Энэ жилийн Латин Америк тэр тусмаа Бразилд тархаад буй Зика вирусийн улмаас алдарт Карнавал хойшлогдож магадгүй болоод байсан. Тэгвэл Карнавалийг зохион байгуулагчид эдийн засаг, улс төрийн асуудал, Зика вирус зэргийг долоо хоног мартаж, хөгжилдөн цэнгэцгээе хэмээн уриалсан юм.
Бразилын алдарт Карнавал наадам энэ сарын 6-нд Рио-де-Жанейро хотод эхэллээ. Риогийн карнавал бол дэлхийд хамгийн алдартай нь. Мянган мянган бүжигчид,бөмбөрчид, дуучдаар хүрээлүүлсэн аварга том тайз болгон зассан гайхамшигтай гоё тэргүүд Самбидромо цэнгэлдэхээр эргэлдэн уран хийцтэй ганган хувцас, эсвэл ямар ч хувцасгүй хүмүүс баярын жагсаалд бүжиглэн урагшилдаг.
Бразилын карнавалын нэгэн салшгүй хэсэг болох Самба бүжиг Анголын Семба, Европийн Полька, Африкийн Батик, Кубийн Хабанера бүжгийн нийлмэл цогц юм. Тус наадамд Рио хотод үйл ажиллагаагаа явуулдаг Латин Америкийн бүжгийн 200 гаруй сургууль, клубууд бараг бүтэн жилийн турш бэлтгэн өрсөлддөг.
Сургууль бүхэн тодорхой сэдвийн дагуу бэлтгэн, гоёмсог хувцаслаж, бүжиглэж, танилцуулга бэлтгэнэ. Карнавалын төгсгөлд шилдэг сургуулийг тодруулж, мөнгөн шагнал олгодог. Тус сургуульд суралцах нь нэр төрийн хэрэг хэмээн тооцогддог байна.