Технологийн аварга Google компанийн хөгжүүлж буй хиймэл оюун ухаан ирэх сарын дундуур дэлхийн хамгийн шилдэг Го даам тоглогч Лий Седолтой өрсөлдөхөөр болжээ. Google-ийн AlphaGo программ ердөө долоо хоногийн өмнө Францын Го даамын аварга Фан Хуйг ялсан бол одоо дэлхийн шилдэгтэй өрсөлдөх гэж байна.
Өнгөрсөн зууны сүүлээр буюу 1997 онд IBM-ийн хөгжүүлсэн Deep Blue программ дэлхийн шатрын их аварга Гарри Каспаровыг ялж хиймэл оюун ухаан хүнээс илүү байж чадна гэдгийг харуулж байв. Тэгвэл яг үүнтэй адил тоглолт ирэх сард БНСУ-ын нийслэл Сөүл хотод болох бөгөөд Youtube-ээр шууд дамжуулах аж.
Match days: 9, 10, 12, 13, 15 March - will be livestreamed on YouTube. More details soon. We are very excited to be coming to South Korea!
— Demis Hassabis (@demishassabis) February 4, 2016
Google компанийн Deepmind лабораторийн ахлах инженер Демис Хассабис өөрийн Twitter-ээр тоглолтын тухай жиргэжээ. Нэг сая ам. долларын шагнал бүхий тоглолт ирэх сарын 9-15-ны өдрүүдэд болох юм байна.
Хиймэл оюун ухааныг хүнтэй өрсөлдүүлэх уламжлалыг бий болгосон IBM компани хоёр удаа томоохон амжилт гаргаж байв. Эхнийх нь Гарри Каспаровыг Deep Blue программын тусламжтай, дараагийнх нь 2011 онд Ватсон компьютер Jeopardy асуулт хариултын тэмцээнд нэг сая ам. долларын шагнал авч байсан тохиолдлууд юм.
Ватсон компьютер 200 сая хуудас материалд хандах эрхтэй байсан хэдий ч интернет сүлжээнд холбогдоогүй байжээ.
Го даам гэж юу вэ?
Эртний Хятадад үүссэн гэж үздэг Го даам нь шатартай харьцуулахад энгийн дүрэмтэй боловч нүүдлийнхээ боломжоор арав дахин илүү аж. Шатрын өрөг дээр тоглогч 20 нүүдлээс сонгодог байхад Го даамын тоглогч 200 нүүдлээс сонгож болно.
Дэлхий даяар 40 сая гаруй хүн энэ тоглоомыг тоглодог бөгөөд яг хэн нь хожиж байгааг хэлэхэд тун хэцүү учир ихэнх мэргэжлийн тамирчид өөрийн зөн билигтээ найддаг.
Эх сурвалж: BBC