Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөлт (шахалт, таталт, суулт)-ийн улсын аварга шалгаруулах тэмцээн МҮЭСТО-ны “Тэмүүжин” спортын зааланд боллоо.
10 дахь удаагийн тэмцээнийг Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд тэрээр тэмцээний нээлтийн үеэр ирж, баг тамирчиддаа урам зориг хайрласан юм.
Тэмцээнд 33 багийн нийт 270 гаруй тамирчин өрсөлдсөний 30 орчим хувь нь өсвөр үеийнхэн байлаа.

Энэ нь тус спортод залуу үеийнхэн хүч түрэн гарч буйг харуулж байна. Энэ үеэр насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, “Стронг” клубын тамирчин ОУХМ Б.Чимэдцэрэн 334 кг-ыг шахаж дэлхийн дээд амжилтыг шинэчлэсэн юм.
Мөн -120 кг-д газраас таталтын төрөлд Т.Саяпола 320 кг-ыг татаж улсын дээд амжилт, -83 кг-д М.Галсайхан 318 кг-ыг татаж Ази тивийн дээд амжилтыг эвдлээ.
Үүгээр зогсохгүй +120 кг-д Б.Алтангэрэл шахалтын төрөлд 350 кг, суултын төрөлд 420 кг-ыг дааж улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Тэмцээний насанд хүрэгч, залуучуудын багийн дүнг “Стронг” клуб тэргүүлж, Орхон аймаг, “Хорхорин” клуб удааллаа. Өсвөр үеийнхний багийн дүнг Өвөрхангай аймаг тэргүүлж, Төв аймаг, Налайх дүүргийн “Хүннү” клуб удаалав.