Бэлгэвчийг илүү нимгэн, илүү чанартай болгох нэгдлийг өвснөөс гарган авсан гэдгээ Австралийн эрдэмтэд мэдэгдлээ. Австралийн цөлийн бүсэд ургадаг spinifex хэмээх өргөст өвсний нухшийг латекс/сүүн шүүс/ дээр нэмж шинэ төрлийн бэлгэвч үйлдвэрлэх юм байна.
Квийнслендийн Их сургуулийн профессор Даррен Мартинаар удирдуулсан багийнхан энэ оны сүүлээр судалгааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргах бөгөөд өнгөрсөн жил үйлдвэрлэсэн тэдний анхны бэлгэвч 45 микроны зузаантай буюу хүний үстэй ижил зузаантай байжээ.
Доктор Мартины хэлснээр “Бид өвснөөс гарган авсан нэгдлийн ачаар латекс бүтээгдэхүүний чанарыг 20 хувиар сайжруулж, 40 хувиар нимгэлж чадна” гэсэн юм. Зөвхөн бэлгэвчээр зогсохгүй мэс засалчдад зориулсан сайн чанарын бээлий хүртэл үйлдвэрлэх боломжтой аж.
Эх сурвалж: Wired