Зуу зуун жилийн туршид хүн төрөлхтний аугаа их хайрын билэг тэмдэг болон мөнхөрсөн алдарт зохиолч Уиллиам Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар өнгөрсөн онд УДЭТ-ийн тайзнаа шинэчлэн найруулан тавьсан билээ.
Энэхүү жүжгийг хөгжмийн эгшгээр амилуулж, нарийн торгон мэдрэмжээрээ үзэгч түмний сонорыг мялааж, сэтгэл зүрхэнд шингэтэл мэдрүүлсэн авьяастан бол хөгжмийн зохиолч Б.Чинбат билээ.
Тэрбээр жүжгийг үзсэн болон үзэж амжаагүй хэн бүхэнд зориулж агуу хайрын түүхийг илэрхийлсэн энэхүү бүтээлээ цомог болгон гаргаж дэлхий даяар суугаа сонсогч олондоо хүргэхээр зорьж байна.
Цахим хэлбэрээр гарах тус цомогт яруу найрагч Р.Эмүжиний үг дуучин Ц.Сарнай, “Бид 4” хамтлагийн дуучин Б.Замбалгарав нарын хамтран дуулсан "Ромео Жульетта" жүжгийн дуу болон бусад хөгжмүүд багтсан билээ.
УДЭТ-ийн найруулагч Ч.Түвшин:
"Энэ жүжгийг амилуулах, биежүүлэх, эгшиглүүлэхэд ихээхэн хүч чармайлт гаргаж, бүтээлчээр эрэл хайгуул хийн, дүрүүдийг, жүжгийн ахуйг, уур амьсгалыг бүрдүүлэхэд хөгжмийн зохиолч Б.Чинбат маань маш сайн ажилласан.
"Ромео, Жульетта" бол Шекспирийн өв, тэр дундаа хайр дурлалын тухай яруу тансаг эгшиглэнт зохиол. Энэ жүжигт би Чинбааг байгалиа илүү барьсан болов уу гэж бодсон. Байгаль гэдэг нь өөрөө хайр юм. Тэр нялх, ариун, гэнэн, цэвэр итгэмтгий, өөрийгөө биш Ромеогоо, Жульеттагаа хайрлаж байгаа шиг байгалийн хайрыг Чинбаа хөгжим дээрээ илүүтэй тусгасан юм болов уу гэж боддог" гэлээ.
"Ромео Жульетта" жүжгийн гол дүрд тоглосон жүжигчин Б.Шинэбаяр:
"Сайхан кино, жүжиг үзээд хөгжмөөс нь хүмүүс сайхан мэдрэмж авч, тэр гоё аялгууг сонсож мэдрэх дуртай байдаг. "Ромео Жульетта" жүжгийн маань аялгуу, хөгжим цахим хэлбэрээр сонсогчдод хүрч байгаа нь маш хүртээмжтэй болох юм.
Жүжгийн хөгжмийг сонсоод үзэгдэл үзэгдлээр нь төсөөлөн харж, дахиж тэр жүжигтээ орж, тоглож, "дахиж тогловол би очиж үзнэ" , "энэ хэсэг дээр би ийм мэдрэмж авч байсан, тэр мэдрэмжээ дахиж авмаар байна" гээд тэр хүнд дахин очиж үзмээр санагдах болов уу. Аялгуугаар хүний дурсамж сэргэдэг шүү дээ" гэсэн юм.
Хөгжмийн зохиолчдын холбооны дэд ерөнхийлөгч Д.Ганпүрэв:
"Монгол Улсад технологийн хөгжил хурдтай орж ирж байна. Урьд нь кассет, CD гэх мэт биет төрлийн технологиуд байсан бол одоо дижитал хэлбэр рүү шилжиж байна.
"Ромео, Жульетта" жүжгийн хөгжмийг цахим цомог болгон сонсогч түмний гарт хүртээж байгаа нь маш зөв алхам. Цахим цомгийг хаана ч тээж авч явах, дэлхийн аль ч өнцөг булан бүрт байсан ч тухайн төхөөрөмжөөрөө татаж сонсох боломжтой юм. Чинбаагийн "Монгол Контент" ХХК-тай хамтран хийж буй энэ ажилд амжилт хүсье" гэлээ.
Хөгжим нэг хэлтэй гэдгийн адилаар дэлхийд алдартай энэхүү сонгодог жүжгийн хөгжим зөвхөн монгол хүний бус дэлхийн хүн төрөлхтний сонорыг мялаах бүтээл болсон гэж мэргэжлийн уран бүтээлчид дүгнэж байна.