Машин өөрийгөө жолоодно гэдэг асар том дэвшил. Гэвч Google компанид энэ амжилт нь хангалттай биш аж. Учир нь тэд машинаа утасгүй цэнэглэгчтэй болгох зорилт тавьжээ.
Үнэндээ утасгүй цэнэглэгч өнөөдөр гар утсанд нэвтэрсэн хэдий ч хүний нүд хуурсан аргацаах хэлбэр гэдгийг хэн ч мэднэ. Учир нь холбогч утас ашиглахгүйгээр цахилгаан эрчим хүчийг хангалттай хэмжээнд, хангалттай хол зайд цацах ухааныг бид хараахан олоогүй байгаа.
Гэхдээ индукцийн цэнэглэгчийг автомашины технологид нэвтрүүлэх ажлыг Google эхлүүлж байгаа юм биш. 2015 оны арван нэгдүгээр сард Nissan компани ийм цэнэглэгч ашиглан машинаа цэнэглэдэг болно гэж төлөвлөж буйгаа зарлаж байв.
Google компанийн хувьд тусгай зогсоолуудыг зам дээр байрлуулах бөгөөд машин бүрэн зогссоны дараа цэнэглэж эхлэх горимтой байх аж. Тэгэхээр цахилгаан хөдөлгүүртэй, өөрийгөө жолооддог машинууд хүний оролцоогүйгээр өөрийгөө цэнэглэдэг болох нь. Том амбиц юм шүү.
Эх сурвалж: Mashable