Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монголын уламжлалт цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд шинийн 3-ныг дуустал амарсан.
Тодруулбал Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд хоёрдугаар сарын 7-11-нд, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 9-11-нд амарсан.
Агаарын зам болон төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар, авто замын Алтанбулаг боомт 24 цагаар, Эрээнцав боомт цагийн хуваарийн дагуу тус тус амралтгүй ажиллаж ард иргэддээ үйлчилсэн.
Монгол-Хятадын болон Монгол-Оросын хилийн боомтууд өнөөдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.