг малчны үйлдвэрлэлийн зээл болгож, үзэл санаа, үйл ажиллагааг нь өөрчлөх ажлууд хийж байгаа юм байна.