"Титаник 2" хөлөг онгоц 2018 онд анхны аялал хийнэ. Тус хөлөг онгоц нь 104 жилийн өмнө Атлантын далайд сүйрсэн зорчигч тээврийн “Титаник” хөлөг онгоцыг дуурайлган бүтээсэн хувилбар юм.
Шинэ хөлөг онгоц нь 270 метр урт, 53 метр өндөр, 40 мянган тонн усан түрцтэй, есөн тавцантай аж. Түүнчлэн 2400 зорчигч, багийн 900 гишүүнийг нэг дор хүлээн авах боломжтой 840 өрөөтэй. Өрөөнүүд нь нэг, хоёр, гуравдугаар зэрэглэлийнх гэдгээрээ ялгаатай байх юм.
Үүний зэрэгцээ шинэ хөлөг онгоц хамгийн сүүлийн үеийн навигацийн систем, хиймэл дагуулын хяналт зэрэг орчин үеийн технологиор тоноглогдсон байх болно гэж “Титаник-2”-ыг бүтээгч Blue Star Line компанийн төлөөлөгч мэдээлсэн байна.
“Титаник-2” анхны аяллаа БНХАУ-ын Зянсу мужаас Дубай руу хийх юм байна.
Эх сурвалж: ИТАР ТАСС