БНХАУ, Вьетнам зэрэг Азийн хэд хэдэн орон билгийн тооллынхоо шинэ жилийн баяраа тэмдэглэж байна. Хятадын цагаан сар зөвхөн эх газарт бус хан үндэстэн олноор оршин суудаг Сингапур, Индонези, Лаос, Малайз, Филлипин, Тайландад ч нэг өдөр болдог юм. Битүүнээс буюу өчигдрөөс эхлэн бүх Хятадад цагаан сарын долоо хоногийн амралт эхэллээ.
Хятад улс даяар хүмүүс хамгийн чухал уламжлалт баяр болох Сар шинийн баяраа тэмдэглэж байна. Уран сайхны тоглолт, арслангийн бүжиг гэх нэгэн төрлийн бүжиг Хятадын өнцөг булан бүрт болдог.
Гэр бүл төрөл төрөгсдөөрөө сар шинээ тэмдэглэх нь энэ баярын утга учир юм. Галт тэрэгний буудалд том жижиг цүнх барьсан хүмүүс нутгаа зорьж байгаа нь хаа сайгүй харагдана гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
Үүнтэй холбогдуулан Хятадад энэ жилийн Цагаан сараар буюу нэгдүгээр сарын 24-нөөс гуравдугаар сарын 3 хүртэлх 40 шахам хоногийн хугацаанд давхардсан тоогоор нийтдээ 2.91 тэрбум хүн улс дотроо зорчино гэсэн тооцоо гарчээ.
Түүнчлэн Вьетнамын оршин суугчид мөн өнөөдөр “Тэт” буюу билгийн тооллоор шинэ жилийн баяраа угтлаа. “Тэт” нь Вьетнамд тэмдэглэдэг жилийн хамгийн гол баяр юм. Хавар эхэлснийг бэлгэддэг уг баяраар вьетнамчууд зөвхөн байгаль дэлхий шинэчлэгдэх төдийгүй бүхий л амьдрал нь өөрчлөгдөн шинэчлэгдэнэ гэж үздэг байна. Хуучин ондоо муу бүхнийг үдэж, шинэ оноо бүх зүйл сайхан болно гэдэг итгэлтэйгээр угтдаг аж.