Хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалдаг цагдаа, эрүүл мэндийн байгууллага, онцгойгийнхон баярыг ч үл харгалзан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг.
Тэдний нэг болох Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай түргэн тусламжийн тасаг шинийн гурванд хөл хөдөлгөөнтэй өнжив. GoGo мэдээний агентлагийн сурвалжлах баг энд 17.00-02.30 цагийн хооронд ажилласан юм.
17.00 цагаас оройн ээлжийн дөрвөн эмч, таван сувилагч, гурван асрагч ажлаа хүлээн авав. Энэ тасаг үзлэгийн хоёр өрөөтэй. Нэгэнд нь битүү гэмтэл буюу хугарал, түлэнхий зэргийг авдаг бол нөгөө өрөөнд шархтай үйлчлүүлэгчдэд тусламж үзүүлдэг.
Мөн гипс болон амирлахуйн өрөөнд тус бүр нэг сувилагч эмчилгээ, үйлчилгээг хариуцан ажиллана. Тэдний хэнд нь ч амс хийх чөлөө олдохгүй.
Хаалга тасралтгүй дуугарч, хаана үзүүлэх, хэнээс тусламж авах тухай лавласаар иргэд орж ирнэ. Мөн Нийслэлийн түргэн тусламжийн төв 103-аар хүргэгдэн ирэх хүмүүс жирийн өдрүүдээс нэмэгдсэн гэж эмч, сувилагч нар хэлж байв. Харин орж ирээд л шууд өвчнөө намдаах боломж үгүй. Учир нь эмчийн өрөөнд, өрөөний гадаа дүүрэн хүнтэй.

БУУЗ ЖИГНЭСЭН УСАНД ТҮЛЭГДСЭН ХҮҮХДҮҮД ИХ БАЙВ
“Үзлэгийн өрөө 1”-т голдуу хүүхэд, хөгшид үзүүлж байв. Учир нь сар шинийн баяртай холбоотой хүүхдүүд түлэгдэх, унах бэртэх нь ихэссэн аж. Эмч нар тасралтгүй үзлэг хийж, зөвлөгөө өгнө. Тэдэнд минут амсхийх зав гарахгүй.
72 настай хөгшнийг дээрэмдэн, зодсоноос бүх нүүр нь хавдаж, хүн харахын эцэсгүй болжээ. Мөн 54 настай эмэгтэйн цүнхийг булаах гэж байгаад цүнхтэй нь хамт чирч мөрийг нь мулталсан гээд хүний санаанд багтамгүй хэргийн хохирогчид энд л ирнэ.
Түүнээс гадна золголт хийж яваад унаж, хөл гар, нуруугаа гэмтээсэн хүмүүс үзлэгийн өрөөний гадаа дугаарлан, өвчиндөө зовиурлан орилох нь орилж, уйлах нь уйлна.
Үүнтэй зэрэгцээд хүүхдийн уйлах дуу тасрахгүй. Хүүхдүүд энд түлэгдэл, хугарал гэсэн шалтгаанаар их ирдэг аж. Буузны халуун усанд түлэгдсэн гэх хүүхэд олон байснаас гадна хөл, гар нь мултарсан, хугарсан хүүхдүүд их. Тэдний дийлэнх нь тав хүртэл насныхан. Бас нэг анхаарал татсан зүйл нь хүүхдээ урд талын суудалд хамгаалах бүсгүй, өвөр дээрээ суулгасны улмаас огцом тоормослох, мөргөлдсөнөөс үүдэн салхины шилийг мөргөж гэмтэх тохиолдол хэд хэд байв.
Их эмч С.Галт баярын өдрүүдийн ачааллын талаар,
Бид гэмтэж бэртсэн хүмүүст 24 цагийн доторх яаралтай тусламж үзүүлдэг. Баяр ёслолын үеэр ард иргэдийн гэмтэж, бэртэх нь ихэсч байна. Өнөөдөр бол 2-5 настай хүүхэд их ирж байна. Буузны ус, уур, халуун хоол цайнд түлэгдсэн байна. Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисноос, эцэг эхийн анхаарал болгоомжгүй, сонор сэрэмжгүй байдлаас хүүхдүүд ихэвчлэн түлэгдэж байна. Баяр болсон ч бай хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулахгүй байх хэрэгтэй.
Түлэгдэлтээс гарах хор уршиг их. Том жижиг гэлтгүй түлэгдэлтээс үүдсэн сорив сургуульд ороод гадуурхагдах нэг үндэс болдог. Энэ нь хүүхдийн хөгжих, өөрийгөө нээж, илрүүлэхэд маш муу нөлөөлдөг. Бид эрүүл мэндийн талаас эмчлээд явуулж байна. Цаана нь сэтгэл санаа, гоо сайхан дээр нь эдийн засаг санхүүгийн хохирол гээд хор нөлөө ихтэй байдаг” гэлээ.
Мөн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас ирж буй хүмүүс их байлаа. Орон нутгийн замд хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас ирж байгааг эмч нар онцолж байв.
20.20 минутад Зүүнхараагаас автын ослын улмаас бэртсэн дөрвөн хүн хүргүүлж ирэв. Тэдэнд яаралтай тусламж үзүүлэн, нэгийг нь сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлэв. Энэ мэтчилэн хөл хөдөлгөөн татрах нь үгүй.

Их ачааллын үеэр эмч, сувилагч, асрагч нарын “тамыг цайлгадаг” хүмүүс бол ухаанаа алдтал уусан нөхөд. Шөнө дунд өнгөрсөн үед тодруулбал 24.00 цагийн үед Хан-Уул дүүргээс 103-р хүргэгдэн ирсэн 40 орчим насны эрэгтэйд үзлэг хийхээр боллоо.
Хамраас нь цус гарсан учраас дүүргийн эмнэлэг, эрүүлжүүлэх хүлээн авахгүй байсан учир түүнийг ийнхүү ГССҮТ-д авчирчээ. Нэрийг нь асуугаад хэлэхгүй, хэн гэдэг хаана яаж яваад бэртсэн гээд анхан шатны мэдээлэл авч чадахгүйн улмаас цус, бөөлжсийг нь цэвэрлэн байдлыг нь ажиглахаар амирлахуйн өрөөнд орууллаа.
Ухаанаа алдтал уусан, хажууд нь асраад суух хүн хүчгүй учраас өвчтөн хэвтүүлдэг орноос унаж, бэртэхээс болгоомжлон газар гудас дэвсэн хэвтүүллээ. Төд удалгүй бөөлжиж, өмдөндөө шээж, бас хүндэрсэн учир өрөөний үнэр танар гэж авах юмгүй болов.
Энэ мэт тасарсан хүмүүс яаралтай түргэн тусламжийн тасагт их ирдэг аж. Өвчтөн бол өвчтөн учраас арчиж, цэвэрлэх ажлыг ч мөн л асрагч, сувилагчид хийнэ. Өвдөж байгаа газраа хэлэхгүй учраас хөлийн улаас толгой хүртэл бүтэн биеийн үзлэг оношлогоог хийх нь тэдний ажлын ачааллыг ихэсгэдэг аж.

ЦАГ ОРОЙТОХ ТУСАМ "ТУЛААНЫ ТАЛБАР" БОЛДОГ ТАСАГ
“Үзлэгийн өрөө 3”. Энд ахуйн ослоос эхлээд томоохон зам тээврийн осол, бэртэл гэмтэл, зодоон, өөрийгөө зүссэн гээд оёдол тавиулах шаардлагатай хүмүүс үзүүлдэг. 20.00 цагаас хойш энэ өрөөнд хүний хөл тасрахгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад шон мөргөсөн 40 орчим насны эрэгтэй шокын байдалтай 103-ын эмч нараар хүргүүлэн ирэв.
Түүний хацар, шанаа, дух, хамар гээд арьс нь ясандаа тултал хууларсан учир яаралтай оёдол тавих шаардлагатай болж, анхны тусламжийг үзүүлсэн юм. Их эмч Д.Батбаяр сувилагчийн хамт угаалга, цэвэрлэгээг хийж оёдол тавьсан. Дунд зэргийн гэмтлийн үеийн оёдолд нэг утас зарцуулдаг бол түүний оёдлыг арван утсаар хийж, анхны тусламжийг үзүүлэн нарийн шинжилгээ хийж, тасагт шилжүүлэв.
Д.Батбаяр эмч “Дотор зөөлөн эдэд оёдол тавьдаг зүү бөөрөнхий, арьсан дээр оёдол тавьдаг зүү гурвалжин байх ёстой. Хэрэглэж байгаа тоног төхөөрөмж сайн бол нэг өвчтөнд зарцуулах цаг багасдаг. Оёдлын утас дугаартай байдаг. Хүний нүүрэнд оёдол тавихад бүдүүн утас, зүүгээр оёвол үзэмж, гоо сайхан талаасаа онцгүй. Байгаагаараа л оёно шүү дээ. Гэтэл энэ нь бидний, манай эмнэлгийн нэр хүндтэй холбоотой. Зарим нь муухай оёдог гэдэг. Гэтэл утаснаасаа болж байгаа юм. Хаяа хүүхдэд оёдол тавих хэцүү. Нарийн утас дууссан бол тэр жижигхэн амьтныг нээх том зүү, утсаар оёдог. Хувийн эмнэлэг рүү яв гэлтэй нь биш. Эндээ л аргалдаг” гэв.
Түрүүний өвчтөнийг тасагт шилжүүлээд удаагүй байтал араас нь мөн л 103-аар өөрийгөө зүссэн эмэгтэй, зодуулсан, зодолдсон гээд тасралтгүй үзлэг, эмчилгээ үргэлжилсээр. Цаг оройтох тусам согтуугаар бэртэж, гэмтсэн хүмүүс нэмэгдсээр...
Шөнө дунд өнгөрсөн хэр нь эмнэлгийн коридорт дугаарлан зогсох хүмүүсийн хөл татрахгүй хэвээр. Нөхөртөө зодуулсан гэх эмэгтэй ирж, чимээ шуугианыг улам нэмэв. Согтуу эмэгтэйг нөхөр нь зурагт, ус буцалгагч, халуун тогоогоор толгой руу нь цохисон гэнэ. Зогсоо зайгүй “Эмчээ энийг аваад өг, эмч ээ” хэмээн хонгил дүүрэн орилно.
Шөнийн 02.30 цаг хүрэхэд аврал эрэх хүмүүсийн тоо багассан ч огт хүнгүй байх үе гарсангүй.
Согтуугаар бэртсэн хүмүүс эмч, сувилагч нар руу дайрч, сүрдүүлэхээс эхлэн нудраад авах ч үе байдаг аж. Өвчин зовлондоо шаналсан хүмүүс тасралтгүй тусламж авах хэдий ч “баярлалаа” гэдэг үгийг энэ шөнө ховорхон сонсов.
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс